Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 319/ШШ2025/00234

 

 

 

 

 

 

 

202           04        29      

                   319/ШШ202/00234

`

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-*******юун би,

Нэхэмжлэгч: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Жигжиджавын гудамж, 9/1 байр Хөдөлмөрийн ордон, 802 байрлах, “******* ******* ******* ББСБ” ХХК (6641717) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ******* ******* - оршин суух, Болдын *******рхонсувдад (УХ92080388) холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “7,820,942.37 (долоон сая найман зуун хорин мянга есөн зуун дөчин хоёр) төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 202 оны 02 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, 202 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 319/202/0010/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад

Т*******Д*******РХ*******ЙЛ*******Х нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Б.*******рхонсувд нь 2022 оны 01 сарын 28-ны өдөр сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20% хүүтэйгээр 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож ЗГ/21/ 0101130108000422 тоот "Зээлийн гэрээ" байгуулж 4,00,000.00 төгрөгийг зээлж, 1 ширхэг "IPHONE 13 PROMAX" загварын гар утас"-ыг "Ант онлайн молл" ХХК-аас авсан байдаг ба өнөөдрийг хүртэл /202.02.07-ны өдрийн байдлаар/ нийт 928 хоног зээл төлөлтийн хоцролттой болсон байна.

Манай ББСБ нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1-т тус тус заасны дагуу зээлдүүлэгч ******* ******* ******* ББСБ нь дээрх төлбөрийн үлдэгдэл болон улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна.

Манай ББСБ-ын зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож зээлийн төлбөрийн үлдэгдлийг "Зээл, зээлийн хүү төлөлтийн хуваарь"-ийн дагуу яаралтай төлөхийг шаардсан ч хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд нь ББСБ-д төлнө", Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26-р зүйлийн 26.1-д "Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ.

 Мөн зээлийн гэрээний 2.1.3-т нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувиар байна гэж заасан байдаг. 2.2.6-д зааснаар Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн барагдуулаагүй бол Зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээнэ.  22.7-д заасны дагуу "Зээл, зээлийн үү төлөх хуваарь"-аас хугацаа хэтрүүлсэн эсхүл дутуу төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, уг хугацаанд тооцогдсон үндсэн хүүг төлүүлж, үлдэгдэл дүнгээр үндсэн зээлээс төлүүлнэ гэж тус тус заасныг ноцтой зөрчиж байна.  

Иймд зээлдэгчээс зээлийн үлдэгдэл нийт 7,820,942.37 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,08.08 төгрөг, мөн эрэн сурвалжлуулах зардал 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.*******рхонсувд нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Болд овогтой *******рхонсувд миний бие “******* банк бус ******* байгууллагаас авсан 7,820,942.37 төгрөгийг 7 сарын 30-наас эхлэн төлж, сар бүрийн 30-нд 489,000 төгрөгийг төлж барагдуулна. Үүнд:

-7 сарын 30-нд 489,000

-8 сарын 30-нд 489,000

-9 сарын 30-нд 489,000

-10 сарын 30-нд 489,000

-11 сарын 30-нд 489,000

- сарын 30-нд 489,000

-1 сарын 30-нд 489,000

-2 сарын 30-нд 489,000

-3 сарын 30-нд 489,000

-4 сарын 30-нд 489,000

- сарын 30-нд 489,000

-6 сарын 30-нд 489,000

-7 сарын 30-нд 489,000

-8 сарын 30-нд 489,000

-9 сарын 30-нд 489,000

-10 сарын 30-нд 489,000 төгрөгийг сар бүр төлнө гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхгэрэл нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* *******ын нэхэмжлэлтэй Б.*******рхонсувдад холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “7,820,942.37 (долоон сая найман зуун хорин мянга есөн зуун дөчин хоёр) төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******рхонсувд нь нэхэмжлэлийн шаардлага болох “7,820,942.37 (долоон сая найман зуун хорин мянга есөн зуун дөчин хоёр) төгрөг гаргуулах тухай” төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 202 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхгэрэл нь хариуцагч Б.*******рхонсувдын тайлбарыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг 202 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,08.08 төгрөгийн тал хувь болох 70,042.4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 70,042.4 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.*******рхонсувдаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 70,042.4 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

. Хариуцагч Б.*******рхонсувд нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******рхонсувдад холбогдох, “1,79,877 (нэг сая таван зуун далан есөн мянга найман зуун далан долоо) төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагч Б.*******рхонсувд нь нэхэмжлэлийн шаардлага болох “7,820,942.37 (долоон сая найман зуун хорин мянга есөн зуун дөчин хоёр) төгрөгийг 202 оны 7 сарын 30-наас эхлэн төлж, сар бүрийн 30-нд 489,000 төгрөгийг төлж барагдуулна. Үүнд:

-7 сарын 30-нд 489,000

-8 сарын 30-нд 489,000

-9 сарын 30-нд 489,000

-10 сарын 30-нд 489,000

-11 сарын 30-нд 489,000

- сарын 30-нд 489,000

-1 сарын 30-нд 489,000

-2 сарын 30-нд 489,000

-3 сарын 30-нд 489,000

-4 сарын 30-нд 489,000

- сарын 30-нд 489,000

-6 сарын 30-нд 489,000

-7 сарын 30-нд 489,000

-8 сарын 30-нд 489,000

-9 сарын 30-нд 489,000

-10 сарын 30-нд 489,000 төгрөгийг сар бүр хувааж төлөхийг зөвшөөрч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,08.08 төгрөгийн тал хувь болох 70,042.4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 70,042.4 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.*******рхонсувдаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 70,042.4 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.*******рхонсувд нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

 

   

 

ШҮҮГЧ                                                М.ЭРДЭНЭ-*******ЮУН