Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/10

 

 

Д.Т*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.эбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: М.Сайнзаяа,

Шүүгдэгч: Д.Т*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н*******,

Нарийн бичгийн дарга: Ж.Лхагвасүрэн нарыг оролцуулан

Б******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн 202/ШЦТ/206 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Т*******д холбогдох эрүүгийн 201500090108 дугаартай хэргийг 202 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Монгол Улсын иргэн, Д*******ын Т*******

 

Шүүгдэгч Д.Т******* нь Б******* аймгийн Б******* сумын Б*******ийн ******* гэх газарт үйл ажиллагаа явуулдаг У , А , Ө гэх нөхөрлөлүүдээс болон Ү.Э*******оос малчин иргэдийн хууль ёсны ******* ашгийг хамгаална, тус багийн иргэдэд тоосжилтын эсрэг болон өвөлжилтийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус бүрээс 1.000.000 төгрөг буюу нийт 4.000.000 төгрөгийг залилан авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт за гэмт хэрэгт холбогджээ.

 

Б******* аймгийн Прокурорын газраас Д.Т*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт за гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Б******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн 202/ШЦТ/206 дугаар цагаатгах тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Б******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт за гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д*******ын Т*******д холбогдох 201500090108 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Т*******г цагаатгаж,

Шүүгдэгч Д.Т*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар У , А , Ө Хишигтэн, Ү.Э******* нарт учирсан гэх 4.000.000 төгрөг, хохирогч Бын тээврийн хэрэгслийн салхины шилний 120.000 төгрөгийн хохирлыг тус тус хэлэлцэхгүй орхиж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т******* нь хохирлоо арилгуулахаар гомдол гаргах *******тэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Сайнзаяа эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гарг тайлбартаа: “...Б******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүх 202 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн 202/ШЦТ/206 дугаартай цагаатгах тогтоолоор Д.Т*******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

1. Д.Т******* нь “малчин иргэдийн хууль ёсны ******* ашгийг хамгаална, тус багийн иргэдэд тоосжилтын эсрэг болон өвөлжилтийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай” гэж итгүүлэн хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “У ”, “А ”, “Ө ” нөхөрлөлүүдээс болон “Т нөхөрлөл”-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр бэлтгэж байсан иргэн Ү.Э******* нараас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус бүр 1 сая төгрөг буюу нийт 4 сая төгрөгийг Ц.М, С.Т нарын Хаан банк дахь 575215 дугаарын дансаар шилжүүлэн авч, зориулалтын дагуу зарцуулаагүй, малчдад өгөхгүйгээр өөртөө авч ашигл болох нь

-Хохирогч А.Ахундагын “... Д.Т******* гэгч эмэгтэй малчдын бэлчээрийн тоосжилт үүсгэж байна, нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсооно, нэг нэг сая төгрөгийг нөхөрлөл болгоноос авч малчдад өгнө гээд байхаар нь 1 сая төгрөгийг Т*******гийн хэлсэн данс руу буюу Т гэдэг хүний данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг, /ХХ-ийн 1-р 6, 56-58-р ху, 4-р хх-н 216-217 ху/

Мөн А.Ахундагын гэрчээр өгсөн “Малчдад тоос тоосжилтын эсрэг нөхөн төлбөр төлөх ёстой гэж хэлсэн байсан, мөн мөнгөө өгөхгүй бол үйл ажиллагаа зогсооно гэж хэлэхээр нь мөн дарамтлаад байхаар нь Т гэх хүний эзэмшлийн 575215 гэсэн Хаан банкны данс руу 1,000,000 төгрөг хийсэн. Т******* гэх эмэгтэй мөнгөө авснаасаа хойш дахин холбоо бариагүй. Та нар мөнгө өгөхгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно, зогсоох ******* нь байгаа гээд дарамтлаад, шороо ачиж явсан машины замыг нь хааж зогсож байгаад эвдэлсэн гэхээр нь мөнгө шилжүүлсэн” гэх мэдүүлэг, /1-р хх-н 56-58/

- Хохирогч Д.З-ийн “... Д.Т******* гэгч малчдын ******* ашгийг хамгаалж байна, нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсооно гээд байхаар нь 1 сая төгрөгийг Т*******гийн данс руу шилжүүлсэн. Т******* Т гэдэг хүний данс руу мөнгийг хийх талаар хэлсэн ...тухайн мөнгийг малчдад зарцуулаагүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү... Тухайн үед тоосжилт ихтэй байгаа болохоор ойр хавийн малчдад өгнө гэсэн утга агуулгатай зүйл ярьсан байсан. Харин цуглуулсан мөнгийг х*******эн зарцуулах талаар нь мэдсэн зүйл бол байгаагүй... 1 сая төгрөгийг цаашид нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг, /1-р ХХ-ийн 2, 60-р ху, 4-р хх-н 201 ху/

- Хохирогч Э.Пийн “...Сарант******* эгч хэлэхдээ Д.Т******* гэгч нь нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсооно, малчид бэлчээрийн тоосжилтоос болж хохирч байна нөхөрлөл болгоноос 1 сая төгрөг авч өгнө гээд би 1 сая төгрөгийг Т гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Экологич Д.Т******* нь Т гэх хүний дансыг надад өгсөн...” гэх мэдүүлэг, /1-р ХХ-ийн 41-42-р ху, 4-р хх-н 208 ху/

мөн Э.Пийн гэрчээр өгсөн “... мөнгөө аваад чимээгүй болчихсон. Мөнгө өгөх ёстой гээд уурлангуй, шантаажилсан мөнгө өгөхгүй бол машин техникийг чинь явуулахгүй гэж хэлж загнаж байгаад л авсан. Надтай яриагүй Сарант******* эгч л мөнгийг нь хурдан өгөхгүй бол үйл ажиллагаа зогсооно гээд байна гэж байсан. Та мөнгө өгөхгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно гээд сүрдүүлээд байхаар нь өгөх ёстой юм байх гээд өгсөн ”/1-р хх-н 48-49/

- Хохирогч Ү.Э*******ын гэрчээр болон хохирогчоор өгсөн “...Т******* нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөрлөл дээр ирж манай ажилчидтай уулзаад үйл ажиллагаагаа зогсоо Б******* сумын малчид буу болгоноос 1 сая төгрөг авч байгаа гэж хэлж байсан. Т******* гэх эмэгтэй над руу залгаад танайх мөнгөө өгөх хэрэгтэй байна бусад нөхөрлөлүүд мөнгөө өгсөн танайх өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Хэрэв өгөхгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно шүү гээд байхаар нь би 1 сая төгрөгийг өөрийн гар утаснаас мобайлаар шилжүүлсэн...”

... Намайг Т нөхөрлөлийн нэр дээрээс ажиллах гээд бэлтгэлээ хангаж байхад Д.Т******* гээд хүн ирээд ажил зогсоосон. Нутгийн малчдад өвс, тэжээл авч өгнө, тоосжилт хэцүү байна гэж хэлэхээр нь 1 сая төгрөгийг шилжүүлж байсан... нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 46-47, 51-52-р ху, 4-р хх-н 222/

- Гэрч Д.Сарант*******гийн “...Би тэр Т******* гэдэг хүнийг танихгүй. Тухайн өдөр л харж байгаа хүн. Манай бичил уурхайнуудаас мөнгө төгрөг нэхээд яваад байсан. Нэг уурхайгаас 1 сая төгрөг өг тоосжилтын нөхөн төлбөр, малчдын ******* ашгийг хамгаалах мөнгө гээд л яваад байсан. Энд 0 гаруй уурхай байна мөнгө төгрөг нь Т гэдэг хүний данс руу орж байгаа гэж байсан. Манай Ө бичил уурхай 1 сая төгрөгөө өгөөд тэр Т гэдэг хүний данс руу нь орсон байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 70-р ху/

- Гэрч Г.Цын “...Д.Т******* гэх эмэгтэй манай эзэмшлийн талбай дээр ирээгүй. Манай эзэмшлийн талбайгаас 200 орчим метр зайтай газар хурал хийж байхад нь би очсон юм. Намайг очиход Т******* гэх эмэгтэй машин тэрэг шороо босгож яваад байна би малчдын төлөөлөл болж ирсэн. Энд үйл ажиллагаа явуулж байгаа усан буу болгон малчдад нэг сая төгрөг өг гэж хэлсэн. Би Т******* гэх хүний хэлсэн 575215 дугаартай Т гэх хүний Хаан банкны данс руу 1 сая төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 72-74-р ху/

- Гэрч Ч.Уын “... Ямар ч байсан Т******* гэх эмэгтэй 4-5 хүн дагуулчихсан явж байсан. Тухайн айл өрхүүдийн ******* ашиг ноцтой зөрчигдсөн зүйл байхгүй. Тухайн өрхүүдийн бэлчээрийн талбай бага зэрэг танагдаж байсан болохоор тус дэм үзүүлэх зорилгоор 1,000,000 төгрөгийг цуглуулахаар тохирсон бөгөөд тухайн үед байсан хүмүүс зөвлөлдсөний эц тухайн шийдвэр дээр тогтсон. ... Тухайн үед ямар ч байсан Т******* малчидтайгаа хамт уулзалтад ирсэн. Тухайн хуралд цугл малчид дундаасаа ярилцаж байгаад тэр саналыг гарг. Ца болон бидний зүгээс тухайн саналыг дэмжиж оролцсон. Би дундын данс гэх зүйлийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан тухайн цугларсан мөнгийг малчид авна гэж тэнд цугларсан хүмүүс хоорондоо ярьцгааж байсан. Шилжүүлэх болсон үндэслэл нь малчдын амьдрал ахуйд дэмжлэг болох зорилгоор цуглуулсан” гэх мэдүүлэг, /4-р хх-н 24-25 ху, -р хх-н 146-147 ху/

- Гэрч Л.Бийн “...Т******* гэх хүн хэдэн хүн цуглуулчихсан хурал хийнэ гэж ярьж байсан. Тухайн үед тоосжилт үүсээд байна бичил уурхай *******элдэг хүмүүс, ойр орчимд байгаа малчидтай уулзалт хийнэ гэхээр нь очиж байсан. Тухайн үед бичил уурхайчдаас малчдын эрүүл ахуй талаас хохироохгүй өвөлжилтийн бэлтгэлд нь мөнгөөр тусална гэж байсан, нэг бичил уурхайгаас 1,000,000 төгрөг авна гэж байсан учир би очсон... Намайг очиход хурал нь эхэлчихсэн байсан хэн ямар санаачилга гаргасныг мэдэхгүй байна үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөл тухайн газарт байгаа малчдад 1,000,000 төгрөг гаргаж тусалж дэмжлэг үзүүлнэ гэсэн яриа гарчихсан байсан. Манайх үйл ажиллагаа явуулаагүй байсан учир би буцаад явсан. Т******* нь хуралд оролцож байхдаа малчдад өвс, тэжээл авч өгнө гэж ярьж байсан... үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөлүүд 1,000,000 төгрөг өгөөд тэрийг нь дундын дансанд хийгээд өвс, тэжээл өвлийн бэлтгэлжилтэд тусална гэж байсан” /-р хх-н 125-126, 4-р хх-н 27 ху/

- Сн Т, Цийн М нарын 575215 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р ХХ-ийн 129-р ху, 2-р хх-н 6-7, 52-5/ зэргээр Д.Т******* нь Б******* аймгийн Б******* сумын дугаар багийн нутаг Сөөгийн дэнж гэх газарт тус багийн малчдыг төлөөлж ******* ашгийг хамгаалж байна гэж малчин Ц.М, С.Т, жолооч Б.М, нөхөрлөлүүдийн төлөөлөл гэж Ү.Э*******, Г.Ца, Д.Сарант*******, Ч.У, иргэн Л.Б нарыг байлцуулан уулзалт зохион байгуулж улмаар уул уухайн үйл ажиллагааны улмаас тоосжилт ихтэй байна нэг уурхайгаас 1 сая төгрөг өг өгөхгүй бол үйл ажиллагааг нь зогсооно, бэлчээрийн тоосжилтын нөхөн төлбөр, нутгийн малчдад өвс, тэжээл авч өгнө, тоосжилт хэцүү байна гэх шаардлага тавьж итгүүлсэн бөгөөд тухайн үед цугларалтад оролцсон үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөлүүд тус бүр малчдын өвс, тэжээл өвлийн бэлтгэлд тусална гэх зорилгоор 1,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон ба улмаар 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Д.Т******* нь “У ”, “А ”, “Ө ” нөхөрлөлүүдээс болон иргэн Ү.Э*******оос тус бүр 1,000,000 төгрөг буюу нийт 4,000,000 төгрөгийг Ц.М, С.Т нарын Хаан банк дахь 575215 дугаарын дансанд шилжүүлэн өгсөн байна.

Гэтэл Д.Т*******гийн дэ******* үйлдэл нь Б******* аймгийн Б******* сумын -р багийн нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийг айлган сүрдүүлж, бодит байдлыг нуух замаар буюу өөртөө болон бусдад давуу байдал бий болгож ашиг хонжоо олох санаа сэдэлт зорилгыг агуулсан нь хавтаст хэрэгт авагдсан С.Т, Ц.М нарын Хаан банкны 575215 дугаарын дансны хуулга, тус дансанд орсон орлого зарлагын гүйлгээг нотолсон гэрч нарын мэдүүлгээр Д.Т******* нь тухайн мөнгийг малчдад өгч зориулалтын дагуу зарцуулаагүй болох нь тогтоогдож байна. Тодруулбал:

Дундын данс гэгдэх С.Т, Ц.М нарын Хаан банкны 575215 дугаарын данснаас гарсан зарлагыг х*******эн юунд зарцуулсан, мөн түүнчлэн малчдын ******* ашгийг хамгаалж тоосжилтоос сэргийлэх ажилд зориулна гэж авсан 4,000,000 төгрөгийг х*******эн юунд зарцуулсан нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга түүнийг нотолсон гэрч Б.Майцэцэгийн “2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр...Т******* эгч намайг өдрийн 0,000 төгрөгөөр хөлслөөд явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 68-р ху/

Гэрч У.эцэцэгийн “...Би Хаан банканд 527048 гэсэн данстай. 2020 оны 09 дүгээр сард Д.Т******* нь Б******* аймагт намын төв байран дээр ирэхдээ надтай уулзаад “чиний данс руу мөнгө хийчих үү” гэхээр нь юм бодолгүй тэг тэг гээд хэлчихсэн. Тэгээд Т гэдэг хүний данснаас миний данс руу 500,000 төгрөг орсон. Миний дансанд ороод удаагүй байхад Т******* надаас 500,000 төгрөгөөсөө 80,000 төгрөгийг миний данс руу шилжүүлээд өгөөч гээд 52908 гэсэн данс руу 80,000 төгрөг хийлгэсэн. Тэмдэгтийн хураамжид өгөх гэж байгаа гэж хэлсэн санагдаж байна. Дараа нь 2020 оны 09 дүгээр арын 07-нд Д.Т******* нь үлдсэн 420,000 төгрөгийг надаас бэлнээр авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 80-81-р ху/

Гэрч Ж.Угийн “...527610607 дугаартай Хаан банкны данс миний данс байна. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны орой Д.Т*******гийн төрсөн дүү Мөнгөнт******* нь гар утсаар яриад “эгчээ таны данс руу мөнгө шилжүүлээд мөнгө авах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрийн орой 575215 дугаарын данснаас 00,000 төгрөг орж ирсэн. Дараа өдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 0-ны өглөө Мөнгөнт******* манай дэлгүүрээс жоохон идэж уух бүтээгдэхүүн аваад үлдсэн мөнгийг нь бэлнээр аваад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 8-р ху/

Гэрч Э.Эын “...Би Д.Т*******г танина. 2020 оны 06 сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл 10-р хороололд байдаг манай байрыг /хажуу өрөө/ түрээсэлж байсан эмэгтэй байгаа юм. 2020 оны 09 дүгээр сард миний хаан банкны данс хаагдаад би найз Н-гийн дансаар дамжуулж Д.Т*******гаас 00,000 төгрөг буюу байрны түрээсээ авч байсан. Н-гийн данснаас би өөрийнхөө худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлж авсан. Миний худалдаа хөгжлийн банкны 4600461 данс руу мөнгө шилжиж орсон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 85-р ху/ зэргээр хангалттай тогтоогдсон болно.

