| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 319/2025/00312/И |
| Дугаар | 319/ШШ2025/00269 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 319/ШШ2025/00269
| 202******* 0******* 07 | 319/ШШ202*******/00269 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* ******* *******-******* ******* , , нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: “Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлийг 202******* оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 202******* оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 319/202*******/00033/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Амгаланбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...М.Пүрэвдаваа нь 2024 оны 02 сарын 04-нд Iphone 13 promax маркийн утсыг 2,3*******0,000 төгрөгөөр үнэ тохирч аваад 2,000,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 3*******0,000 төгрөгийг одоо болтол өгөөгүй байна. Эвлэрүүлэн зуучлах албанд нэг удаа хандсан боловч ирж уулзахгүй утсаа авахгүй байна. Ингээд эвлэрүүлэн зуучлах албанд хандсан улсын тэмдэгтийн хураамж болох 300,000 төгрөгийг би төлсөн учраас 3,*******00,000 дээр 30,000 төгрөг нэмээд 3,800,000 төгрөг авах ёстой болж байна. Одоо түүний хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул М.Пүрэвдавааг эрэн сурвалжилж өгнө үү...” гэжээ.
2. Нэхэмжлэгч Д.Амгаланбаатар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие М.Пүрэвдавааг эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Амгаланбаатар нь “Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч Д.Амгаланбаатар нь “Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ тус шүүхэд ирүүлсэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн *******0160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 3*******,*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 3*******,*******0 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Дагвын Амгаланбаатар нь “Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн *******0160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 3*******,*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 3*******,*******0 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН