| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00322/И |
| Дугаар | 137/ШШ2025/00258 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 137/ШШ2025/00258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ............ тоотод оршин суух............. овогт Д-ийн Х /РД:..........., утас: ........./-ийн нэхэмжлэлтэй
..........овогт П-ийн Ү-ыг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгох тухай иргэний нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч Д.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д овогтой Х миний бие нь П овогтой Ү-тай 2010 оны 08.26-ны өдөр гэр бүлээ батлуулж хамт амьдарч байгаад 2012 оноос цуг амьдрахаа болиод одоог хүртэл Ү нь ор сураггүй хүнтэй сууж гэр бүл болсон гэх сураг л сонссон. Одоо би гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй байвч энэ хүний хаана амьдарч байгаа эсэх, ямар ажил хийж байгаа, ямар утастай эсэхийг мэдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж хуулийн дагуу хаяг тогтоож өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч Д.Х-ээс дарах баримтуудыг гаргаж өгсөн:
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 3/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 4/
Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн төлбөрийн /хх-ийн 5-6/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Ч.Г нь П.Ү-ыг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хангах үндэслэлтэй байна.
Д овогтой Х миний бие нь П овогтой Ү-ай 2010 оны 08.26-ны өдөр гэр бүлээ батлуулж хамт амьдарч байгаад 2012 оноос цуг амьдрахаа болиод одоог хүртэл Ү нь ор сураггүй хүнтэй сууж гэр бүл болсон гэх сураг л сонссон. Одоо би гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй байвч энэ хүний хаана амьдарч байгаа эсэх, ямар ажил хийж байгаа, ямар утастай эсэхийг мэдэхгүй байгаа, оршин суух хаяг тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Иймд Д.Үнэнбаярыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Б овогт П-ийн Ү/РД: ........../-ыг эрэн сурвалжилсугай.
2. П-ийн Ү-ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.БОЛОРМАА