Иймд шүүгдэгч Д.Т******* нь Б******* аймгийн Б******* сумын Б*******ийн ******* гэх газарт үйл ажиллагаа явуулдаг У , А , Ө гэх нөхөрлөлүүдээс болон Ү.Э*******оос малчин иргэдийн хууль ёсны ******* ашгийг хамгаална, тус багийн иргэдэд тоосжилтын эсрэг болон өвөлжилтийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус бүрээс 1,000,000 төгрөг буюу нийт 4,000,000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

2.Дундын данс гэгдэх С.Т, Ц.М нарын Хаан банкны 575215 дугаарын данснаас гарсан зарлагыг х*******эн юунд зарцуулсан, мөн Түүнчлэн малчдын ******* ашгийг хамгаалж тоосжилтоос сэргийлэх ажилд зориулна гэж авсан 4,000,000 төгрөгийг х*******эн юунд зарцуулсан нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга түүнийг нотолсон: Тодруулбал:

-Гэрч Б.Майцэцэгийн өгсөн: 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 91-21 УНЭ улсын дугаартай Д.Т*******гийн эзэмшлийн приус-20 загварын тээврийн хэрэгслийг бариад Т******* эгчтэй хамт явж байсан. ... Уурхайгаар жаахан ажилтай гэж хэлсэн, ...Эко а з, Шижир алт гэх мэт уурхайгаар явсан, нөхөрлөлүүдийн хүмүүстэй дэнж дээр уулзсан. Т******* өөрийнхөө ажлыг тайлбарлаад яваад л байсан. Т******* эгч намайг өдрийн 0,000 төгрөгөөр хөлслөөд явсан. Би бол зөвхөн машин барьж явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 68-р ху/

-гэрч У.эцэцэгийн Би Хаан банканд 527048 гэсэн данстай. 2020 оны 09 дүгээр сард Д.Т******* нь Б******* аймагт намын төв байран дээр ирэхдээ надтай уулзаад "чиний данс руу мөнгө хийчих үү гэхээр нь юм бодолгүй тэг тэг гээд хэлчихсэн. Тэгээд Т гэдэг хүний данснаас миний данс руу 500,000 төгрөг орсон. Миний дансанд ороод удаагүй байхад Т******* надаас 500,000 төгрөгөөсөө 80,000 төгрөгийг миний данс руу шилжүүлээд өг гээд 52908 гэсэн данс руу 80,000 төгрөг хийлгэсэн. Тэмдэгтийн хураамжид өгөх гэж байгаа гэж хэлсэн санагдаж байна. Дараа нь 2020 оны 09 дүгээр арын 07- нд Д.Т******* нь үлдсэн 420,000 төгрөгийг надаас бэлнээр авсан..." гэсэн мэдүүлэг /XX- ийн 80-81-р ху/,

- гэрч Ж.Угийн “527610607 дугаартай Хаан банкны данс миний данс байна. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны орой Д.Т*******гийн төрсөн дүү Мөнгөнт******* нь гар утсаар яриад "эгчээ таны данс руу мөнгө шилжүүлээд мөнгө авах гэсэн юм" гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрийн орой 575215 дугаарын данснаас 00,000 төгрөг орж ирсэн. Дараа өдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 0-ны өглөө Мөнгөнт******* манай дэлгүүрээс жоохон идэж уух бүтээгдэхүүн аваад үлдсэн мөнгийг нь бэлнээр аваад явсан..." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 8-р ху/,

-гэрч Э.Эын "...Би Д.Т*******г танина. 2020 оны 06 сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл 10-р хороололд байдаг манай байрыг /хажуу өрөө/ түрээсэлж байсан эмэгтэй байгаа юм. 2020 оны 09 дүгээр сард миний хаан банкны данс  хаагдаад   би   найз    Н-

 

гийн дансаар дамжуулж Д.Т*******гаас 00,000 төгрөг буюу байрны түрээсээ авч байсан. Н-гийн данснаас би өөрийнхөө худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлж авсан. Миний худалдаа хөгжлийн банкны 4600461 данс руу мөнгө шилжиж орсон..." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 85-р ху/,

-гэрч Б.Оийн “Дансны хуулгыг харахад миний данс руу 00,000 төгрөг орсон байна. Ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй байна. Тухайн үед бэлэн машин дээр байхад юм уу эсвэл ажил дээр байхад танихгүй хүн виза картгүй, данс руу чинь мөнгө хийгээд авчихъя гэж хэд хэдэн удаа миний дансаар мөнгө оруулаад гаргаж байсан /2 дугаар хавтаст хэргийн 55-56 дахь тал/

-гэрч Ц.Тийн “Б ” дээр оччихоод Т******* бид хоёр аймагт очиж намайг төлөөлөх итгэмжлэл нотариатч дээр хийсэн. Т******* хэлэхдээ малчныг төлөөлж би заавал итгэмжлэгдсэн байх ёстой гээд итгэмжлэл хийсэн. Дараа нь ... Төв аймгийн Зын Х баг орж Т*******, М бид гурав дундын данс нээсэн, тэр данс нь М бид хоёрын нэр дээр байгаа гэж хэлсэн. Данс нээснээс хойш дөрвөн удаа нэг сая төгрөг орсон. ... Уг дөрвөн сая төгрөгөөс Мт хоёр сая төгрөгийг, үлдсэн хоёр сая төгрөгийг би Т*******гийн данс руу шилжүүлсэн өөр бусад малчид мөнгө аваагүй. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дэх тал/,

- Сн Т, Цийн М нарын 575215 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р ХХ-ийн 129-р ху, 2-р хх-н 6-7, 52-5/

- Д*******ын Т*******гийн 52908 дугаартай хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р ХХ-ийн 14-147-р ху/ зэргээр Д.Т******* нь нөхөрлөлүүдээс “малчдад дэмжлэг үзүүлэх, тоосжилтыг бууруулах, малчдад зориулж өвөлжилтийн бэлтгэл хангах, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх” зорилгоор шилжүүлэн өгсөн 4 сая төгрөгийг х*******эн хувьдаа авч хэрэглэсэн болохыг тодорхойлж байна.

Өөрөөр хэлбэл залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг  буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг ба гэмт этгээдийн гэм буруугийн сэдэл санаа зорилго, гэмт хэрэг үйлдсэн байдал үйлдлийн аргыг мөрдөн шалгах ажиллагааны явцад зайлшгүй шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай бөгөөд нөхөрлөлүүдээс малчдад зориулж өгсөн 4 сая төгрөгийн мөнгөн зарцуулалтын байдлыг шалгахад Д.Т******* нь 2020.08.26-ны өдөр өөрийн Хаан банкны 52908 дугаарын дансанд 1 сая төгрөг шилжүүлэн авсан, 2020.09.02-нд Н-гийн дансаар дамжуулан Э.Эт “Д.Т******* нь хажуу өрөө хөлсөлсөн төлбөртөө 00,000 төгрөг” өгсөн, мөн өдөр Ж.Угээр дамжуулан Д.Т******* нь өөрийн дүү Мөнгөнт*******д 00,000 төгрөгийн хоол хүнс, бэлэн мөнгө шилжүүлсэн, 2020.09.06-ны өдөр У.эцэцэгийн Хаан банк дахь 52908 дансаар дамжуулан 500,000 төгрөг “тэмдэгтийн хураамж төлнө” гэж авсан, Ц.М нь “1 сая төгрөг шилжүүлж авсан” гэх боловч тухайн 1 сая төгрөгөөс Д.Т******* нь өөрийн хөлсөлж явсан жолооч Б.Майцэцэгийн төлбөрт 500,000 төгрөгийг төлүүлсэн, С.Т нь дэ******* 4 сая төгрөгөөс хүүгийнхээ гар утасны хуг сунгуулах, нэгжид нийт 15,000 төгрөг төлсөн өөр мөнгө аваагүй, Д.Т******* ийм дансанд шилжүүл, тийм дансанд шилжүүлж өг гэсний дагуу захиран зарцуулсан” гэж мэдүүлсэн зэргээр Д.Т******* нь малчдын ******* ашгийг хамгаалах нэрээр халхавч хийж нөхөрлөлүүдээс малчдад зориулж шилжүүлсэн мөнгийг хувьдаа авч захиран зарцуулсан болох нь тогтоогджээ.

Гэтэл шүүхээс С.Тийн депозит дансны хуулгаар 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Б.О гэх данс руу нь 00,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд гэрч Б.Оийн өгсөн: Дансны хуулгыг харахад миний данс руу 00,000 төгрөг орсон байна. Ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй байна. Тухайн үед бэлэн машин дээр байхад юм уу эсвэл ажил дээр байхад танихгүй хүн виза картгүй, данс руу чинь мөнгө хийгээд авчихъя гэж хэд хэдэн удаа миний дансаар мөнгө оруулаад гаргаж байсан /2 дугаар хавтаст хэргийн 55-56 дахь тал/ гэх мэдүүлгээр энэхүү шилжүүлсэн 00,000 төгрөгийг Д.Т*******д шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн улсын яллагчийн яллах дүгнэлтэд бичигдсэн яллах үндэслэл болгосон гэрч У.эцэцэг, Э.У, Э.Э нарын мэдүүлгүүд нь дансанд гүйлгээ хийсэн эсэхийг тодруулсан мэдүүлэг бөгөөд энэ нь шүүгдэгчийг яллах үндэслэл болгосон нотлох баримт биш гэж үзлээ” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна.

З.Мөн Д.Т******* нь 2021 оны 04 дүгээр сард малчдад дэмжлэг үзүүлж өвс тэжээл олгосон гэх үйлдлийг шалгахад гэрч Д.Эы "...Д.Т******* болохоор 2020 оны зун манай нутгаар уурхайнуудтай тэмцэнэ гэж явсан эмэгтэй байгаа юм. Уурхайтай тэмцэнэ гэснээс биш надад ямар ч тус дэм үзүүлээгүй. Ц.М, С.Т нар манай нутгийн залуучууд байгаа юм. 2021 оны 04 дүгээр сард санагдаж байна Мтай хонинд явж байгаад тааралдахад "тусламж дэмжлэгийн юм ирсэн, танайх миний машинд багтсангүй" гэж хэлсэн. Хаанаас авах вэ гэж асуухад манай ээж Бын хашаанд сумын төв дээр байгаа гэж хэлсэн. Тухайн үед өвс тэжээл авч чадаагүй, Сүүлд нь Мын ээж Баас утсаар өвс тэжээлээ сураглаж асуухад шар Бийнд байгаа гэж надад хэлэхээр нь Б дээр явж очиход "Хашаанд хураачихсан байсан чинь үхэр тараагаад хаячихсан" одоо өвс будаа чинь байхгүй болсон гэж хэлсэн. Тэгээд тусламжаа авч чадаагүй өвс тэжээлийн тусламж яг хаанаас хэнээс ирсэн талаар мэдээгүй өнгөрсөн... Миний мэдэхээр М, түүний ах Г, Шар Б, Ямаа Б /Мын нагац ах/, Гансүх /Мын туслах малчин/, Г /Мын авга ах/ нар 7 шуудай няцалсан будаа, 4-н боодол өвс авсан байсан. М өөрийнхөө хамаатнуудад аваачиж өгсөн байсан..." гэсэн мэдүүлэг /XX- ийн 2-р 58-59-р ху/ гэх мэдүүлэг,

-гэрч Я.Бын “2021 оны 04 дүгээр сард намайг ажил дээрээ байхад нэг хүн утсаар яриад "танай хүү М танай хашаанд өвс тэжээл буулга" гэж байна гэхээр нь би ажлаас гараад хашаандаа очсон. Очиход хоёр танихгүй залуу өвс тэжээл буулгачхаад явсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа М машинтайгаа ирээд гурван айлын өвс тэжээл буюу няцалсан будаа үлдээгээд бусдыг нь ачаад явсан. Дараа нь шар Б ирээд гурван айлын өвс тэжээлийг аваад явсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 61-62 дахь тал/

-гэрч Ц.Ггийн "...Цийн М болохоор миний төрсөн дүү байгаа юм. Д. Т*******г зүс мэднэ. С. Т болохоор нутгийн хүн байгаа юм. 2021 оны хавар байсан санагдаж байна сар өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Манай дүү М надад "Т******* эгч өвс тэжээлээ аваарай гэж ярихаар нь ачаад ирлээ" гэж хэлээд ачиж ирсэн өвс тэжээлээ манайд, Ганхуяг, Шар гэж дууддаг Б, Т, Увс аймаг руу шилжсэн Б, Э гэх хүмүүст 6 шуудай няцалсан будаа, 5-н боодол өвс айл тус бүрт өгсөн..." гэсэн мэдүүлэг /2-р ХХ-ийн 66-67-р ху/

-гэрч Л.Бийн “2021 оны 04 дүгээр сард байх манай хадам дүү М над руу утсаар яриад ахаа нутгийн иргэдэд өгөх тусламжийн өвс ачсан машин Б******* сум руу ирж байна. Танай хашаанд өвс, тэжээлийг буулгачих уу гэхээр нь би тэг гэж хэлсэн. Тухайн өвсийг том машинаар ачиж ирсэн ба яг хэдэн боодол өвс байсныг мэдэхгүй. 50 килограммын шуудайтай багсармал тэжээл байсан. Ингээд манай хашаанаас Б, Г гэх хүмүүс ирж өвс, тэжээл авсан. Өөр ямар хүмүүс авсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг 1 дугаар хавтаст хэргийн 125-126 дахь тал/,

-гэрч Р.Бийн “2020 оны намар гэж санаж байна. Тэр үед манай гэрт Т******* гэх эмэгтэй ирээд уул уурхайнуудыг зогсооё, малын бэлчээргүй боллоо. Бэлчээрээ болон байгалиа хамгаалъя гэх зүйл ярьсан ба би малчин хүн учир уул уурхайгаас болоод бэлчээр доройтож байгааг харж байгаа учраас тухайн хүний ярьж байгаа зүйл зөв санагдсан тул дэмжинэ гэдгээ хэлсэн” гэх мэдүүлэг / дугаар хавтаст хэргийн 19 дэх тал/

-гэрч Г.О-ий “...Би хувиараа малын өвс тэжээл борлуулдаг. 2021 оны хавар ер нь өвс тэжээл үнэтэй байсан. 2021 оны 04 дүгээр сард нэг шуудай няцалсан будаа 0,000 төгрөг, нэг боодол өвс 10,000 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан. Нэг шуудай няцалсан будаа 40 кг шуудайлсан байдаг...” гэсэн мэдүүлэг/2- р ХХ-ийн 69-р ху/ зэргээр тооцоход 1 айлд 6 шуудай бяцалсан будаа, 5 боодол өвс өгсөн гэж тооцвол Ц.Г, Ганхуяг, Шар гэж дууддаг Б, С.Т, Ц.М, Увс аймаг руу шилжсэн Б, Р.Б нарын 7 айлд нийт 42 шуудай бяцалсан будаа, 5 боодол өвс өгсөн гэх үнийн нийт дүн нь 1,610,000 төгрөг байх боломжтой. Тус өвс, няцалсан будаа зэргийг Д.Т******* өгсөн гэх боловч хэн хаанаас х*******эн авчирсан талаар хэн ч мэдүүлдэггүй хийсвэр яриа яригдсан байдаг. Мөн цаг хуны хувьд Д.Т******* нь малчдын ******* ашгийг хамгаалах, тоосжилтыг бууруулах, өвөлжилтийн бэлтгэл хангах, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэхэд зориулахаар 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр авсан атлаа 2020- 2021 оны өвөл, хавар дууссан үед буюу Д.Т*******г 2021 оны 04 дүгээр сарын 21-ний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан цаг хуны дараа өгч байгаад шүүх анхаарал хандуулаагүй байна.

Мөн гэрч Д.Эы хувьд дэ******* тусламж гэх өвс, тэжээлээс авч чадаагүй ба малчин иргэдэд тусламж болгож өгсөн гэх өвс тэжээлийн тоо хэмжээний талаар мэдүүлэхдээ гэрч Ц.Ггийн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлсэн ба Д.Т******* нь Ц.Маар дамжуулан нэр бүхий малчдад өвс, тэжээл тарааж өгсөн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон боловч малчдын өвөлжилтийн бэлтгэл хангаж өвс тэжээлийн тусламж үзүүлсэн гэж дүгнэх боломжгүй юм.

Гэтэл шүүхээс Д.Т******* нь 2021 оны 0 дугаар сарын сүүл, 4 дүгээр сарын эхээр малчдад өвс, тэжээлийн тусламж гэж Ц.Маар дамжуулж 40 боодол өвс, /40*10000-400,000 төгрөг/, 56 шуудай няцалсан будаа /56*0,000=1,680,000 төгрөг/ буюу тухайн үеийн ханшаар 2,080,000 төгрөгийн өвс, будааг малчдад өгсөн болох нь гэрч Ц.Г, Д.Э, Ц.М, С.Т, Р.Б, Я Б нарын мэдүүлгээр тус тус нотлогдсон, дэ******* айлууд нь Ц.Мын төрөл, садангийн хүмүүс мөн хэдий ч тухайн нөлөөллийн бүсэд амьдардаг нь тогтоогдсон.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч нь нэр бүхий Нөхөрлөлүүдээс малчдын дансанд орсон мөнгөнөөс 2,100,000 төгрөгийг өөрийн болон нэр бүхий гэрч нарын дансаар дамжуулан авсан нь тогтоогдсон боловч дэ******* мөнгөөр малчдад 2021 оны хавар 56 шуудай няцалсан будаа, 40 боодол өвсийг тухайн үеийн ханшаар тооцоход 1 шуудай няцалсан будаа 0,000 төгрөг, 1 боодол өвс 10,000 төгрөг нийт 2,080,000 төгрөгийн тусламж болгон өгсөн, мөн уул, уурхайн зарим компани, нөхөрлөлүүд нь усыг тоолуургүйгээр ашигл, орон нутгийн зориулалтын замаар зохих тооноос их хэмжээтэй том оврын ачааны машин явж тоосжилтыг нэмэгдүүлж, малчдын *******, ашиг хөндөгдсөн зэрэг нөхцөл байдлууд тус тус хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул шүүгдэгч Д.Т******* нь малчин иргэдийн хууль ёсны ******* ашгийг хамгаална, тус багийн иргэдэд тоосжилтын эсрэг болон Өвөлжилтийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэх яллах дүгнэлт үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэт нэг талыг баримталсан үндэслэлгүй хийсвэр дүгнэлт болно.

4. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Д.Т******* нь “уул уурхайн компаниудаас усны төлбөр авснаар орон нутгийн төсөвт төвлөрөх боломжтой талаар 2020 оны 08 сарын 04-ний өдөр аймгийн ИТХ-р хэлэлцүүлээд 69 дугаартай “Уул уурхайн баялгийг ашигладаг аж ахуйн нэгж, иргэдтэй нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж үр дүнг тооцож ажиллахыг аймгийн Засаг даргад З.Бт даалг” тогтоол гарсан байдаг. Түүнээс Д.Т*******г ******* бүхий байгууллагаас уул уурхайн бүс нутагт хяналт шалгалт явуулах зэргээр ажлын хэсэгт оруулсан албан ёсны шийдвэр огт гараагүй, төдийгүй уг яриад байгаа асуудал нь яллах дүгнэлтэд дурдсан бусдыг хуурч 4,000,000 төгрөг авч залилсан гэмт хэрэгтэй хамааралгүй.

Гэтэл: Тодруулбал, шүүгдэгч Д.Т******* нь Б******* аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр 2016-2020 онд сонгогдон ажиллаж байхдаа буюу 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Оад хүсэлт гаргаж, 09 дүгээр хуралд биечлэн оролцож "...Уул, уурхайн компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээг аймгийн хэмжээнд байгуулах, Байгалийн баялгийг т хуваарилахад анхаарах, мөн усыг тоолууртайгаар ашиглуулах, ажлын хэсэг байгуулж хууль зөрчсөн үйл ажиллагааг илрүүлэх" тухай саналыг гарг ба тэргүүлэгчдийн хурлаар Уул, уурхайн компаниудыг аймагтай нийгмийн хариуцлагын гэрээг байгуулах тухай шийдвэрийг гаргахаар шийдвэрлэж, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 69 дугаартай тогтоолоор Уул, уурхайн баялгийг ашигладаг аж, ахуй нэгж, иргэдтэй нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж, үр дүнг тооцож ажиллах, Уул уурхайн баялгийг ашиглаж байгаа аж ахуй нэгжүүдэд шалгалт хийх ажлын хэсэг томилж ажиллуулахыг аймгийн Засаг дарга З.Бт үүрэг болгосон нь хэрэгт авагдсан дэ******* тогтоол, хурлын тэмдэглэлүүдээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Д.Т*******гийн "Би Б******* суманд Нөхөрлөлүүдийг шантаажилж мөнгө авахаар огт очоогүй, харин ******* сумын иргэдийн хурлын төлөөлөгчийн хувиар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд байгалийн баялгийг тэнцүү хуваарилах, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй уул, уурхайн компаниудыг илрүүлж, торгууль тавиулах зорилготой байсан, аймгаас ажлын хэсэг ирж, удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулж буй компаниудад шалгалт хийхэд миний бие иргэдийг төлөөлөн оролцохоор Б******* суманд 20 гаруй хоносон" гэх мэдүүлгийг эх сурвалжийг нотолж байна гэж үзэх үндэслэлтэй гэж яллах дүгнэлтэд дурдагдсан Залилах гэмт хэрэгтэй хамааралгүй Д.Т*******гийн Б******* аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр 2016-2020 онд сонгогдон ажиллаж байх хундаа буюу 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Б******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал гаргаж хэлэлцүүлсэн асуудалтай хамаатуулан дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

5. Д.Т******* малчдын итгэмжилсэн төлөөлөгч гэж яриад байгаа боловч хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд 2020 оны 08 сарын 12-ны өдөр “Ц.Тийн өмнөөс Б ХХК-аас хохирол нэхэмжлэх” агуулгатай итгэмжлэлийг С.Таас Д.Т*******д олгосон болохоос нөхөрлөлүүдээс мөнгө авч өг, өгсөн мөнгийг зарцуулах *******ийг түүнд олгоогүй гэдгийг шүүх онцгой анхаарч үзэхгүй.

С.Т нь Д.Т*******д 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ...Б******* аймгийн Б******* сумын Дэрст багт үйл ажиллагаа явуулж буй уул, уурхайн компаниудын болон нөхөрлөлүүдийн хууль бус үйл ажиллагааны талаар хууль, хяналтын байгууллагад гомдол гаргах, тухайн аж ахуйн нэгжүүдэд санал хүсэлт гаргах, уулзалт зохион байгуулах, зөвшилцөх, эвлэрэх, нөхөн олговрын асуудлыг хэлэлцэх үйлдэл хийх бүрэн *******"-ийг олгосон итгэмжлэл өгсөн бөгөөд мөн Дэрст багийн буюу Уул, уурхайн нөлөөллийн бүсэд оршин суух Ц.Б, Ц.М нартай уулзаж, уул уурхайнуудыг зогсооё, малын бэлчээргүй боллоо. Бэлчээр болон байгалиа хамгаалах талаар ярьсныг малчид дэмжсэн болох нь гэрчээр С.Тийн өгсөн "...Манайд Г, Энхбаатар, М, Г, Б, Б нарын хүмүүс ирж уулзсан. Хурал маягтай зүйл болж дээр дурдсан хүмүүс Т*******г бид нарыг төлөөлж нөхөн төлбөр олгох асуудлыг хөөцөлдөөч гээд Т*******г оролцуулахаар болсон" гэх мэдүүлэг болон гэрч Ц.Б, Л.Б, М.Ө, Р.Б, Ч.У, Ц.Г нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, малчид Д.Т*******г экологич мэргэжилтэй буюу байгаль орчныг хамгаалах талаар хуулийн мэдлэгтэй, малчдын *******, ашгийг хамгаалах дуу хоолой болж тэднийг төлөөлж Уул, уурхайн компаниудын удирдлагуудтай уулзаж, нөхөн олговор гаргуулах ажлыг гардаж хийх боломжтой гэж үзсэн бөгөөд эхний ээлжид иргэн С.Т түүнд өөрийгөө төлөөлж дэ******* ажпыг хийх итгэмжлэлийг хуулийн дагуу олгожээ гэж С.Т, Д.Т******* нарын хамааралтай асуудлыг Б******* аймгийн Б******* сумын Дэрс дугаар багийн малчин иргэдээс Д.Т*******д итгэмжлэл олгосон мэтээр хамаатуулан, хэрэгт хамааралгүй үйл баримтыг шүүхийн цагаатгах тогтоолд дүгнэж бичсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй болно.

6. Д.Т*******г цагаатг тогтоолд анхан шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогчдоос шинжлэн судлуулахаар танилцуулаагүй, шинжлэн судлаагүй, хууль ёсны шаардлага хангахгүй хэрэгт хавсарг баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон байна. Тодруулбал: 1 дүгээр хавтаст хэргийн 178-180 дахь талд авагдсан тэмдэглэл, 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 228 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлээс шүүгдэгч Ц.М, С.Т, гэрч Г.Ца нарын мэдүүлэг, /тэмдэглэлийн 17, 21,2 дахь тал гэж/

7. Түүнчлэн зарим тохиолдолд Залилах гэмт хэргийн субъект нь хохирогчтой шууд харилцаа бий болгохгүйгээр тухайн хохирогчийн эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн этгээд, эсхүл хохирогчоос тухайн эд хөрөнгийг гаргуулан авч чадах итгэл хүлээлгэсэн гуравдагч этгээдийг дэ******* байдлаар төөрөгдүүлэн жинхэнэ хохирогчийн эд хөрөнгийг дам байдлаар зувчуулан авсан үйлдэл мөн гэмт хэргийн шинжид нэгэн адил хамаарахыг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй байна.

Иймд Б******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн 202/ШЦТ/206 дугаартай цагаатгах тогтоолд за үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 202/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1. дахь заалтад заасныг удирдлага болгон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгч Д.Т******* шүүх хуралдаанд гарг тайлбартаа: “2020 онд ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн байсан. Миний хувьд Б******* аймгийн газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын гэрээ болон бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг аймгийн Засаг даргад шийдвэр оруулах,  иргэдийг оролцуулсан ажлын хэсэг гаргаж Б******* аймгийн Б******* суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа 7 тусгай зөвшөөрөлтэй компанид үйл ажиллагаанд нь хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулах хүсэлтийг гаргаж Аймгийн Иргэдийн төлөөлөгчийн 2 дахь удаагийн хурлаар батлуулсан. “Б Майнинг” ХХК-ийн хууль бусаар олборлосон 600 кг алтыг аймгийн төсөвт төвлөрүүлэх, усны тоолуургүй үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаран компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгэж аж ахуй нэгж бүрт усны тухай хуулийн дагуу зөрчлийн хуулиар 10,000,000 төгрөгийн торгууль ногдуулах, эдгээр төлбөрийг аймгийн төсөвт суулгаж 15 хувийг буцааж урамшуулал болгон авах гол зорилготой байсан. 2006 оны сангийн сайд, байгаль орчны сайдын тушаалын дагуу байгаль орчны эсрэг үйл ажиллагаа илрүүлэх, нотлох баримтыг бүрдүүлэх торгууль нөхөн төлбөрийг төрийн санд оруулсан иргэнд 15 хувийг буцаан олгох журам байдаг. Нөхөрлөлүүдээс залилан хийх санаа зорилго байхгүй. Прокурорын нөхөр нь Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга О гэдэг хүний тушаалын дагуу “Мээж” ХХК-ийн даргаар ажиллаж байсан. Б******* аймагт 2008 оноос хойш олгогдож байгаа бүх том тендерийг прокурорын нөхрийн компани авч байсан. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байсан О, тухайн үеийн цагдаагийн дарга байсан Ганбаатар, прокурорын дэд дарга байсан Д гэдэг хүмүүс түүний хамаарал бүхий нөхөрлөлүүд “Б Майнинг” ХХК-аас шороо авч угааж байсан. Хавтаст хэргийн материалыг хуурамчаар бүрдүүлсэн нь харагдаж байгаа. Миний эзэмшлийн газар дээр мөнгө өгөхгүй бол зогсооно гэж байсан, тэд нарт эзэмшлийн талбай байгаагүй. “Б ” ХХК-ийн ашигл шороог дахин ашиглаж байсан. Зохиомлоор баримт бүрдүүлсэн. Хавтаст хэрэгт дандаа миний эсрэг баримтууд хийсэн байсан. Би 2 DVD өгсөн. “Б ” ХХК-аас авч гуйж байсан иргэний гэрт нь очоод Засаг даргын Тамгын газрын экологийн байцаагч Б гэдэг хүн очоод Т******* гэдэг хүнд гомдол бичээд өгөөч гэж гуйж байгаад бичүүлсэн гэж ярьсан ярианы аудио бичлэгийг өгсөн. Залилан хийх гэж очоогүй. Ажлын хэсэгтээ “Б ” ХХК-ний 600 кг алт хууль бусаар олборлосныг нотлох, 20 гаран аж ахуйн нэгжийн усны тоолуургүй ашиглаж байгааг нотлох ажлын хэсгийг 20 хоног хүлээж байгаа гэдгийг О гэдэг хүнтэй ярьсан дуу дүрсний бичлэг байгаа. Б******* аймгийн хэмжээнд 7 үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудыг аймагт бүтээн байгуулалт хийлгэдэг болгосон. Ажлын хэсэг очихгүй 20 хоног хүлээж байх хооронд залилан хийж байгаа гэдэг асуудал гарсан. Малчдын дансанд мөнгө орсноос 2 хоногийн дараа би усны машинаар тоосыг дарсан. Тайлбар мэдүүлэг дээрээ ху нь зөрүүтэй гэдгээр намайг яллах гээд байдаг. Хавтаст хэргийг материал дээр Т*******г гэдэг хүн үйл ажиллагаа зогсооно гээд байхаар мөнгө шилжүүлсэн гэж худлаа мэдүүлэг өгсөн байдаг. Намайг тоосжилтыг зогсоосноос хойш “Шижир алт” ХХК замаа хааж зогсоосон. Экологийн цагдаа, байгаль орчны хамгаалагч нар ирсэн байхад бичлэг хийж байсан. 60 техник явах байтал 00 техник явж байна гээд бичлэг хийгээд Facebook дээр тавьчихсан. Энэ хүмүүс намайг энд авчирч байцаагаад 4 жилийн хунд “Б ” ХХК ухаад дуусчихсан. Б******* аймгийн хэмжээнд хууль хяналтын байгууллага нь авилгад өртсөн байгааг харуулж байгаа. О гэж хүнээс тайлбар мэдүүлэг авахуулахаар 7 удаа гомдол гарг. Миний гарг хүсэлтүүд хүртэл алга болсон. Алт ачиж явсан хүн над руу хаазлаад дайрах гэхээр нь чулуу шидэж хамгаалсан. Нийт баялгийг хэсэг бүлэг хүмүүс хууль хяналтын байгууллагатай нийлж ухаж дуусаж байна. Авто замын тухай хуулийн дагуу уул уурхайн хүнд даацын тээврийн хэрэгсэл тусгай зориулалтын замаар тээвэрлэлт хийх ёстой. Энэ үндэслэлээр зогсоогоод цагдаа дуудсан. Хууль хяналтын байгууллага ямар нэгэн арга хэмжээ аваагүй. “Б ” ХХК хууль бусаар алт олборлож байгаад дууссан. Анхан шатны шүүхээс гарг шийдвэрийн хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н******* шүүх хуралдаанд гарг тайлбартаа: “...Гэмт хэрэг үйлдсэн цаг хуны хувьд зөрүүтэй байгаа. Т******* ямар зорилготой яваад байна вэ гэхээр малчдаас 4,000,000 төгрөг авчихъя гэж яваагүй, 60 машин явах газар 00 машин яваад байгаа асуудлыг Засаг төр хийх ёстой ч Т******* хийж байгаа. Прокурорын бичээд байгаа цаг хунд гэмт хэрэг гарсан гэхэд эргэлзээтэй байгаа. Шүүхэд ирж байгаа хэрэг ямар нэгэн эргэлзээгүй байж шийдвэр гардаг. Хавтаст хэрэгт эргэлзээтэй зүйл зөндөө байгаа. 4,000,000 төгрөгийг хэн аваад байгаа гэдэг нь тодорхойгүй. Т******* гэдэг хүн нэг ч төгрөг аваагүй. Т******* нутгийн иргэдээс итгэмжлэл авчихаад өмнөөс нь яваад байхад мөнгийг авсан хүн нь хэн гэдгийг тодорхойлох ёстой. Прокурор зарцуулах ёстой юмыг зарцуулаагүй гэж яриад байгаа. Гэрчүүд Т******* гэдэг хүн хурал хийх гээд оччихсон, усан буу гэдгийг ажиллуулж байгаа компаниудаас сая, сая төгрөг аваад малчдад өгье гэж ярьсан гэж мэдүүлдэг. Шүүх хууль зөрчсөн дүгнэлт хийгээгүй байна. Тухайн орон нутагт хууль зөрчиж байгаа хүмүүсийг хуулийн дагуу явуулах гээд байгаа. Прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийн юуг нь зөвшөөрөхгүй байгаа гэдэг дээр дүгнэлт хийх ёстой. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Т*******д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2.Б******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Т*******г Б******* аймгийн Б******* сумын Б*******ийн ******* гэх газарт үйл ажиллагаа явуулдаг У , А , Ө гэх нөхөрлөлүүдээс болон Ү.Э*******оос малчин иргэдийн хууль ёсны ******* ашгийг хамгаална, тус багийн иргэдэд тоосжилтын эсрэг болон өвөлжилтийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус бүрээс 1.000.000 төгрөг буюу нийт 4.000.000 төгрөгийг залилан авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт за гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

