| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00520/И |
| Дугаар | 318/ШШ2025/00363 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 318/ШШ2025/00363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Д.Д-ийн,
Б.О, Ц.Д нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Х /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д нь Б.О, Ц.Д нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие Б.О гэх хүнтэй фейсбүүкээр танилцаж байсан. Б.О надад манайх Ай Си Си Эс ХХК гэдэг компанитай. Танд приус-30 маркийн автомашин компаниасаа гаргаж өгнө гэсэн болохоор нь би машинтай болно гэж бодоод зөвшөөрч аман хэлбэрээр гэрээ хийсэн. Ингээд Б.Оыг мөнгө шилжүүл гэж ярих бүрт нь мөнгө шилжүүлдэг байсан. Би өөрийн Хаан банкны .......... тоот данснаас Ай Си Си Эс ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ......... данс руу 2022-10-09-ний өдөр 2 удаагийн гүйгээгээр 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг; Б.О надад өгсөн данс болох Ц.Д гэх хүний хаан банкны 5063247767 тоот данс руу;
-2022.09.30-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 1,000,000 төгрөгөөр, 2022.10.07-ны өдөр 812,000 төгрөгөөр, 2022.10.25-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 1,910,000 төгрөгөөр, 2022.11.04-ний өдөр 3,000,000 төгрөгөөр, 978,000 төгрөгөөр, 2022.11.11-ний өдөр 3,000,000 төгрөгөөр, 665,000 төгрөгөөр, 2022.11.17-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 100,000 төгрөгөөр, 2022.11.22-ны өдөр 600,000 төгрөгөөр, 2022.12.09-ний өдөр 2,414,000 төгрөгөөр, 2022.12.26-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 500,000 төгрөгөөр, 26,979,000 төгрөгийг нийт 32,979,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Б.О нь удахгүй танд машин өгнө гэсэн боловч одоог хүртэл машин ч байхгүй, мөнгө ч байхгүй байх, холбогдохоор мөнгийг тань өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Б.Отой хийсэн Автомашин худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Б. О, Ц.Д нараас 26,979,000 төгрөг, Ай Си Си Эс ХХК-аас 6,000,000 төгрөг нийт 32,979,000 төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч этгээд болох Ай Си Си Эс шүүхэд өгсөн хаяг болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, туул голын гудамж, 70-15, 41 тоот хаягт шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч дурдсан хаяг байхгүй шуудангийн магадалгаа болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор уг хаяг тус хороонд байдаггүй гэх, Баянзүрх дүүрэг Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо Жанжин 22 гудамж, 438 тоот хаягаар хариуцагч Ц.Дт шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч дурдсан хаяг байхгүй, шуудангийн магадалгаа болон Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 2 дугаар байр 427 тоот хаягаар хариуцагч Б.Од шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч дурдсан хаяг байхгүй Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх хариуг тус тус ирүүлсэн байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан. Иймд Ц.Д, Б.О нар нь хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү...гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д нь Б.О гэх хүнтэй фейсбүүкээр танилцсан ба Б.О нь Ай Си Си Эс ХХК гэдэг компанитай. Тухайн компаниасаа Д.Дд приус-30 маркийн автомашин компаниасаа гаргаж өгнө хэмээн аман хэлбэрээр гэрээ хийсэн. Ингээд Д.Д нь Б.Оыг мөнгө шилжүүл гэж ярих бүрт нь мөнгө шилжүүлдэг байсан. Өөрийнхөө Хаан банкны ...... тоот данснаас Ай Си Си Эс ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ............данс руу 2022-10-09-ний өдөр 2 удаагийн гүйгээгээр 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг, Б.О нь Д.Дд өгсөн данс болох Ц.Д гэх хүний хаан банкны .............7 тоот данс руу,
-2022.09.30-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 1,000,000 төгрөгөөр, 2022.10.07-ны өдөр 812,000 төгрөгөөр, 2022.10.25-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 1,910,000 төгрөгөөр, 2022.11.04-ний өдөр 3,000,000 төгрөгөөр, 978,000 төгрөгөөр, 2022.11.11-ний өдөр 3,000,000 төгрөгөөр, 665,000 төгрөгөөр, 2022.11.17-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 100,000 төгрөгөөр, 2022.11.22-ны өдөр 600,000 төгрөгөөр, 2022.12.09-ний өдөр 2,414,000 төгрөгөөр, 2022.12.26-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 500,000 төгрөгөөр, 26,979,000 төгрөгийг нийт 32,979,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Б.О нь удахгүй танд машин өгнө гэсэн боловч одоог хүртэл машин ч байхгүй, мөнгө ч байхгүй байх, холбогдохоор мөнгийг нь өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Одоо Б.Отой хийсэн автомашин худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Б.О, Ц.Д нараас 26,979,000 төгрөг, Ай Си Си Эс ХХК-аас 6,000,000 төгрөг нийт 32,979,000 төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч этгээд болох Ай Си Си Эс шүүхэд өгсөн хаяг болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, туул голын гудамж, 70-15, 41 тоот хаягт шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч дурдсан хаяг байхгүй шуудангийн магадалгаа болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор уг хаяг тус хороонд байдаггүй гэх, Баянзүрх дүүрэг Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо Жанжин 22 гудамж, 438 тоот хаягаар хариуцагч Ц.Дт шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч дурдсан хаяг байхгүй, шуудангийн магадалгаа болон Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 2 дугаар байр 427 тоот хаягаар хариуцагч Б.Од шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч дурдсан хаяг байхгүй Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх хариуг тус тус ирүүлсэн байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан. Иймд Ц.Д, Б.О нар нь хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
3. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, итгэмжлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 18819 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
4. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 707 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн Ц.Дийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулсан. 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1124 дугаартай захирамжаар Б.Оын регистрийн дугаарыг нотлох баримтаар гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.1. Нэхэмжлэгч Д.Д нь Б.О, Ц.Д нарыг эрэн сурвалжлуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3. Ц.Д, Б.О нар нь Баянзүрх дүүргийн 12-р хороо, Жанжин 22 гудамж 438 тоот хаягт оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн 12-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор, Б.О нь Сонгинохайрхан дүүрэг, 13-р хороо, өнөр хороолол 2 байр 427 тоот хаягт оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 13-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдсон ба Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 18819 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 12, 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрүүдэд гаргасан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлээс үзэхэд Ц.Д нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 37-р хороо Жанжин 22 гудамж 438 тоотод, Б.О нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол, 70б байр 41 тоотод тус тус оршин суудаг гэж ирүүлжээ. Ц.Д, Б.О нар нь тухайн хаягуудад бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй, оршин суухгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 18819 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Б овогт Ц.Д /......../, М овогт Б.О /.........../ нарыг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар .... онд төрсөн, эмэгтэй, .......... регистрийн дугаартай, овогт Ц.Д, …. онд төрсөн, эрэгтэй, …. регистрийн дугаартай, овогт Б.О нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц.Д, Б.О нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР