Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 319/ШШ2025/00284

 

 

 

 

 

 

 

 

 

2025           05          09

                               319/ШШ2025/00284

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******, Жаргалант ******* ******* “******* *******”******* (*******) нэхэмжлэлтэй,

Хүсэлтийн шаардлага: “Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* **************  нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Цэрэндорж ой () нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны одор ******* *******тай 3Г5605137367 дугаарт зээлийн гэрээ байгуулж 10,000,000.00 (арван сая) төгрөгийг жилийн 21 /хорин нэг/ хувийн хүүтэйгээр 30 /гучин/ сарын хугацаатай цалингийн зээл авсан болно.

Зээлдэгч нь 3Г5605137367 зээлийн гэрээний эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд одоогоор түүний оршин суугаа хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү...” гэжээ.

2. Хүсэлт гаргагч ******* **************-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцагч нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр цахим *******аар 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай 10,000,000 төгрөгийн зээл авсан.

Өнөөдрийн байдлаар 192 хоногийн хугацаа хэтрэлттэй 3,100,000 төгрөгийн төлбөр гарсан байна. Харилцагч хаяг дээрээ байхгүй хаяг тодорхой бус байгаа. Харилцагчтай холбогдоход энд байхгүй Улаанбаатар хотод байгаа зээлээ төлнө гэдэг. Улаанбаатар дахь хаягаа хэлээч гэхэд хэлэхгүй гэдэг. Манайх дээр бүртгэлтэй байгаа холбоо барих хүн рүү нь холбогдоход Улаанбаатар хотод байгаа настай хүнтэй хамт байдаг тул хаягийг нь хэлэх боломжгүй гээд байгаа. Утасны орох ярианы эрх нь хаагдсан байгаа гэв.

3. Нэхэмжлэгчээс эрэн сурвалжлуулах тухай хүсэлт, дижитал зээлийн гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваарь, иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл, зээлийн дансны хуулбар, зээлийн дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, захирлын тушаал, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Буянт сумын Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******”*******-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч болон нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргах эрхтэй тул хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүх болох ******* дахь сум дундын анхан шатны шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан нь хуульд нийцсэн гэж үзнэ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасны дагуу ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна.

5. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цэрэндорж ой ийн талаарх мэдээлэл: , РД: регистрийн дугаартай, эрэгтэй

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбогдох утас 99681728.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсэн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох , (РД:)-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ийг эрэн сурвалжилж, түүний оршин суух хаяг, байршлыг олж тогтоохыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Хариуцагч ийн оршин суух хаягийг олж тогтоомогц шүүхэд болон нэхэмжлэгч “******* *******”*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д (99681728)-т нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. тэй холбоотой бүртгэлийн баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.ЭРДЭНЭ-ОЮУН