нхан шатны шүүх нотолбол зохих байдал нотлогдоогүй буюу шүүгдэгч Б.Т*******гийн үйлдэл залилах гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

4.Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн *******ийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх *******ийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилго, сэдэлтээр, эсхүл дэ******* шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн *******ийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.

5.Хэрэгт хуульд за үндэслэл, журмын дагуу цугларч, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2020 оны 08 дугаар сарын 1-ний өдрийн: Иргэн А.Ахундагаас “Т******* нь шантаажлах байдлаар Б******* аймгийн Б******* сумын Дэрст багийн нутагт алт олборлох үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлүүдээс мөнгө хууль бусаар авч байна” гэх гомдол мэдээлэл, өргөдлийг 2020 оны 08 дугаар 1-ний өдөр, Г.Баас 47- УБЗ дугаартай Хово загварын тээврийн хэрэгслийн салхины урд шилийг хагалж гэмтээсэн гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,Хохирогч Ү.Э*******ын өгсөн: Гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Одоо нэг сая төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 46-47 хуудас/,

Хохирогч Ү.Э*******ын “...Т******* нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөрлөл дээр ирж манай ажилчидтай уулзаад үйл ажиллагаагаа зогсоо, Б******* сумын малчдад буу болгоноос нэг сая төгрөг авч байгаа гэж хэлж байсан. Т******* гэх эмэгтэй над руу залгаад танайх мөнгөө өгөх хэрэгтэй байна, бусад нөхөрлөлүүд нь мөнгөө өгсөн, хэрэв мөнгөө өгөхгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно шүү гээд байхаар нь би нэг сая төгрөг гар утаснаасаа мобайл банкаар шилжүүлсэн. Т******* нь надтай утсаар ярихдаа өөрийгөө сэтгүүлч гээд яриад байсан. Т******* нь 8569 дугаарын утаснаас залгаад 575215 тоот дугаартай Т гэх данс хэлсэн. ...Мөнгө өгөх ёстой гээд уурл аястай, шантаажилсан байдлаар шаардсаар байгаад авсан. Мөнгө өгөхгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно гээд байхаар нь өгөх ёстой юм байх гэж ойлгоод өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-н 51-52 хуудас/,

Гэрч Г.Бын “...2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажлаа хийж байгаа 1 цагийн орчимд доошоо экскаватор дээр оччихоод буцаад хоосон гараад ирэхэд зам дээр нэг танихгүй, намхан, шар үстэй, шар царайтай эмэгтэй зам хаагаад зогсож байхаар нь би зогссон. Тэгтэл тэр эмэгтэй амандаа юм хэлээд байхаар нь сонсогдохгүй байна, наашаа ойртоод хэлээч гэтэл нөхөрлөлийнхөө нэрийг хэл, захирлынхаа нэрийг хэл гээд байхаар нь би нөхөрлөлийн нэрийг мэдэхгүй. Байка гэдэг залуу байдаг гэж хэлсэн. Тэгээд явах гэтэл явуулахгүй, хоёр гартаа чулуу бариад далайгаад зогсоод байсан. Тэгж байтал нэг залуутай маргалдаад байхаар нь машинаараа урагш явах гэтэл эхлээд нэг чулуу жолооч талын урд шилийг онож хагалсан. Тэгэхээр нь зогсоод машинаасаа буух хооронд хоёр дахь чулуу орж ирээд буруу талын урд салхины шилний доод буланд онож дахиж хагалсан. Би машинаас буугаад яаж байгаа юм бэ гэхэд яадаг юм, хууль бус хулгай хийж байгаа та нарыг бариулж машиныг чинь ачуулна, цагдаа дуудчихсан гээд хашхираад байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 5-55 хуудас/,

Гэрч Э.эб*******ы “...Би Б******* аймгийн Б******* сумын нутаг Дэрст багийн засаг дарга ажилтай. Манай багийн нутаг дэвсгэрт хэдэн нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг талаар мэдэхгүй, сумын засаг дарга мэдэж байгаа байх. …Гэрээ байгуулж гардаг, ...судалгаа нь байгаль орчны хяналтын улсын байцаагчид байгаа гэх, ...Миний мэдэхээр Т******* гэдэг хүн малчидтай уулзалт хийгээгүй байх гэж бодож байна. Малчдын ******* ашгийг хамгаалж, малчдыг төлөөлж үйл ажиллагаа явуулна гэж багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдуулж албан ёсоор иргэний нэхэмжлэгч гэж Т*******г томилж өгөөгүй, энэ талаар хэлэлцэх асуудалд орж байгаагүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 66-67 хуудас/,

Гэрч З.Сгийн “...Тэр манайд ирээд малчдын *******, ашгийг хамгаалах хэрэгтэй. Тоосжилт, малын бэлчээр зэрэг асуудлууд үүсч байна, та нарын өмнөөс би хөөцөлдөж нөхөн төлбөр гаргуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд Тахир, Х, Б*******ийн *******, Сөөгийн дэнж гэх газарт оршин суудаг айлуудын төлөөлөл болох 7 айлын хүмүүс ирж Т*******тай уулзсан. Малчид ярилцаад Т*******г бидний өмнөөс явах хүн байна гээд эхлээд Б компани дээр очиж бүгдээрээ бичиг өгсөн.  Эко а зт малчидтай уулзах уулзалт зохион байгуулах бичиг өгсөн. ...Б дээр оччихоод Т******* бид хоёр аймагт очиж намайг төлөөлөх итгэмжлэл нотариатч дээр хийсэн. Т******* хэлэхдээ малчныг төлөөлж би заавал итгэмжлэгдсэн байх ёстой гээд итгэмжлэл хийсэн. Дараа нь ...Төв аймгийн Зын Х баг орж Т*******, М бид гурав дундын данс нээсэн, тэр данс нь М бид хоёрын нэр дээр байгаа гэж хэлсэн. Данс нээснээс хойш дөрвөн удаа нэг сая төгрөг орсон. …Уг дөрвөн сая төгрөгнөөс Мт хоёр сая төгрөгийг, үлдсэн хоёр сая төгрөгийг би Т*******гийн данс руу шилжүүлсэн өөр бусад малчид мөнгө аваагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 78-79 хуудас/,

Гэрч У.эцэцэгийн “...Би Хаан банкинд 527048 гэсэн данстай, 2020 оны 9 дүгээр сард Т******* нь намын төв байран дээр ирэхдээ надтай уулзаад чиний данс руу мөнгө хийчих үү гэхээр нь юм бодолгүй тэг тэг гээд хэлчихсэн. Тэгээд Т гэх хүний данснаас 500,000 төгрөг миний данс руу ороод удаагүй байхад Т******* надаас 80,000 төгрөгийг миний данс руу шилжүүлээд өгөөч гээд 52908 гэсэн дансруу шилжүүлсэн. Тэмдэгтийн хураамжид өгөх гэж байгаа гэж хэлсэн санагдаж байна.  Дараа нь 2020 оны 9 дүгээр 07-ны өдөр Т******* үлдсэн 420,000 төгрөгийг надаас бэлнээр авсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 80-81 хуудас/,

Гэрч Э.Угийн ...527610607 дугаартай Хаан банкны данс миний данс байна. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны орой Д*******ын Т*******гийн төрсөн дүү Мөнгөнт******* нь гар утсаар над руу яриад эгчээ таны данс руу мөнгө шилжүүлээд мөнгө авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд орой 575215 дугаартай данснаас 00,000 төгрөг орж ирсэн. Дараа өдөр нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 0-ны өглөө Мөнгөнт******* манай дэлгүүрээс жаахан юм аваад үлдсэн мөнгийг нь бэлнээр аваад явсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 8 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар Д.Т******* нь Б******* аймгийн Б******* сумын Б*******ийн ******* гэх газарт үйл ажиллагаа явуулдаг У , А , Ө гэх нөхөрлөлүүдээс болон Ү.Э*******оос малчин иргэдийн хууль ёсны ******* ашгийг хамгаална, тус багийн иргэдэд тоосжилтын эсрэг болон өвөлжилтийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус бүрээс 1,000,000 төгрөг буюу нийт 4,000,000 төгрөгийг авсан болох нь нотлогдож байна.

 

6.Өөрөөр хэлбэл нөхөрлөлүүдээс малчдад зориулж өгсөн 4 сая төгрөгийг шүүгдэгч Д.Т******* нь 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өөрийн Хаан банкны 52908 дугаарын дансанд 1 сая төгрөг шилжүүлэн авсан, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны Н-гийн дансаар дамжуулан Э.Эт “Д.Т******* нь хажуу өрөө хөлсөлсөн төлбөртөө 00,000 төгрөг” өгсөн, мөн өдөр Ж.Угээр дамжуулан Д.Т******* нь өөрийн дүү Мөнгөнт*******д 00,000 төгрөгийн хоол хүнс, бэлэн мөнгө шилжүүлсэн, 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр У.эцэцэгийн Хаан банкин дахь 52908 дансаар дамжуулан 500,000 төгрөг “тэмдэгтийн хураамж төлнө” гэж авсан, Ц.М нь “1 сая төгрөг шилжүүлж авсан” гэх боловч тухайн 1 сая төгрөгөөс Д.Т******* нь өөрийн хөлсөлж явсан жолооч Б.Майцэцэгийн төлбөрт 500,000 төгрөгийг төлүүлсэн, С.Т нь дэ******* 4 сая төгрөгөөс хүүгийнхээ гар утасны хуг сунгуулах, нэгжид нийт 15,000 төгрөг төлсөн өөр мөнгө аваагүй, Д.Т******* ийм дансанд шилжүүл, тийм дансанд шилжүүлж өг гэсний дагуу захиран зарцуулсан” гэж мэдүүлсэн зэргээр Д.Т******* нь “малчин иргэдийн хууль ёсны ******* ашгийг хамгаална, тус багийн иргэдэд тоосжилтын эсрэг болон өвөлжилтийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай” гэж итгүүлэн хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 4 сая төгрөгийг Ц.М, С.Т нарын Хаан банк дахь 575215 дугаарын дансаар шилжүүлэн авч, зориулалтын дагуу зарцуулаагүй, малчдад өгөхгүйгээр өөртөө авч ашигл байна.

 

7.Энэ үйл баримтаас харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт за гэмт хэрийн шинжийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар “шүүгдэгч Д.Т*******гийн үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд за нотолбол зохих байдал болох 1 дэх хэсгийн 1.1-т за гэмт хэрэг гарсан байдал, 1.-т за гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.5-д за гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээ, 1.6-д за гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй, залилах гэмт хэргийн шинжгүй буюу малчид Д.Т*******г экологич мэргэжилтэй буюу байгаль орчныг хамгаалах талаар хуулийн мэдлэгтэй, малчдын *******, ашгийг хамгаалах дуу хоолой болж тэднийг төлөөлж Уул, уурхайн компаниудын удирдлагуудтай уулзаж, нөхөн олговор гаргуулах ажлыг гардаж хийх боломжтой гэж үзсэн бөгөөд эхний ээлжинд иргэн С.Т түүнд өөрийгөө төлөөлж дэ******* ажлыг хийх итгэмжлэлийг хуулийн дагуу олгожээ” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүх анхаарч үзвэл зохих асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан, хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатг нь шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд нөлөөлж болох дэ******* нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэхээр байна.

 

8.Түүнчлэн шүүх шүүгдэгч Д.Т*******гийн гарг 1 дүгээр хавтаст хэргийн 177-180 дугаар хуудсанд авагдсан гар тэмдэглэл, Дэрст багийн малчин иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т*******гаас Б******* сумын Дарст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлүүдийн Ерөнхий зохицуулагч Ч.Ут гарг  1  дүгээр  хавтаст

 

хэргийн 181 дугаар хуудсанд авагдсан хүсэлт, Б******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 228 дугаартай шүүх хуралдааны дугаар хавтаст хэргийн 01-47 хуудсанд авагдсан тэмдэглэлийг хэргийн оролцогчдоос шинжлэн судлаагүй байтал цагаатгах тогтоолд нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.” гэж заасныг зөрчсөн байна.

Дэ******* зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 9.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн 202/ШЦТ/206 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Т*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, ******* зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах *******тэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.АРИУНЦЭЦЭГ   

     

 

                                    ШҮҮГЧИД                                   Л.ЭРДЭНЭБАТ

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