| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 319/2025/00304/И |
| Дугаар | 319/ШШ2025/00290 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 319/ШШ2025/00290
| 2025 05 09 | *******19/ШШ2025/00290 | ` |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* *******-******* ******* ******* , ПЭ88040*******18 , нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* ******* Буянт багийн 5-18 ******* ******* , ПЖ85122701 , *******гэрэлд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: "14,490,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 2*******-ны өдрийн *******19/2025/00*******04/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Сүхбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г.Сүхбаатар миний бие С.*******гэрэлд 2024 оны 06 сарын *******0-ны өдөр 6,500,000 төгрөг зээлүүлсэн. 2024 оны 08 сарын 10-ны өдөр 7,200,000 төгрөг болгон өгснөөр амаар болон бичгээр тохиролцож шилжүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хугацаа хэтрэн 8 сар өнгөрсөн боловч 1 төгрөг буцааж өгөөгүй болно. Иймд миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэжээ.
2. Хариуцагч С.*******гэрэл нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие С.*******гэрэл нь Г.Сүхбаатараас зээлж авсан мөнгөнийхөө 7,200,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны дотор, *******,500,000 төгрөгийг 2025 оны 07 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна. Г.Сүхбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаас *******,790,000 төгрөгөөс татгалзсан болно...” гэжээ.
*******. Нэхэмжлэгч Г.Сүхбаатар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Г.Сүхбаатар миний бие (ПЭ88040*******18) С.*******гэрэлд холбогдох тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага *******,790,000 төгрөгөөс татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Сүхбаатар нь хариуцагч С.*******гэрэлд холбогдуулан “14,490,000 (арван дөрвөн сая дөрвөн зуун ерөн мянга) төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.*******гэрэл нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,490,000 төгрөгөөс 7,200,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны дотор, *******,500,000 төгрөгийг 2025 оны 07 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна. Г.Сүхбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаас *******,790,000 төгрөгөөс татгалзсан тайлбарыг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, нэхэмжлэгч Г.Сүхбаатар нь хариуцагч С.*******гэрэлийн тайлбарыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас *******,790,000 төгрөгөөс татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
*******. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,800 төгрөгийн тал хувь болох 100,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 100,900 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.*******гэрэлээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 100,900 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
5. Хариуцагч С.*******гэрэл нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 12******* дугаар зүйлийн 12*******.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Г. нэхэмжлэлтэй, хариуцагч С.*******гэрэлд холбогдох, “14,490,000 (арван дөрвөн сая дөрвөн зуун ерөн мянга) төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагч С.*******гэрэл нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,490,000 төгрөгөөс 7,200,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны дотор, *******,500,000 төгрөгийг 2025 оны 07 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Г.Сүхбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаас *******,790,000 төгрөгөөс татгалзаж эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,800 төгрөгийн тал хувь болох 100,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 100,900 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.*******гэрэлээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 100,900 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.*******гэрэл нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН