Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 112/ШШ2025/0029

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий Э.Золбадрах би Ш-А захын хүнсний худалдаа эрхлэгч “Б т” дэлгүүрийн эзэн ………… тоотод оршин суух хаягтай Л.Б-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Татварын Улсын байцаагч С.Тэгшжаргалд холбогдох Татварын улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 0043882 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

   ТОДОРХОЙЛОХ нь:

Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие татварын газрын шийтгэл оногдуулах талаар ирсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Учир нь: Манай дэлгүүр тухайн үед баримт уншуулах боломжгүй байсан. Манай дэлгүүр нь НӨАТ-ын сугалаа хэвлэх боломжгүй байсан. Би жижиг хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Иймээс уг торгуулийг төлөх чадваргүй учир хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Л.Б 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н миний бие тус шүүхэд гаргасан 2025 оны 07 дугаар сарын 21-ний 0043882 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин бид 2025 оны 09 дүгээр сарын 05-нд 500 000 төгрөг, 10 сарын 05-нд  500 000 төгрөг,  11 сарын 5-нд 500 000 төгрөг тус тус төлнө гэжээ.

Хариуцагч С.Тэгшжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч нарын хүсэллтэй танилцлаа. Иймд 9, 10, 11 дүгээр сарын 5-нд 3 хувааж 500 000 төгрөгөөр төлөх хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

         Шинэ-Алтай захын хүнсний худалдаа эрхлэгч “Б т” дэлгүүрийн эзэн ............. багийн..............тоотод оршин суух хаягтай Л.Б-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Татварын Улсын байцаагч С.Тэгшжаргалд холбогдох Татварын улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 0043882 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах  шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

         Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 27ы өдөр шүүхэд бичгээр ирүүлжээ.

          Тус хүсэлтийг ирүүлэхдээ 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 0043882 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан 1500 000 (нэг сая таван зуун мянган төгрөг)-ийг 2025 оны 09 дүгээр сарын 05-нд 500 000 төгрөг, 10 сарын 05-ны  500 000 төгрөг,  11 сарын 5-нд 500 000 төгрөг тус тус төлөхөөр хүсэлт гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан хориглолтод хамаарахгүй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг дурдах нь зүйтэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт ...нэхэмжлэлээсээ татгалзах ...замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул нэхэмжлэгч Л.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш-А захын хүнсний худалдаа эрхлэгч “Б т” дэлгүүрийн эзэн ....... багийн .......... тоотод оршин суух хаягтай Л.Б-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Татварын Улсын байцаагч С.Тэгшжаргалд холбогдох Татварын улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 0043882 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах  шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

               ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Э.ЗОЛБАДРАХ