| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 319/2025/00354/И |
| Дугаар | 319/ШШ2025/00270 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 319/ШШ2025/00270
| 2025 05 08 | *******19/ШШ2025/00270 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, “******* корпораци” ХХК /РД:2072572/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* ******* ******* ******* ******* *******-2******* тоотод оршин суух, *******улуунбатын *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “741,27******* (долоон зуун дөчин нэгэн мянга хоёр зуун далан гурав) төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 1*******-ны өдөр *******19/2025/000**************/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 425*******9902 тоот "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ” байгуулан 99475744 Дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Samsung A*******4, Black утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.
Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ"-ний 4.1-д заасны дагуу зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 67*******,884 төгрөг, эээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 67,*******88 төгрөг нийт 741,27******* төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
2. Нэхэмжлэгч “******* корпораци” ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Хариуцагч *******улуунбат овогтой ******* нь “******* корпораци” ХХК-тай байгуулсан 425*******9902 тоот гэрээний үлдэгдэл 741,27******* төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “******* корпораци” ХХК нь хариуцагч *******.*******т холбогдуулан “741,27******* (долоон зуун дөчин нэгэн мянга хоёр зуун далан гурав) төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч “******* корпораци” ХХК нь хариуцагч *******.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ тус шүүхэд ирүүлсэн байна.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,*******41 төгрөгийн тал хувь болох 11,170.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 11,170.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 12******* дугаар зүйлийн 12*******.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “******* корпораци” ХХК нь хариуцагч *******.*******т холбогдуулан “741,27******* (долоон зуун дөчин нэгэн мянга хоёр зуун далан гурав) төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,*******41 төгрөгийн тал хувь болох 11,170.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 11,170.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГ******* М.ЭРДЭНЭ-ОЮУН