| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 319/2025/00381/И |
| Дугаар | 319/ШШ2025/00287 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 319/ШШ2025/00287
2025 05 09 319/ШШ2025/00287
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,
Нэхэмжлэгч:******* ******* ******* ******* ******* ******* *******-******* ******* , , нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* ******* ******* ******* Магсаржав ******* ******* , холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ""3,600,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 319/2025/00381/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Нармандах нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2025 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр С.Бадамдорж 3,600,000 төгрөг голомт банкны дансаар дамжуулан авсан. Маргааш өглөө юань солиулаад өгнө гэж хэлээд авсан боловч өгөөгүй. Эмээ болон ээжээр нь дамжуулан хэлсэн боловч хуурч мэхлэн авсан. Залгахаар утсаа огт авахгүй, гэрт нь очхоор байхгүй байгаа тул С.Бадамдоржоос 3,600,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ....” гэжээ.
2. Хариуцагч Б.Нармандах нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Соронзонболд овогтой Бадамдорж миний бие нь Б.Нармандахаас зээлж авсан 3,600,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Нармандах нь хариуцагч С. холбогдуулан зээлүүлсэн нийт 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Бадамдорж нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,950 төгрөгийн тал хувь болох 36,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 36,975 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч С.Бадамдоржоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 36,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
4. Хариуцагч С.Бадамдорж нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Нармандахын нэхэмжлэлтэй, хариуцагч С. холбогдох, нийт 3,600,000 (гурван сая зургаан зуу) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,950 төгрөгийн тал хувь болох 36,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 36,975 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч С.Бадамдоржоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 36,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Бадамдорж нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН