Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 137/ШШ2025/00260

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: ....... байрлах Г б-ны Замын-Үүд салбар /ХХД:............, РД:......., утас: ............./

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ........... тоотод оршин суух, Голомт банкны Замын-Үүд салбарт харилцааны менежер ажилтай, Х......... овогт М-ийн Х /РД:........., утас: ........./-ийн нэхэмжлэлтэй,

Б...... овогт Р-ийн О-ийг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгох тухай иргэний нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нар оролцов.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г Б” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Р овогтой О нь 2023 оны 11-р сарын 29-ны өдөр .......тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийн жилийн 14.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар цалингийн зээл бүтээгдэхүүнээр авсан. Р.О нь тухайн үед Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төв талхан цехэд ажиллаж, З........ тоотод, амьдран суудаг байсан. Ажлаас гарсан, удаа дараа төлөлт хийх талаар мэдэгдэж байсан боловч сураггүй болсон. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Р.О /......../ эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. гэжээ.

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Эрэн сурвалжилж өгнө үү гэв. 

Нэхэмжлэгч байгууллагаас дарах баримтуудыг гаргаж өгсөн:

Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 3/

Г б-ы гүйцэтгэх захирлын тушаал /хх-ийн 4/

Итгэмжлэл /хх-ийн 5-7/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёмбо багийн Засаг даргын 2025 оны 05 сарын 27-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 8/

Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн төлбөрийн /хх-ийн 9/  

Нотариатын төлбөр /хх-ийн 3/

Р.О-ийн иргэний үнэмлэхийн мэдээлэл /хх-ийн 12/

Зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 13/

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 14-15/

Зээлийн хүү тооцооны хүснэгт /хх-ийн 16/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад        

                                         ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Г ХК нь Р.О-ийг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хангах үндэслэлтэй байна.

Б овогт Р-ийн Онь 2023 оны 11-р сарын 29-ны өдөр .........тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийн жилийн 14.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар цалингийн зээлийг авсан. Р.О нь тухайн үед Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төв талхан цехэд ажиллаж, ........тоотод, амьдран суудаг байсан. Ажлаас гарсан, удаа дараа төлөлт хийх талаар мэдэгдэж байсан боловч сураггүй болсон, оршин суух хаяг тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. Иймд Р.О-ийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Б овогт Рийн О /РД: ......../-ыг эрэн сурвалжилсугай.

2. Р-ийн О эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б