Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2025/0422

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А. /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. /РД:/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.- /ШТЭҮД: /,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.-

Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн , А/ дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн , А/ дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч А.т Нийслэлийн Засаг даргын оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/ дугаар Хан-Уул дүүргийн 8-р хороо, нэгж талбарын дугаар бүхий ,000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшүүлж, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Иргэний газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ олгож, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх № дугаартай гэрээг байгуулжээ. 2020 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэн бүртгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу мөн онд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

2.2. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын дугаар бүхий ногоон байгууламжийн зориулалтаар ,000 м.кв газрыг эзэмшиж байгаа иргэн А.ын газар эзэмших эрхийн гэрчилгээr хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож, тус захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай А/ дугаар захирамжийн 43 дахь заалт иргэн А.т холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцжээ.

2.3.Улмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01- дугаар Захирамж хүргүүлэх тухай албан бичгээр нэхэмжлэгч А.т маргаан бүхий захирамжийн хуулбарыг хавсралтаар хүргүүлж мэдэгдсэнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан байна.

2.4.Нэхэмжлэгчийн гомдлын хариуд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01-05/32 дугаар Хариу хүргүүлэх албан бичгээр тус албаны 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар албан бичгээр иргэн А.т ХК-ийн хүргэлтээр тус албанд бүртгэлтэй хаягт хүргүүлсэн байна. Иймд таны гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг өгчээ.

2.5.Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг хүлээн авч 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.6.Мөн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар нэхэмжлэгч А.ын эзэмшиж байсан Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ******* дугаартай аж ахуйн зориулалттай 06 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.

2.7.Нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд дээрх Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаар Хэрэг нэгтгэх тухай шүүгчийн захирамжаар өмнөх Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэгтгэсэн.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ... Миний бие А. нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51,958 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Э- дугаартай нэгж талбарын дугаар бүхий газрыг 2019 онд олгосон дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 15 жилийн хугацаатай эзэмшихээр олгосон.

Гэтэл тус газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д газар эзэмших гэрэ заасан нөхцөл, болзлыг биелүүлэх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрэ заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болгосон.

Миний бие тухайн газрыг зориулалтын дагуу буюу ногоон байгууламжийн зориулалтаар ашиглаж байсан бөгөөд ямар нэг зориулалтын бусаар эзэмшиж ашигласан, барилга байгууламж барьсан эдэлбэр газрыг эвдэж гэмтээсэн зүйлгүй. 2019 онд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газрын бүсчлэл өөрчлөгдөж байгаа тул гэрчилгээг шинэчилнэ гэсний дагуу бичиг баримтаа 2019 оны 2 сард газрын албанд хүргүүлсэн. Ингээд миний газрыг Цөмийн энергийн газрын хамгаалалтын бүсэд ороод байна гэж буцаан өгөлгүй байсаар байгаад миний бие Улаанбаатар хотын Засаг дарга Д.т гомдол гаргаж байж 2022 онд бичиг баримтаа авсан.

Гэтэл дахин Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас танай газар дээгүүр хурдны зам барихаар төлөвлөгөөнд тусгагдсан гээд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан архитектурын даалгавар надад өгсөн. Тус газрын мэргэжилтнүүд нь Засгийн газрын 2022 оны дугаар тогтоолоор авто зам барихаар шийдвэрлэгдэж, Улаанбаатар хотын тогтвортой автозамын төслийн нэгж уг төслийг хэрэгжүүлэхээр болж, зураг төсөл боловсруулах сонгон шалгаруулалт хийгдэж байна. Зураг батлагдсаны дараа таны газар эзэмших эрхэд хэрхэн нөлөөлөх талаар хариу өгнө гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл миний эзэмшлийн газрыг захиргааны байгууллагын зүгээс хөндөж болзошгүй байсан учраас шууд их хэмжээний хөрөнгө гаргаж бодсон төлөвлөсөн юмаа хийх боломжгүй болсон.

