| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 319/2025/00151/И |
| Дугаар | 319/ШШ2025/00279 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 319/ШШ2025/00279
2025 05 09 319/ШШ2025/00279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* *******-******* ******* ******* , ПЮ*******50*******1511 регистрийн , хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Аюуш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аюуш миний бие ******* ******* Мөст суманд 5 дах хүү болж төрсөн. ******* ******* мөст суманд 1973 онд ******* жилийн сургуульд элсэн орж, 19*******1 онд ******* дугаар ангиа төгсөж, илгээлтээр Мөст ******* Туяа нэгдлийн даргын 19*******1 оны 0******* сарын 15-ны өдрийн 07 тоот тушаалаар малчин болоод “Хужирт” багт аав, ээжийн хамт мал маллаж байгаад цэрэгт татагдаж, 19*******3 оны 0******* сарын 13-ны өдөр Дорноговь ******* Зүүн баянд 139-р ангид цэргийн алба хааж, 19************** оны ******* сарын 05-ны өдрийн 11/209 тушаалаар халагдсан.
19************** онд Пүрэвжавын Жаргалтай гэр бүл болсон. 19************** оны 7 сарын 1*******-ны өдөр ******* ******* Хөгжимт драмын театрын даргын 3******* дугаар тушаалаар жижүүрийн ажилд орсон.
Иймд намайг 19*******1 оны 0******* сарын 15-ны өдрөөс 19************** оны 0******* сарын 10-ны өдрийг хүртэл Туяа нэгдэлд малчнаар, 19************** оны 7 сарын 1*******-ны өдрөөс 19************** оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл Хөгжимт драмын театрт жижүүрээр, 19************** оны 11 сарын 02-ны өдрөөс 19*******9 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн трестэд нядлагчаар, 19*******9 оны 02 сарын 1*******-ны өдрөөс 1992 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл Усны аж ахуйн бетон цехэд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.
2.Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, цэргийн алба хаасан архивын лавлагаа, 19*******1 оны 0******* дугаар сарын 15-нд илгээлтээр гарсан гэсэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, цалин хөлсний бичилт, эрүүл мэндийн даатгал 19*******2 онд бичигдсэн 19*******3,19*******4 онд цэргийн алба хааж байсан учраас төлсөнд тооцсон байна, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар 1992 оноос ******* жил 10 сар нийгмийн даатгал төлснөөр тооцуулсан байна, гэрлэсний гэрчилгээний хуулбар, 19************** оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт 19************** оны 07 дугаар сарын 1*******-ны өдрөөс бичилт хийгдсэн, архивын тодорхойлолт, Мөст ******* Туяа нэгдлийн даргын 07 тоот тушаалын хавсралтын *******5-р хуудсанд үхэрчин, саальчин Э.Аюуш гэж бичигдсэн байна, 19************** оны 07 дугаар сарын 12-ны өдрийн тушаал цэргийн албанаас халагдаж ирсэн Э.Аюушыг халзан хошуу бригадад малчнаар томилов гэсэн байна, Театрын даргын түр хугацаагаар жижүүрээр ажиллуулах 19*******7 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 49 тоот тушаал, 19*******7 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр дагалдан жүжигчнээр ажиллуулж эхэлсэн тушаал, 19************** оны 1*******1 “бой нядалгаа”-нд ажиллаж хүмүүсийн тушаал, 19*******9 оны 0******* тоот тушаалын хавсралт, 19*******9 оны 39 тоот тушаалд услалтын системийн ажилтнаар, 1990 оны 94 тоот чөлөөлөгдсөн тушаал, 1991 оны 02 тоот тушаал нийтийн хоолны трестэд мал нядлагч, гэдэс арилгагч, Хандсүрэнгийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Баастын тодорхойлолт, түүний иргэний үнэмлэхний хуулбар, Эрдэнэцогтын тодорхойлолт, түүний иргэний үнэмлэхний хуулбар, Тэрбишийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Цэрэндуламын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Наранчимэгийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Уламбаярын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Дагданготовын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, иргэний хэрэг үүсгээд Мөст ******* Туяа нэгдлийн даргын 19*******1 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 07 тоот тушаал, ******* хотын худалдаа нийтийн хоолны трестийн даргын 1992 оны 12 дугаар сарын 0*******-ны өдрийн *******4 тушаал, 1993 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн ******* хотын худалдаа нийтийн хоолны трестийн даргын 41 тоот тушаал, гэрч Хандсүрэнгийн мэдүүлэг, 2007 оны 73 шүүхийн шийдвэр,Тэрбишийн мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.
3.Шүүхээс: Гэрч А.Хандсүрэнг асуусан тэмдэглэл, гэрч А.Хандсүрэнгийн 2007 оны 02 сарын 0*******-ны өдрийн 73 шүүхийн шийдвэрийн баталгаат хуулбар, гэрч Я.Тэрбишийг асуусан тэмдэглэлийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэл гаргагч Э.Аюуш шүүхэд гаргасан “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
3. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
3.1 Батлан хамгаалах төв архивын 2025 оны 02 сарын 12-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд “Эрдэнийн Аюуш 19*******3.0*******.13 өдрийн н/227 дугаар тушаалаар татагдаж, 19**************.0*******.05 н/209 дугаар тушаалаар халагдсан” гэж бичигджээ.
3.2 Нэхэмжлэгч Э. нэр дээрх 19*******1 оны 0******* сарын 15-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар авагджээ.
