Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 137/ШШ2025/00261

 

    

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: ..........тоотод оршин суух Б овогт Т-ийн Э, РД:.........., утас: .........../

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ............ тоотод  оршин суух Н овогт С-ын Б, РД:.........., утас: ....../-ийн нэхэмжлэлтэй,

Б овогт Э-ийн А-ыг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгох тухай иргэний нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нар оролцов.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Т.Э нь Э.А2021.03.09-ний өдөр  дугаартай Зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь 23,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлдүүлсэн ба гэрээний дагуу 23,000,000 төгрөгийг хариуцагчид бэлнээр хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн. Гэрээний 3.6-д зааснаар хариуцагч нь 2021.08.09-ний өдөр хүртэл сарын 2.5 хувийн хүү тооцож, зээлийн мөнгийг буцааж төлөхөөр талууд тохиролцсон. Э.А нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Д.........байрлах нийтийн байрны 1 өрөөг 4 жилийн хугацаанд түрээсэлж амьдарсан ба уг хугацаанд байрны түрээсийн төлбөрийг сар бүр цаг тухайд нь төлдөг байсан тул нэхэмжлэгч түүнийг найдвартай, итгэж болох хүн гэж ойлгож, ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр 23,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл хариуцагч нь түүнээс хойш Улаанбаатар хот руу шилжиж явснаас хойш огт хөдөө сүлжээгүй холбоогүй болж, утсаа авахгүй, өөр хүний дугаараас залгахаар утсаа авдаг ч газар явж байна, сүлжээ тасарчихлаа..." гэх мэтээр саам хийсээр өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй болно. Гэрээний 3.7-д заасны дагуу алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасантай нийлүүлж тооцоход 11,500,000 төгрөг бөгөөд нийт 34,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 14 өдрийн ...... дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Э.А-ыг хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Т.Э-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.А-ын оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэжээ.

 

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэв. 

Нэхэмжлэгч М.Э-аас дараах баримтуудыг гаргаж өгсөн:

Итгэмжлэл /хх-ийн 4/

Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн төлбөрийн /хх-ийн 5-6/  

Зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 7/

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн ......... дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 8/

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 04 сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэл /хх-ийн 9/

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад        

                                         ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Т.Э нь Э.А-ыг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Т.Э нь Э.А-тай 2021.03.09-ний өдөр ......... дугаартай Зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь 23,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлдүүлсэн ба гэрээний дагуу 23,000,000 төгрөгийг хариуцагчид бэлнээр хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн. Гэрээний 3.6-д зааснаар хариуцагч нь 2021.08.09-ний өдөр хүртэл сарын 2.5 хувийн хүү тооцож, зээлийн мөнгийг буцааж төлөхөөр талууд тохиролцсон. Э.А нь нэхэмжлэгчийн өмчлөлийн ......... байрлах нийтийн байрны 1 өрөөг 4 жилийн хугацаанд түрээсэлж амьдарсан ба уг хугацаанд байрны түрээсийн төлбөрийг сар бүр цаг тухайд нь төлдөг байсан тул нэхэмжлэгч түүнийг найдвартай, итгэж болох хүн гэж ойлгож, ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр 23,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл хариуцагч нь түүнээс хойш Улаанбаатар хот руу шилжиж явснаас хойш огт хөдөө сүлжээгүй холбоогүй болж, утсаа авахгүй, өөр хүний дугаараас залгахаар утсаа авдаг ч газар явж байна, сүлжээ тасарчихлаа..." гэх мэтээр саам хийсээр өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй болно. Гэрээний 3.7-д заасны дагуу алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасантай нийлүүлж тооцоход 11,500,000 төгрөг бөгөөд нийт 34,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 14 өдрийн ....... дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Э.А-ыг хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэрэг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. Иймд Э.А-ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Б овогт Э-ийн А /РД: ........./-ыг эрэн сурвалжилсугай.

2. Э-ийн А-ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б