Гэхдээ өөрийн боломжид тааруулж бага багаар нүх ухаж, мод суулгаж, тарьж байгаа. Одоогийн байдлаар нарс, гацуур, шинэс зэрэг мод тарьсан. Мөн тус газарт 70 орчим сая төгрөгөөр төмөр хашаа татсан. Мөн ХХК гэж байгууллагаар ногоон байгууламжийн концейпци, санаа гаргаж төлөвлөлт хийлгүүлсэн. Цаашид жил бүр модны хэмжээгээ нэмэгдүүлэн тарихаар төлөвлөсөн. Миний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 15 жил учир үүнд тааруулан жил бүр өөрийн боломжийн хэмжээгээр мод тарьж, үржүүлгийн талбай хийхээр төлөвлөсөн.

Өөрөөр хэлбэл иргэн А. миний бие өөрийн газрыг зориулалтын дагуу хашаа татан, мод тарих хэлбэрээр ашиглаж байхад Нийслэлийн Засаг даргын зүгээс зориулалтын дагуу ашиглаагүй гэж цуцалсанд гомдолтой байна. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж тус тус заасан.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай захирамжийг гаргахдаа иргэн намайг тухайн ажиллагаанд татан оролцуулаагүй, надаас тайлбар аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүйн улмаас шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тодруулж чадаагүй гэж үзэж байна. Тус захирамжийг гаргахдаа Нийслэлийн газрын албанаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэл болгосон гэх бөгөөд Нийслэлийн газрын албанаас ямар хүсэлт, баримт ирсэн талаар иргэн надад танилцуулаагүй. Зөвхөн нэг талын баримт, хүсэлтээр иргэн миний газар эзэмших эрхэд халдсанд гомдолтой.

Миний бие мод тарих сонирхолтой бөгөөд энэ сонирхлын үүднээс жил бүр өөрийн цаг заваараа газар ухаж, мод тарьж байгаа. Цаашид тэтгэвэртээ гарсан үедээ өөрийн тарьсан ногоон байгууламжийг өөрийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн болгох бодолтой. Миний эзэмшлийн ногоон байгууламж бүхий газрыг барилга, байгууламж барих эсхүл бусад этгээдэд шилжүүлэх зорилгоор огт үндэслэлгүйгээр хүчингүй болгосон гэж хардаж байна. Миний бие өөрийн газрыг зориулалтын дагуу ашиглаж, мод тарьж, газрын төлбөрийг зохих ёсоор төлж ирсэн тул хүчингүй болгох бодит нөхцөл байдал бүрдээгүй.

Маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн субьектив эрхийг хэрхэн зөрчсөн талаар: Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамж нь А. миний дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, миний газар эзэмших эрхийг дуусгавар болгоход чиглэсэн тул миний эрх ашиг бүрэн хөндөгдсөн гэж үзэж байна. Миний бие А. нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 06 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Э- дугаартай, нэгж талбарын ******* дугаар бүхий газрыг 2019 онд олгосон дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 15 жилийн хугацаатай эзэмших болсон.

Гэтэл тус газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д газар эзэмших гэрэ заасан нөхцөл, болзлыг биелүүлэх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрэ заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болсон. Миний бие тухайн газрыг ямар нэг зориулалтын бусаар эзэмшиж ашигласан, барилга байгууламж барьсан, эдэлбэр газрыг эвдэж гэмтээсэн зүйлгүй. 2019 онд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газрын бүсчлэл өөрчлөгдөж байгаа тул гэрчилгээг шинэчилнэ гэсний дагуу бичиг баримтаа 2019 оны 2 сард газрын албанд хүргүүлсэн. Ингээд миний газрыг Цөмийн энергийн газрын хамгаалалтын бүсэд ороод байна гэж буцаан өгөлгүй байсаар байгаад миний бие Улаанбаатар хотын Засаг дарга Д.т гомдол гаргаж байж 2022 онд бичиг баримтаа авсан.

Гэтэл дахин Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас танай газар дээгүүр хурдны зам барихаар төлөвлөгөөнд тусгагдсан гээд 2021 оны 12 сарын 21-ний өдөр батлагдсан архитектурын даалгавар надад өгсөн. Тус газрын мэргэжилтнүүд нь Засгийн газрын 2022 оны дугаар тогтоолоор авто зам барихаар шийдвэрлэгдэж, Улаанбаатар хотын тогтвортой автозамын төслийн нэгж уг төслийг хэрэгжүүлэхээр болж, зураг төсөл боловсруулах сонгон шалгаруулалтад хийгдэж байна. Зураг батлагдсаны дараа таны газар эзэмших эрхэд хэрхэн нөлөөлөх талаар хариу өгнө гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл миний эзэмшлийн газрыг захиргааны байгууллагын зүгээс хөндөж болзошгүй байсан учраас шууд их хэмжээний хөрөнгө гаргаж бодсон төлөвлөсөн юмаа хийх боломжгүй болсон.

Иргэн А. миний бие 06 м.кв талбайтай газрын хажууд ногоон байгууламжийн зориулалттай газар эзэмшиж байсан бөгөөд модныхоо агуулах хийх контейнер, техник хэрэгслийг байршуулах зорилгоор яг дэргэд нь уг аж ахуйн зориулалттай газрыг авсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын зүгээс зориулалтын дагуу ашиглаагүй гэж цуцалсанд гомдолтой байна.

Захиргааны ерөнхий хуулийн 13.3-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна гэж, Мөн хуулийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. Мөн хуулийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж тус тус заасан.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаартай захирамжийг гаргахдаа иргэн намайг тухайн ажиллагаанд татан оролцуулаагүй, надаас тайлбар аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүйн улмаас шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тодруулж чадаагүй гэж үзэж байна. Тус захирамжийг гаргахдаа Нийслэлийн газрын албанаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэл болгосон гэх бөгөөд Нийслэлийн газрын албанаас ямар хүсэлт, баримт ирсэн талаар иргэн надад танилцуулаагүй. Зөвхөн нэг талын баримт, хүсэлтээр иргэн миний газар эзэмших эрхэд халдсанд гомдолтой.

Дээрх маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаар захирамжийг хүлээн авмагцаа 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн огноотой хариуг гаар 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан бөгөөд шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр аргагүйд хүрлээ. Маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн субьектив эрхийг хэрхэн зөрчсөн талаар: Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаар захирамж нь А. миний дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ нь миний газар эзэмших эрхийг дуусгавар болгоход чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар үүсгэж байгаа тул миний эрх ашиг бүрэн хөндөгдсөн гэж үзэж байна гэжээ.

3.2.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... иргэн А. нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр захирамжаар тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт ,000 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн.

А.ын 2015 онд Нийслэлийн өмчийн харилцааны газарт ирүүлсэн ... барилга барихад Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах шаардлагатай болсон тул шийдвэрлэж өгнө үү гэсэн утга бүхий өргөдлийг хүлээн авч Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаар хурлаар хэлэлцэн Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний газар ашиглалтын бүсчлэлийн дагуу газрыг ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэхээр зөвшөөрсөн дүгнэлт гаргасан. Нийслэлийн Засаг даргын оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай А/ дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 000 м.кв газрыг ногоон байгууламжийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр сонсох ажиллагааг явуулсан. Нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрэ заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгох тухай дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамж нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий захиргааны акт тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Иргэн А.т Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 06 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 06 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрэ заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрэ заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй (барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт)байхыг ойлгоно гэж тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгч нь бодит нөхцөл байдал дээр гэрэ заасан зориулалтын дагуу ашиглаагүй байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаар захирамж нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий захиргааны акт тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрэ, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч А.аас анх тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.

2.Мөн нэхэмжлэгчээс тус шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаар Хэрэг нэгтгэх тухай шүүгчийн захирамжаар өмнөх Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэгтгэж шийдвэрлэсэн.

3.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. Нэхэмжлэгч А.т Нийслэлийн Засаг даргын оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/ дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах, эрхийг баталгаажуулах тухай захирамжийн хавсралтаар Хан-Уул дүүргийн 8-р хороо, нэгж талбарын дугаар бүхий ,000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшүүлж, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Иргэний газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ олгож, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх № дугаартай гэрээг байгуулжээ.

3.2.Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын дугаар бүхий ногоон байгууламжийн зориулалтаар ,000 м.кв газрыг эзэмшиж байгаа иргэн А.ын газар эзэмших эрхийн гэрчилгээr хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож, тус захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай А/ дугаар захирамжийн 43 дахь заалт иргэн А.т холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцжээ.

