Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар   137/ШШ2025/00268

 

 

 

  Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч “С И Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,465,609.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад,

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч "С и л" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "С и л" ХХК нь 2024 оны 04 дугаар сарын 08-ны өдөр .......... тоот Лизингийн гэрээгээр хариуцагч Г.Г-д 1,399,000 төгрөгийг, сарын 3.5% хүүтэйгээр 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлээр "С Д” ХХК-аас Blackview Tab 18 12/256GB загварын таблет худалдан авсан бөгөөд лизингийн гэрээгээр олгох мөнгөн дүнг "С Д" ХХК-ийн Хаан банкин дахь ........тоот дансаар гэрээний 2.6-т заасны дагуу харилцан тохиролцож шилжүүлсэн болно. Зээлдэгч нь лизингийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч гурван удаа төлөлт төлсөн ба үүнээс огт төлөлт хийгээгүй болно. Ингээд 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлдэгч Г.Г-д нь үндсэн зээл 1,049,250.01 төгрөг, хүү 369,687.26 төгрөг, алданги 39,172.20 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг нийт 1,465,609.47 төгрөг мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,400 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

  Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “С И Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г-д холбогдох зээлийн 1,465,609.47 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан хариуцагч нь 2025.05.23-ны өдөр тус нэхэмжлэлийн дүнг бүхэлд нь төлж барагдуулсан тул манай талаас нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С И Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,465,609.47 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г-д нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн үлдэгдэл төлбөр 1,465,609.47 төгрөгийг  2025 оны 05 сарын 23-ны өдөр бүрэн төлж барагдуулсан гэх нэхэмжлэгч байгууллагын гаргаж өгсөн тодорхойлолтоор тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “С И Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,465,609.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,400 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 19,200 хувь буюу 19,200  төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 19,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                   ШҮҮГЧ                                      Э.Б