| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00317/И |
| Дугаар | 137/ШШ2025/00274 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 137/ШШ2025/00274
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч “К б” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.Б-д холбогдох 7,705,917 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 26-ны өдөр хүлээн авч 2025 оны 05 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "К Б” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 3.Б нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр No .......... тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 6,771,000.00 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан 3.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 08 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. Иймд 3.Б-ээс 7,705,917.00 төгрөг гаргуулж, К б-д олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ............тоотод оршин суух, Д овогтой З-ийн Б /РД: ........., утас:......./ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие З овогтой Б нь К б гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие 7,705,917 төгрөг авсан нь үнэн. Би 7,705,917 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 6 сарын 25-нд 2,500,000, 2025 оны 07 сарын 25-нд 2,500,000, 2025 оны 08 сарын 25-нд 2,705,917 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч "К Б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гшүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: "К Б” ХК-ний нэхэмжлэлтэй З.Б-д холбогдох 7,705,917 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагчийн тайлбартай танилцаж, зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "К Б” ХК нь хариуцагч З.Б-д холбогдуулан 7,705,917 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Б нь нэхэмжлэлийн шаардлага 7,705,917 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 6 сарын 25-нд 2,500,000, 2025 оны 07 сарын 25-нд 2,500,000, 2025 оны 08 сарын 25-нд 2,705,917 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “К Б” ХК нь хариуцагч З.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,705,917 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч З.Б нь нэхэмжлэлийн шаардлага 7,705,917 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 6 сарын 25-нд 2,500,000, 2025 оны 07 сарын 25-нд 2,500,000, 2025 оны 08 сарын 25-нд 2,705,917 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,245 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 69,112.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 69,112.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч З.Б нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б