3.3.Улмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01- дугаар Захирамж хүргүүлэх тухай албан бичгээр нэхэмжлэгч А.т маргаан бүхий захирамжийн хуулбарыг хавсралтаар хүргүүлж мэдэгдсэнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан байна.

3.4.Дээрх нэхэмжлэгчийн гомдлын хариуд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01-05/32 дугаар Хариу хүргүүлэх албан бичгээр ... Уг захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 43.3 дахь хэсэг (Захиргааны актыг баталгаат гаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдс тооцно)-т заасны дагуу тус албаны 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар албан бичгээр иргэн А.т ХК-ийн хүргэлтээр тус албанд бүртгэлтэй хаягт хүргүүлсэн байна. Иймд таны гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг өгчээ.

3.5. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар ...миний бие тухайн газрыг зориулалтын дагуу буюу ногоон байгууламжийн зориулалтаар ашиглаж байсан бөгөөд ямар нэг зориулалтын бусаар эзэмшиж ашигласан, барилга байгууламж барьсан, эдэлбэр газрыг гэмтээсэн зүйлгүй, миний бие өөрийн газрыг зориулалтын дагуу хашаа татан, мод тарих хэлбэрээр ашиглаж байхад цуцалсан нь үндэслэлгүй, захирамжийг гаргахдаа намайг оролцуулаагүй, тайлбар аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүйн улмаас шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тодруулж чадаагүй гэж маргасан бол, хариуцагч захиргааны байгууллагын зүгээс ...Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр сонсох ажиллагааг явуулсан, нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, хуульд нийцсэн, үндэслэл бүхий захиргааны акт хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч буй энэ тохиолдолд шүүхээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарлаж, маргааны үйл баримтад дүгнэлт хийв.

3.6.Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий дугаар захирамж нь  Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрэ хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрэ захирамж гаргана, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д газар эзэмших гэрэ заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 39 дүгээр зүйлийн 39.1.4-т газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрэ заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасныг үндэслэн гарсан байна.

3.7.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрэ заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрэ заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан.

3.8.Нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг эзэмшсэнээс хойш ******* ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дугаар Барилгын зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Ногоон байгууламжийн консепци зураг төслийн ажил гүйцэтгүүлж, ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Гүнийн цооногийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг төлж, мөн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх № дугаартай гэрээг байгуулснаас хойш маргаан бүхий газартаа үйл ажиллагаа явуулах зорилгоор 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ой ХХК-тай Тарьц суулгац худалдах, худалдан авах гэрээний дагуу Шинэсний тарьц 2023, 2024, 2025 онд тус бүр 125,000 ш буюу нийт 375,000 ширхгийг 93,750,000 төгрөг, 1-2 настай гоёлын мод, голт бор, гүйлс, бүйлс, бусад мод 2023, 2024, 2025 онд тус бүр 1,000 ш буюу нийт 3,000 ширхгийг 9,000,000 төгрөгөөр буюу нийт 102,750,000 төгрөгөөр худалдан авахаар байгуулжээ.

3.9.Шүүхээс маргаан бүхий Хан-Уул дүүрэг, 8-р хороонд байрлах ,000 м.кв газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургаас үзвэл, газрыг хар өнгийн төмөр хашаагаар 4 талыг тойруулан хашаалж, хаалга гаргасан, хашаан дотор газрын зүүн урд хэсэг газарт олон тооны модны суулгац суулгасан зэргээс үзэхэд зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал нэхэмжлэгчийн тухайд бүрэн тогтоогдохгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлгүй байна.

3.10.Дээрх байдлаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэнээс хойш уг эрхээ хэрэгжүүлэхээр холбогдох гэрээ, хэлцлийг байгуулж, маргаан бүхий газарт шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн дурдсанаар 50-д тооны нарс, гацуур мод тарьсан, түүнчлэн нэхэмжлэгчийн газар ашиглах гэрээ байгуулсан цаг хугацаанд Улсад ковид-19-ын цар тахалтайгаар холбоотойгоор Өндөржүүлсэн бэлэн байдлын болон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн нийтэд илэрхий үйл баримт болох Засгийн газрын 2020 оны 194, 226, 238, 2021 оны 01, 27 дугаар тогтоолуудаар тус тус тогтоогдож байгаа нөхцөлд нэхэмжлэгчийг зөвхөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн гэрэ заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх, улмаар энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан гэж шууд дүгнэх хууль зүйн боломжгүй.

3.11.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагчаас маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/ дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах, эзэмшүүлэх тухай шийдвэр гаргаснаас хойш 3 жилийн дараа буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан, мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... 2019 оны 02 сард Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газрын бүсчлэл өөрчлөгдөж байгаа тул газрын гэрчилгээг шинэчлэх шаардлагатай, ...Цөмийн энергийн газрын хамгаалалтын бүсэд давхцалтай гэх шалтгаанаар нэхэмжлэгчийн газрын баримт бичгийг хураан авч, 2022 онд Нийслэлийн Засаг даргаас эргүүлэн авснаас хойш маргаан бүхий газрыг хашаалж, гэрэ заасан зориулалтын дагуу 50-д тооны модны суулгац суулгасан, нэхэмжлэгчээс хамаарахгүй шалтгаанаар эзэмшлийн газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл, байдал тодорхой цаг хугацаанд үүссэн байхад хариуцагчаас газар эзэмших эрх олгогдсоноос хойш газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж буруутган нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, дуусгавар болгосон нь үндэслэлгүй.

3.12.Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож буй тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас тухайн нөхцөл байдлыг нарийвчлан тогтоолгүйгээр хүчингүй болгосон нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж шүүх дүгнэв. Нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм.

3.13.Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын дугаар захирамжийн үндэслэл болсон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын дугаар бүхий ногоон байгууламжийн зориулалтаар ,000 м.кв газар эзэмшиж байгаа иргэн А.ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн төслийг, хавсралтаар 8 хуудас баримт болох Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөлд санал авах хуудас, агаар, сансрын зураг /огноо байхгүй/, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл, захирамжид үндэслэх хуулийн заалт бүхий танилцуулга, Нийслэлийн Засаг даргын оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/ дугар Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай захирамж, хавсралт, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар Сонсох ажиллагааны мэдэгдэл зэргийг хавсралтаар хүргүүлсэн байна.

3.14.Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий актыг гаргахад үндэслэл болгосон үйл баримтын талаар тодруулахад, маргаан бүхий газарт хээрийн болон суурин судалгаа хийсэн гэж тайлбарласан боловч энэ талаар баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

3.15.Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс гаргасан тайлбар, нотлох баримтыг судлан тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх нөхцөл байдлыг тогтоогоогүй, энэ талаар нотлох баримт цуглуулах, тодруулах ажиллагаа хийлгүйгээр гаргасан, сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчийн албан ёсны хаягаар хүргүүлээгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим хангагдаагүй гэж үзнэ.

3.16.Дээрх үйл баримтыг нэгтгэн үзвэл, хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасныг хэрэгжүүлээгүй, газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ зөрчиж үйл ажиллагаа явуулсан /газрыг зориулалтын дагуу ашиглаагүй/ гэдгийг тогтоогоогүй, Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангах талаарх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д гэрэ заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

3.17.Иймд нэхэмжлэгчийг газрын төлбөрийг графикийн дагуу төлж, газраа зориулалтын дагуу ашиглаж байсан талаарх бодит нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй, эрх бүхий байгууллагаас холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон байхад хариуцагчийн гаргасан шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцөлийг хангаагүй, хууль бус байх тул Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

4.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1.Нэхэмжлэгч А.т Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн хавсралтаар Хан-Уул дүүргийн 8-р хороо, нэгж талбарын ******* дугаар бүхий 5,199 м.кв газрыг 15 жилийн хугацаатай аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр шилжүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Иргэний газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ олгож, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх №-******* дугаартай гэрээг байгуулжээ.

4.2.Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/ дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий аж ахуйн зориулалтаар 5,206 м.кв газрыг эзэмшиж байгаа иргэн А.ын газар эзэмших эрхийн гэрчилгээr хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож, тус захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай дугаар захирамжийн 17 дахь заалт иргэн А.т холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцжээ.

4.3.Улмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар Захирамж хүргүүлэх тухай албан бичгээр нэхэмжлэгч А.т маргаан бүхий захирамжийн хуулбарыг хавсралтаар хүргүүлж мэдэгдсэнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан байна.

4.4.Дээрх нэхэмжлэгчийн гомдлын хариуд Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар Хариу хүргүүлэх албан бичгээр ...Уг захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн бөгөөд сонсох ажиллагааны мэдэгдлийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, захирамжийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр баталгаат гаар тус тус хүргүүлсэн байна. Иймд таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг өгчээ.

4.5. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий А/ дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар ...миний бие тухайн газрыг зориулалтын дагуу буюу ногоон байгууламжийн зориулалтаар ашиглаж байсан бөгөөд ямар нэг зориулалтын бусаар эзэмшиж ашигласан, барилга байгууламж барьсан, эдэлбэр газрыг гэмтээсэн зүйлгүй, 2019 онд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газрын бүсчлэл өөрчлөгдөж байгаа тул гэрчилгээг шинэчилнэ гэсний дагуу бичиг баримтаа 2019 оны 2 сард газрын албанд хүргүүлсэн. Ингээд миний газрыг Цөмийн энергийн газрын хамгаалалтын бүсэд ороод байна гэж буцаан өгөлгүй байсаар байгаад миний бие Улаанбаатар хотын Засаг дарга Д.т гомдол гаргаж байж 2022 онд бичиг баримтаа авсан, захирамжийг гаргахдаа намайг оролцуулаагүй, тайлбар аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүйн улмаас шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тодруулж чадаагүй гэж маргасан бол, хариуцагч захиргааны байгууллагын зүгээс ...Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр сонсох ажиллагааг явуулсан, нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, хуульд нийцсэн, үндэслэл бүхий захиргааны акт хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч буй энэ тохиолдолд шүүхээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарлаж, маргааны үйл баримтад дүгнэлт хийв.

4.6.Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий А/ дугаар захирамж нь  Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрэ хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрэ захирамж гаргана, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д газар эзэмших гэрэ заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 39 дүгээр зүйлийн 39.1.4-т газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрэ заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасныг үндэслэн гарсан байна.

4.7.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрэ заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрэ заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан.

4.8.Нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг зэргэлдээ байрлах ногоон байгууламжийн зориулалттай мод тарьсан ,000 м.кв газрыг эзэмших явцад тарих модны агуулах барих, контейнер, бусад техник хэрэгслийг байршуулах зорилгоор аж ахуйн зориулалтаар эзэмшихээр худалдан авч, эзэмшсэнээс хойш ******* ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дугаар Барилгын зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Ногоон байгууламжийн консепци зураг төслийн ажил гүйцэтгүүлж, ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Гүнийн цооногийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг төлж, мөн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх -******* дугаартай гэрээг байгуулснаас хойш зэргэлдээ эзэмшлийн газартаа үйл ажиллагаа явуулах зорилгоор 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ой ХХК-тай Тарьц суулгац худалдах, худалдан авах гэрээний дагуу Шинэсний тарьц 2023, 2024, 2025 онд тус бүр 125,000 ш буюу нийт 375,000 ширхгийг 93,750,000 төгрөг, 1-2 настай гоёлын мод, голт бор, гүйлс, бүйлс, бусад мод 2023, 2024, 2025 онд тус бүр 1,000 ш буюу нийт 3,000 ширхгийг 9,000,000 төгрөгөөр буюу нийт 102,750,000 төгрөгөөр худалдан авахаар байгуулжээ.

4.9.Шүүхээс маргаан бүхий Хан-Уул дүүрэг, 8-р хороонд байрлах 5,199 м.кв газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургаас үзвэл, тухайн газрыг оруулан нэхэмжлэгчийн эзэмшиж буй зэргэлдээ байрлах ,000 м.кв газрын хамт хар өнгийн төмөр хашаагаар 4 талыг тойруулан хашаалж, хаалга гаргасан зэргээс үзэхэд зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал нэхэмжлэгчийн тухайд бүрэн тогтоогдохгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлгүй байна.

