Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 137/ШШ2025/00259

 

        

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: ........... тоотод оршин суух Ховогт Ч-ын Г, РД:........, утас: ............../

Г-ын П-ыг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгох тухай иргэний нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч Ч.Г нар оролцов.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х овогтой Ч-ын Г би Г-ын П-д 2025 оны 04 сарын 08-нд “Нөмөр” ББСБ-аас I Phone 16 pro-г 4,199,900 төгрөгөөр зээлж авч өгсөн боловч сарын төлөлтөө хийхгүй утсаа авахгүй байгаа газар нь тодорхойгүй байгаа. Иймд Г.П-ын оршин суух хаягийг нь тодруулж, шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул түүнийг эрэн сурвалжилж хаягийг нь тодруулж өгнө үү гэжээ.

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............... гэв. 

Нэхэмжлэгч Ч.Г-аас дараах баримтуудыг гаргаж өгсөн:

Ч.Г-ийн Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 3/

“Арина Компьютерс” ХХК-аас худалдан авалт хийсэн баримт /хх-ийн 4/

Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн төлбөрийн /хх-ийн 5/  

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад        

                                         ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Ч.Г- нь Г.П-ыг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г- нь Г-ын П-д 2025 оны 04 сарын 08-нд “Нөмөр” ББСБ-аас I Phone 16 pro-г 4,199,900 төгрөгөөр зээлж авч өгсөн боловч сарын төлөлтөө хийхгүй утсаа авахгүй байгаа газар нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Иймд Г.П-ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Г-ын П-ыг эрэн сурвалжилсугай.

2. Г-ын П-ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б