3.3 Нэхэмжлэгч Э. нэр дээрх нийгмийн даатгалын дэвтрийн баталгаат хуулбар авагджээ.
3.4 Нэхэмжлэгч Э. нэр дээрх 19************** оны 0******* сарын 15-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар авагджээ.
3.5 ******* ******* Засаг даргын тамгын газрын 2025 оны 02 сарын 04-ний өдрийн *******2 албан бичгээр ирүүлсэн 19*******1 оны 5-р сарын 29-ний өдрийн 07 ажилд томилох тушаалын “тушаах нь” гэх хэсэгт “мал аж ахуйн туслах үйлдвэрлэлийн салбарт хувиарлан ажиллуулсугай” гэж бичигджээ. Мөн тушаалын хавралтад “*******5. Аюуш” гэж бичигджээ.
3.*******. 19************** оны 7 дугаар сарын 12-ны өдөр 49 ажилд томилох тушаалын “тушаах нь” гэх хэсэгт “нэгдлийн үйлдвэрлэлийн шаардлагаар Халзан хошуу бригадад малчнаар Э.Аюуш ... ажиллуулсугай” гэж бичигджээ.
3.7. 19*******7 оны 2 сарын 14-ний өдөр 49 ажилд хүн авч ажиллуулах тухай тушаалын 1 дэх хэсэгт “Э.Аюушийг түр дежурээр ажиллуулсугай” гэж бичигджээ.
3.*******. 19*******7 оны 2 сарын 01-ний өдрөөс ажил өөрчилж, ажилд авах тухай тушаалд “Э.Аюушийг ...дагалдан жүжигчнээр авч ажиллуулсугай” гэж бичигджээ.
3.9. 19************** оны 01 сарын 21-ний өдрийн 03 уран бүтээлчдийн 19************** оны цалин шинэчлэн тогтоох тухай тушаал авагджээ.
3.10. 19************** оны 12 сарын 1*******-ны өдрийн 1*******1 Бойнд түр ажилд авах тухай тушаал авагджээ.
3.11. 19*******9 оны 01 сарын 15-ны өдрийн 0******* Бойнд ажилчдыг ажлаас чөлөөлөх нь тухай тушаалын хавсарлтад “74.Аюуш” гэж бичигджээ.
3.12. 19*******9 оны 02 сарын 24-ний өдрийн 37 дугаар ажилчнаар авч ажлуулах тухай тушаалын 2 дахь хэсэгт “Э.Аюуш” гэж бичигджээ.
3.13. 1990 оны ******* сарын *******-ны өдрийн 94 ажлаас чөлөөлх тухай тушаалын 1 дэх хэсэгт “Э.Аюуш” гэж бичигджээ.
3.14. 1991 оны 01 сарын 10-ны өдрийн 02 ажлаас чөлөөлөх ажилд түр авах тухай тушаалын хавсралтад “*******1.Аюуш” гэж бичигджээ. Дээрх нотлох баримтууд нь хэрэгт ач холбогдолтой байх тул нотлох баримтаар үнэлэв.
3.15. Гэрч А.Хандсүрэнгийн мэдүүлэгт “...19*******1 оны ******* дугаар сард илгээлтээр гарч ирээд цэргийн албанд явтлаа малчнаар ажиллаж байгаад 19*******4 онд цэргийн албанд явсан. Цэргээс 19*******7 онд ирээд театрт харуулаар ажиллаж байсан. Тэгээд театраас гараад усжуулахад ажилд орсон гэж байсан. Түүнээс хойш ямар ажил хийж байсан талаар мэдэхгүй байна. Би тэр үед хөдөө сумандаа малчнаар ажиллаж байсан...” гэх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
3.1*******. Гэрч Я.Тэрбишийн мэдүүлэгт “... Э.Аюуш нь Хээрийн бойд ажиллаж байсан. Бид нар очиж гаргасан малынх нь толгой, арьс, ширийг очиж авдаг байсан учраас мэднэ. Хээрийн бой гэдэг нь малчдаас мал худалдан авч мал гаргадаг газар юм. Э.Аюуш нь 19************** билүү 19*******9 онд нядлагчаар ажиллаж байсан...” гэх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
Иймд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд нэхэмжлэл гаргагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Данжин овгийн Аюушийг 19*******1 оны 0******* сарын 15-ны өдрөөс 19************** оны 0******* сарын 10-ны өдрийг хүртэл Туяа нэгдэлд малчнаар, 19************** оны 7 сарын 1*******-ны өдрөөс 19************** оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл Хөгжимт драмын театрт жижүүрээр, 19************** оны 11 сарын 02-ны өдрөөс 19*******9 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн трестэд нядлагчаар, 19*******9 оны 02 сарын 1*******-ны өдрөөс 1992 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл Усны аж ахуйн бетон цехэд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 11*******, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.*******-д заасныг баримтлан Данжин овгийн Аюушийг 19*******1 оны 0******* сарын 15-ны өдрөөс 19************** оны 0******* сарын 10-ны өдрийг хүртэл Туяа нэгдэлд малчнаар, 19************** оны 7 сарын 1*******-ны өдрөөс 19************** оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл Хөгжимт драмын театрт жижүүрээр, 19************** оны 11 сарын 02-ны өдрөөс 19*******9 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн трестэд нядлагчаар, 19*******9 оны 02 сарын 1*******-ны өдрөөс 1992 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл Усны аж ахуйн бетон цехэд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг хугацаандаа гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН