Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 319/ШШ2025/00253

 

 

 

 

 

 

 

 

 

      2025         05          07                                         319/ШШ2025/00253

 

 

 

МОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэл гаргагч: Ховд аймгийн - оршин суух, ******* ******* ******* **************  нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******.Өлзий нар оролцов.

                                                                                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэл гаргагч А.Амалхаан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1971 оны 09 сарын 02-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн хүн эмнэлэгт төрсөн. Ам бүл 3. Нөхөр 1 хүүхдийн хамт амьдардаг. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, 1987 оноос эхлэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн "*******оциализм” нэгдлийн Шураг бригадад аав ээжийн хамт мал маллан 1992 оны 09 сард нэгдэл тарах хүртэл ажилласан. Би сургуульд сурч байгаагүй. 1992 оны 02 дугаар сарын 06-нд нөхөр ******* гэр бүл болсон.

Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход тухайн үед ажиллаж байсан үеийн он жилүүдийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд Авилхаан *******ой Амалхаан намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн "*******оциализм" нэгдлийн Шураг бригадад малчинаар 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

 2.Нэхэмжлэл гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаар албан тоот, 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаар Ховд аймгийн өмч хувьчлалын комиссын тогтоол, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар албан тоот, Ховд аймгийн Эрдэнэбүрэн Шурга 1987-1990 оны 70 дугаар дансны хуулбар, иргэн *******ийн тодорхойлолт, Тэжээлийн аж ахуйн тушаал, 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 50 дугаар тушаалын хавсралт, гэрчийн мэдүүлэг, 1 дүгээр маягт, 21 дүгээр маягт, 15 дугаар маягт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

3. Шүүхээс: Гэрч *******.*******онинбилэгийг асуусан тэмдэглэл, гэрч *******ийг асуусан тэмдэглэл, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 29/267 дугаартай албан бичиг, ХААТР-1, ХААТР-21, ХААТР-15 маягт баримтууд зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭ*******ЛЭХ НЬ:

1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар А.******* ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

3.1.1987 оны хүсэлт гаргагч А.******* эцгийн нэр дээрх 70 дугаар дансны хуулбарт “Амалхаан” гэж бичигдсэн, 1988-1990 онуудын хүсэлт гаргагч А.******* эцгийн нэр дээрх 70 дугаар дансны хуулбар, 1987 оны ХААТР 1(А) маягтын “байнга оршин суудаг” гэх хэсэгт “шураг” гэж, “ажилладаг байгуулага” гэх хэсэгт “хоньчин” гэж, “ажилд орсон он” гэх хэсэгт “1989 он” гэж, 1990 оны ХААТР 21(А) маягтын “ажилладаг байгууллага” гэх хэсэгт “*******оциолизм нэгдэл” гэж, “эрхэлдэг ажил” гэх хэсэгт “хоньчин” гэж бичигдсэн байна.

3.2. Гэрч *******.*******онинбилэгийн шүүхэд гэрчээр өгсөн “...Намайг Эрдэнэбүрэн усжилтын системд ажиллаж байхад мал маллаж байсан. Манай усжилтын системийн мал малладаг Цэдэндамба гэдэг хүн Шураг багт мал малладаг байсан тэгэхэд Амалхаан тэнд бас мал малладаг байсан бид нар сүү, цагаан идээ бэлтгэхээр байнга очдог байсан” гэх гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

Иймд дээрх баримтуудаар түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

4.Хавтаст хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

Нэхэмжлэгч А.Амалхаан нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр явуулж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн  үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн А.*******г Ховд аймгийн Эрдэнэбүрэн  *******оциализм нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 1, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* ******* ******* ******* Ховд аймгийн Эрдэнэбүрэн *******оциализм нэгдлийн Шураг бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        М.ЭРДЭНЭ-ОЮУН