4.10.Дээрх байдлаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэнээс хойш уг эрхээ хэрэгжүүлэхээр холбогдох гэрээ, хэлцлийг байгуулж, маргаан бүхий газрыг хашаалсан, түүнчлэн нэхэмжлэгчийн газар ашиглах гэрээ байгуулсан цаг хугацаанд Улсад ковид-19-ын цар тахалтайгаар холбоотойгоор Өндөржүүлсэн бэлэн байдлын болон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн нийтэд илэрхий үйл баримт болох Засгийн газрын 2020 оны 194, 226, 238, 2021 оны 01, 27 дугаар тогтоолуудаар тус тус тогтоогдож байгаа нөхцөлд нэхэмжлэгчийг зөвхөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн гэрэ заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх, улмаар энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан гэж шууд дүгнэх хууль зүйн боломжгүй.

4.11.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагчаас маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн шинэчилсэн гэрчилгээг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олгож, мөн өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх -******* дугаар гэрээг байгуулсан, мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...2019 онд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газрын бүсчлэл өөрчлөгдөж байгаа тул гэрчилгээг шинэчилнэ гэсний дагуу бичиг баримтаа 2019 оны 2 сард газрын албанд хүргүүлсэн. Ингээд миний газрыг Цөмийн энергийн газрын хамгаалалтын бүсэд ороод байна гэж буцаан өгөлгүй байсаар байгаад миний бие Улаанбаатар хотын Засаг дарга Д.т гомдол гаргаж байж 2022 онд бичиг баримтаа авсан гэж нэхэмжлэгчээс хамаарахгүй шалтгаанаар эзэмшлийн газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл, байдал тодорхой цаг хугацаанд үүссэн байхад хариуцагчаас газар эзэмших эрх олгогдсоноос хойш газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж буруутган нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, дуусгавар болгосон нь үндэслэлгүй.

4.12.Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож буй тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас тухайн нөхцөл байдлыг нарийвчлан тогтоолгүйгээр хүчингүй болгосон нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж шүүх дүгнэв. Нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм.

4.13.Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын А/1423 дугаар захирамжийн үндэслэл болсон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий аж ахуйн зориулалтаар 5,206 м.кв газар эзэмшиж байгаа иргэн А.ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн төслийг, хавсралтаар 8 хуудас баримт болох Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөлд санал авах хуудас, агаар, сансрын зураг /огноо байхгүй/, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл, захирамжид үндэслэх хуулийн заалт бүхий танилцуулга, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж, хавсралт, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар Сонсох ажиллагааны мэдэгдэл зэргийг хавсралтаар хүргүүлсэн байна.

4.14.Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий актыг гаргахад үндэслэл болгосон үйл баримтын талаар тодруулахад, маргаан бүхий газарт хээрийн болон суурин судалгаа хийсэн гэж тайлбарласан боловч энэ талаар баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

4.15.Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс гаргасан тайлбар, нотлох баримтыг судлан тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх нөхцөл байдлыг тогтоогоогүй, энэ талаар нотлох баримт цуглуулах, тодруулах ажиллагаа хийлгүйгээр гаргасан, сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчийн албан ёсны хаягаар хүргүүлээгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим хангагдаагүй гэж үзнэ.

4.16.Дээрх үйл баримтыг нэгтгэн үзвэл, хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасныг хэрэгжүүлээгүй, газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ зөрчиж үйл ажиллагаа явуулсан /газрыг зориулалтын дагуу ашиглаагүй/ гэдгийг тогтоогоогүй, Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангах талаарх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д гэрэ заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

4.17.Иймд нэхэмжлэгчийг газрын төлбөрийг графикийн дагуу төлж, газраа зориулалтын дагуу ашиглаж байсан талаарх бодит нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй, эрх бүхий байгууллагаас холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон байхад хариуцагчийн гаргасан шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцөлийг хангаагүй, хууль бус байх тул Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан А.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай , А/ дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.НЯМДЭЛГЭР