Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 42

 

“ЭҮ” ТӨҮГ*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч “Э.Э” ХХК*******нд холбогдох

 иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06*******ны өдрийн 142/ШШ2021/00039 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ЭҮ” ТӨҮГ*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э.Э” ХХК*******нд холбогдох

 

 “295.460 ам.доллар буюу 842.897.151.80 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч “Э.Э” ХХК*******ын төлөөлөгч Д.Аийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 05*******ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, хариуцагч “Э.Э” ХХК*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батдорж  нар онлайнаар нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч “ЭҮ” ТӨҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

“Э.Э” ХХК нь “ЭҮ” ХХК /хуучин нэрээр/*******ийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 27*******ны өдөр байгуулсан ММС тээрмийн титэм араа /венец зубчатый ММС/ нийлүүлэх 2/226*******16 тоот Худалдах, худалдан авах гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирол 260 700 ам.доллар, алданги 34 760 ам.доллар, нийт 295 460 /хоёр зуун ерэн таван мянга дөрвөн зуун жар/ ам.долларыг “Э.Э” ХХК*******аас гаргуулах. “Э.Э” ХХК нь ЭҮ ХХК /хуучин нэрээр/*******д 2016 оны 06 дугаар сарын 27*******ны өдөр ММС тээрмийн титэм араа /венец зубчатый ММС/ нийлүүлэх 2/226*******16 тоот Худалдах*******худалдан авах гэрээг байгуулсан. ЭҮ ХХК /хуучин нэрээр/ нь гэрээний 4.1 дэх заалт буюу худалдан авагч тал гэрээний нийт үнийн дүнгийн 60 хувийг урьдчилгаа хэлбэрээр төлнө гэж заасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 28*******ны өдрийн №374 тоот төлбөрийн даалгавраар “Э.Э” ХХК*******ийн Худалдаа хөгжлийн банкны 452578443 тоот валютын дансанд 260 700 ам.долларыг шилжүүлсэн. “Э.Э” ХХК нь гэрээний 5.2.1 дэх заалт буюу Гэрээнд заасан чанар, стандартын шаардлагад нийцсэн, тоо хэмжээ, иж бүрдэл бүхий биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг дагалдах баримт бичгийн хамт заасан хугацаанд нийлүүлэх, мөн гэрээний 3.2 дахь заалт буюу бараа нийлүүлэх хугацаа нь 365 хоног байна гэсэн заалтуудыг зөрчиж, гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй. гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр бараа нийлүүлэх хугацааг 2018 оны 06 дугаар сарын 28*******ны өдөр хүртэл сунгасан боловч “Э.Э” ХХК нь гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 9.1*******д худалдагч нь гэрээнд заасан бараа нийлүүлэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Худалдан авагчид төлөх ба алдангийн нийт дүн нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 8 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу тооцсон алданги 34 760 ам. доллар болж байна. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх заалт буюу Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэсэн заалтын дагуу дээрх гэрээг цуцалж, гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 260 700 ам.доллар, гэрээний холбогдох заалтын дагуу тооцсон алданги 34 700 ам. доллар, нийт 295 460 ам.доллар буюу 842.897.151.80 /найман зуун дөчин хоёр сая найман зуун ерэн долоон мянга нэг зуун тавин нэгэн төгрөг наян мөнгө/ төгрөгийг “Э.Э” ХХК*******аас гаргуулж, "ЭҮ" ТӨҮГ*******ыг хохиролгүй болгох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э.Э” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь “ЭҮ” ТӨҮГ*******тай 2016 оны 6 дугаар сарын 27*******нд 2016/06*******11*******281 дугаартай венец зубчатый ММС/31.11.86.09.01*******ОСБ/ нийлүүлэх гэрээ байгуулсан. Бид өмнө нь өөрсдийн харилцагч болох Украйн улсын Сичеславский Машиностройтельный завод*******д урьдчилгаа төлбөрийг төлж Монгол дахь албан ёсны төлөөлөгч болох Сиид с про ХХК*******тай гэрээ хийсэн. Гэвч Украйн улсад үүссэн тогтворгүй байдал, ОХУ*******аас тус улсын эсрэг тавьсан хориг зэргүүдтэй холбон тайлбарлаж байсан ч бид тэдэнтэй хийсэн гэрээгээ цуцалж өөр үйлдвэрлэгчид гэрээний сэлбэгүүдээ захиалсан. 2019 оны 3 сард БНХАУ*******ын Chaoyang Rende Mettallurgical Power Machinery Equipment, LTD үйлдвэртэй гэрээ байгуулан гэрээний урьдчилгаа төлбөрийг шилжүүлэн сэлбэгийн үйлдвэрлэл эхэлсэн. Ингээд бид өмнө тулгарсан нөхцөл байдлын улмаас үйлдвэрлэгдсэн бараагаа газар дээр нь биечлэн шалгаж ачуулахаар үйлдвэрлэгчидтэй тохиролцон 2020 оны 01 дүгээр сарын дундуур сэлбэг бэлэн болж хүлээж авахаар явах гэсэн боловч СОVID*******19 вирусийн аюул дэлхий дахинаа нүүрлэж БНХАУ болон Монгол улсын хил хаагдаж бидэнд давагдашгүй хүчин зүйл үүссэн. Иймд бидэнд Монгол Улс болон БНХАУ*******ын хил нээгдэж зорчих боломжтой болох хүртэл гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэл учирсан тул компанийн зүгээс хүлцэл өчье. Бид “ЭҮ” ТӨҮГ*******ыг хохиролгүй болгож гэрээний үүргээ биелүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байгааг минь харгалзан үзэж нийлүүлэх хугацаа болон холбогдох материалуудыг нягталж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06*******ны өдрийн 142/ШШ2021/00039 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 225 дугаар зүйлийн 225.1., 225.2.*******д заасныг тус тус баримтлан "ЭҮ" ХХК /тухайн үеийн нэрээр/, “Э.Э” ХХК*******ийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 27*******ны өдөр байгуулсан ММС тээрмийн титэм араа /венец зубчатый ММС/ нийлүүлэх 2/226*******16 тоот Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч “Э.Э” ХХК*******аас 842.897.151.80 төгрөг гаргуулан “ЭҮ” ТӨҮГ*******т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1*******д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.372.436 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4.372.436 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Э.Э” ХХК*******ийн төлөөлөгч Д.А давж шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06*******ны өдрийн 142/ШШ2021/00039 дүгээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2,*******т заасан “шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байна.” гэх шаардлагыг хангаагүй байна.Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,*******д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ.”, 6.4,*******т “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно.” гэсэн хуулийн шаардлагыг шүүх хэрэгжүүлэх нь шүүхийн үүрэг мөн. Гэтэл хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах боломжоор хангаагүй хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн нь дээрх хуулийг зөрчсөн. Мөн шүүхээс хариуцагчийг ямар шалтгаанаар шүүхэд ирээгүй талаар тодруулаагүй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2,*******т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагчид хэргийн материалыг шүүх огт танилцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Хоёр.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хууль хэрэглээний болоод тооцооллын алдааг гаргасан Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 295.460 ам.долларыг Монгол банкны 2020 оны 08 дугаар сарын 31*******ний өдрийн ам.долларын ханшаар тооцож нийт 842.897.151,80 төгрөгийг хариуцагч “Э.Э” ХХК*******иас  гаргуулахаар тодорхойлсон. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1,*******д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө.” гэж заасан байхад шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2*******т заасныг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл гэрээгээр үүрэг үүсэх үеийн ханшаар бус нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах өдрийн валютын ханшаар тооцож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болсон. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 260.700 ам.доллар, алданги 34.700 ам.доллар, нийт 295.460 ам.доллар буюу 842.897.151, 80 төгрөгийг “Э.Э” ХХК*******иас гаргуулж ЭҮ ТӨҮГ*******т олгохоор шийдвэрлэлээ.” гэж тооцоолол, техникийн алдаа гаргасныг дурдах нь зүйтэй. Иймд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06*******ны өдрийн 142/ШШ2021/00039 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “ЭҮ” ТӨҮГ*******нь “Э.Э” ХХК*******нд холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт урьдчилгаанд өгсөн 260.700 ам.доллар, алданги 34.760 ам.доллар, нийт 295.460 ам.доллар буюу 842.897.151.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь цаг үеийн нөхцөл байдал хүндэрсэн үед Монгол улсын хил хаагдаж бидэнд давагдашгүй хүчин зүйл үүссэнээс гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэсэн тайлбар гаргаж мэтгэлцжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагч “Э.Э” ХХК нь нэхэмжлэгч “ЭҮ” ХХК*******тай /хуучин нэрээр/ 2016 оны 06 дугаар сарын 27*******ны өдөр “ММС тээврийн титэм араа”*******г /венец зубчатый ММС/ 434.500 ам.доллароор нийлүүлэхээр 2/226*******16 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2017 оны 06 дугаар сарын 27*******ны өдөр нийлүүлэхээр тохиролцсон байх ба нэхэмжлэгч “ЭҮ” ХХК нь гэрээний дагуу урьдчилгаанд нийт үнийн дүнгийн 60 хувь болох 260.700 ам.долларыг 2016 оны 07 дугаар сарын 28*******ны өдөр хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкны валютын дансанд шилжүүлсэн, талууд 2017 оны 12 дугаар сард гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж бараа нийлүүлэх хугацааг 2018 оны 06 дугаар сарын 28*******ны өдөр болгож сунгасан зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагч “Э.Э” ХХК нь нэхэмжлэгч “ЭҮ” ХХК*******тай байгуулсан гэрээний дагуу харилцагч болох Украйн улсын “Сичеславский Машиностройтельный завод” компанид урьдчилгаа төлбөрийг төлж Монгол дахь албан ёсны төлөөлөгч болох “Сиид с про”ХХК*******тай гэрээ хийсэн боловч Украйн улсад үүссэн тогтворгүй байдлын улмаас гэрээ биелэгдэх боломжгүй болж БНХАУ*******ын үйлдвэртэй гэрээ хийж, урьдчилгаа төлбөрөө төлсөн ч Covid*******19 вирусийн аюул дэлхий дахинаа нүүрлэж, хил хаагдсан учраас гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэл учирсан гэсэн тайлбар гаргажээ.

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 225 дугаар зүйлийн 225.1., 225.2.*******т заасныг баримтлан “Э.Э” ХХК*******ны “ЭҮ” ХХК*******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагчаас 842.897.151.80 төгрөг гаргуулан “ЭҮ” ТӨҮГ*******т олгохоор шийдвэрлэжээ.

Мөн хариуцагч байгууллагын шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй ба шүүх 2020 оны 12 дугаар сарын 17*******ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Д.Аэд шүүх хуралдааны товыг 91999909 дугаарт утсаар мэдэгдсэн. 2020 оны 12 дугаар сарын 24*******ний өдөр Д.А нь шүүх хуралдаанд онлайнаар оролцож өмгөөлөгч авах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг 2021 оны 01 дүгээр сарын 06*******ны өдрийн 09 цагт хэлэлцэхээр хойшлуулсан байна. 2021 оны 01 дүгээр сарын 06*******ны өдрийн шүүх хуралдаанд Д.А нь товоо мэдсээр байж ирээгүй. Ямар шалтгаанаар хуралдаанд оролцохгүй болсон талаар мэдэгдээгүй тул шүүх хуралдаанаа үргэлжлүүлэн явуулсныг буруутгах боломжгүй, хариуцагч өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй байна

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Э.Э” ХХК*******ны төлөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны 25 дугаар зүйлийн 25.1.2.*******т заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах түүнээс тэмдэглэл хийх тухай эрхийг эдлүүлээгүй хууль зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул хэргийн шийдвэрлэлтэнд дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06*******ны өдрийн 142/ШШ2021/00039 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.*******т зааснаар хариуцагчийн төлөөгч Д.Аийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4.372.436 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР

                        ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