| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 319/2025/00353/И |
| Дугаар | 319/ШШ2025/00264 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 319/ШШ2025/00264
| 2025 05 07 | 319/ШШ2025/00*******4 | ` |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* ******* дахь ******* дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-2*******, МПМ цогцолборт байрлах, Мобиком корпораци ХХК-ийн /РД:2072572/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******, ******* *******, ******* ******* *******-************** , холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “407,600 (дөрвөн зуун долоон мянга зургаан зуу) төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 2*******-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 319/2025/00353/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 50074622 тоот "Үйлчилгээний гэрээ" болон "Төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ” байгуулан 94293*******69 дугаарлалтай интернэтийн үйлчилгээг мөн WiFi Router төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1, Харилцаа холбооны тухай хуулийн *******- р зүйлийн *******.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн интернэтийн үйлчилгээний хэрэглээний төлбөр төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.
Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ” болон "Төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ"-ний 4.1-д заасны дагуу интернэтийн үйлчилгээний хэрэглээний төлбөрт *******9,700 төгрөг, хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан төхөөрөмжийн төлбөрт 2*******9,00 төгрөг, төлбөрт тооцсон торгууль 2*******,900 төгрөг, нийт 407,600 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Цэцэгсүрэн нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Б.Цэцэгсүрэн 2025 оны 05 сарын 31-ний дотор 100,000 төгрөг төлж, үлдэгдэгдэл төлбөрөө 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна...” гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Хариуцагч Бөхчулуун овогтой Цэцэгсүрэн Мобиком корпораци ХХК-тай байгуулсан 50074622 тоот гэрээний нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч П.Отгончимэгт холбогдуулан “407,600 (дөрвөн зуун долоон мянга зургаан зуу) төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Цэцэгсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 407,600 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг нь хариуцагч Б.Цэцэгсүрэнгийн тайлбарыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,*******79 төгрөгийн тал хувь болох 6,5*******9.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 6,5*******9.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Цэцэгсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,5*******9.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
5. Хариуцагч Б.Цэцэгсүрэн нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б. холбогдох, “407,600 (дөрвөн зуун долоон мянга зургаан зуу) төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагч Б.Цэцэгсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 407.600 төгрөгийг 2025 оны 05 сарын 31-ний дотор 100,000 төгрөг төлж, үлдэгдэгдэл төлбөрөө 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,*******79 төгрөгийн тал хувь болох 6,5*******9.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 6,5*******9.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Цэцэгсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,5*******9.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Цэцэгсүрэн нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН