| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 319/2025/00378/И |
| Дугаар | 319/ШШ2025/00278 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 319/ШШ2025/00278
2025 05 09 319/ШШ2025/00278
МНГЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-юун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******, ******* ******* ******* ******* ******* ******* , (пе7002090*******) хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга . оролцов.
ТРХЙЛХ нь:
Нэхэмжлэгч Л.адамцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.адамцэцэг нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад барилгачинаар 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажилласан. 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн клубын дэргэдэх хөдөлмөр урлагийн хамтлагт дуучин бүжигчинээр тус тус ажилласан. Ховд аймгийн ЗТГ-ын архивын тасгаас 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 115 тоот ажлаас чөлөөлсөн тушаал гарч ирэхгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Шүүхэд гаргаж өгч байгаа баримтууд болон гэрч нарын тодорхойлолтуудыг үндэслэн Л.адамцэцэг намайг 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад барилгачинаар, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн клубын дэргэдэх хөдөлмөр урлагийн хамтлагт дуучин бүжигчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэн ., . нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолтын хамт, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 15******* дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай Хөдөлмөр урлагийн ажилчид томилох тухай тушаалын хуулбар, 214908 дугаартай Л.адамцэцэгийн нэр дээрх 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа, гэрч ., . нарын мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.
3.Шүүхээс: Гэрч .г асуусан тэмдэглэл, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай Хөдөлмөр урлагийн ажилчид томилох тухай тушаалын хуулбар, гэрч .ийг асуусан тэмдэглэлийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч Л.адамцэцэг нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар Л.адамцэцэгийн ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
3.1. Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай Ажилд томилох тухай тушаалын “ТУШААХ НЬ” хэсэгт “I.Ерөнхий боловсролын 8,10-р анги төгсөөд ХАА-н шууду үйлдвэрлэл дээр томилогдон ирж буй нэр бүхий 38 хүүхдийг тушаалын I-р хавсралтаар...” гэж, уг тушаалын I-р хавсралтын “...27.вог нэр Лхасүрэн адамцэцэг, хуваарилагдан томилсон ажил нэгдэлд барилгачин, халамжлан хүмүүжүүлэх хүн Мижигдорж” гэж,
3.2.Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай Хөдөлмөр урлагийн ажилчид томилох тухай тушаалын “ТУШААХ НЬ” хэсэгт “1....Л.адамцэцэг ...нарыг 28/II-наас эхлэн тус тусын нь үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
2.Клубын дэргэдэх хөдөлмөр урлагийн хамтлагын гишүүнээр...Л.адамцэцэг нарыг I/III-нээс эхлэн томилон ажиллуулсугай...” гэж тус тус бичигджээ.
3.3.Л.адамцэцэгийн нэр дээрх 214908 дугаартай 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн 4, 5 дугаар хуудасны “АЖЛЫН ТУХАЙ МЭЭЭ” хэсгийн “Тэмдэглэлийн №” хэсэгт “01” гэж, “Хугацаа он” хэсэгт “1988” гэж, “сар” хэсэгт “07” гэж, “өдөр” хэсэгт “20” гэж, “Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана)” хэсэгт “Нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад арилгачинаар томилон ажиллуулав” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он сар, өдөр ба дугаар” хэсэгт “Хөдөлмөр нэгдлийн даргын 1988 оны 07р сарын 20-ны өдрийн 30 тоот тушаалаар” гэж бичигдсэн байх ба тус нэгдлийн тамга дарагдсан,
-“Тэмдэглэлийн №” хэсэгт “02” гэж, “Хугацаа он” хэсэгт “1989” гэж, “сар” хэсэгт “02” гэж, “өдөр” хэсэгт “28” гэж, “Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана)” хэсэгт “Өөр ажилд шилжин ажиллах болсон тул нэгдлийн барилгачнаас чөлөөлөв” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он сар, өдөр ба дугаар” хэсэгт “Хөдөлмөр нэгдлийн даргын 1989 оны 03-р сарын 20-ны өдрийн 11 тоот тушаалаар” гэж бичигдсэн байх ба тамга дарагдсан,
-“Тэмдэглэлийн №” хэсэгт “03” гэж, “Хугацаа он” хэсэгт “1989” гэж, “сар” хэсэгт “03” гэж, “өдөр” хэсэгт “01” гэж, “Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана)” хэсэгт “Клубын дэргэдэх Хөдөлмөр урлагын хамтлагын гишүүнээр томилон ажиллуулав” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он сар, өдөр ба дугаар” хэсэгт “Хөдөлмөр нэгдлийн даргын 1989 оны 03-р сарын 20-ны өдрийн 11 тоот тушаалаар” гэж бичигдсэн байх ба тамга дарагдсан байв.
3.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.*******, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,
Гэрч .гийн “и 1989 онд Тээлийн уянга хамтлагт дуучин, бүжигчинээр ажиллаж байсан. Тэгээд 1992 онд ажлаасаа гарсан. 1992 оноос хойш хувиараа ажил хийж байгаад 2014 онд Зэрэг сумын Соёлын төвд бүжгийн багшаар ажиллаж байна. Л.адамцэцэг 1989 оны 03 дугаар сар байх бид хоёр нэг тушаалаар Тээлийн уянга хамтлагт ажилд орсон. Л.адамцэцэг нь бүжигчин, дуучин, хөтлөгч хийдэг байсан. Тэгээд 1992 онд нэгдэл тарах үеэр хамтлаг тараад ажлаасаа гарсан. 1992 оноос хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байсан. Л.адамцэцэг нь 1988 онд 10 дугаар анги төгссөн. Тээлийн уянга хамтлагт ажилд орохоосоо өмнө барилгачин хийдэг байсан...” гэх,
Гэрч .ийн “и 1988 онд 10 дугаар анги төгсөөд, барилга дээр нэгдэл тартал ажиллаж байгаад малчин болсон. Л.адамцэцэг бид хоёр хамт барилгын ажил хийж байсан. Л.адамцэцэг 1988 онд сургууль төгсөөд барилгын ажил хийсэн. Л.адамцэцэг нь барилга дээр нэгдэл тартал 1992-1993 он хүртэл байх хамт ажилласан. и хэдэн онд гэр бүл болсон талаар нь сайн мэдэхгүй байна. Л.адамцэцэг нь дуулж, бүжиглэдэг хамтлагт байдаг байсан...” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэрчид хууль сануулж, гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
Иймд дээрх баримтуудаар түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Л.адамцэцэгийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл барилгачинаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн клубын дэргэдэх хөдөлмөр урлагийн хамтлагт 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дуучин бүжигчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТГТХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.*******-д заасныг баримтлан Арван ийг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл барилгачинаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн клубын дэргэдэх хөдөлмөр урлагийн хамтлагт 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дуучин бүжигчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
АРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРЭНЭ-ЮУН