| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 319/2025/00402/И |
| Дугаар | 319/ШШ2025/00295 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 319/ШШ2025/00295
2025 05 12 319/ШШ2025/00295
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,
Нэхэмжлэгч: ******* *******, ******* *******, ******* ******* ******* *******, ******* , 12 , “ ” (60565) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: багт , , (ПЙ98111514) холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “999,563 (есөн зуун ерөн есөн мянга таван зуун жаран гурав) төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 319/2025/00402/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ ” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2024 оны сарын 09-ний өдөр 640,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.65 хувийн хүүтэй 2000422380 тоот зээлийг Хаан банк дахь 585408253 тоот дансанд зээлдэгч М. нь шилжүүлэн авсан. Хариуцагч М. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-04-28-ний өдрийн байдлаар 2000422380 тоот зээл 2024 оны 08 сарын 08-ний өдөр дуусч үндсэн зээл 640,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 293 хоногийн хүү 353,163 төгрөг шимтгэл 6,400 төгрөг нийт хүү 359,563 Нийт дүн 999,563 төгрөг /есөн зуун ерөн есөн мянга таван зуун жаран гурван/ төгрөгийг *******ын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү...” гэжээ.
2. Хариуцагч М. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Мөнхбат овогтой нь авсан зээлээ төлж барагдуулна. Нийт 640,000 хугацаа хэтэрсэн зээлтэйгээ 999,563 төгрөгийг төлж барагдуулна…” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “ ” ХХК нь хариуцагч М.ад холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт нийт “999,563 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 999,563 (есөн зуун ерөн есөн мянга таван зуун жаран гурав) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 05 ******* сарын 12-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 ******* зүйлийн 58.1, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн .1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд *******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,539.51 төгрөгийн тал хувь болох 14,269.55 төгрөгийг *******ын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 14,269.55 төгрөгийг *******ын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч М.аас *******ын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,269.55 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
4. Хариуцагч М. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 ******* зүйл, 58 ******* зүйлийн 58.1, 123 ******* зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар нэхэмжлэгч “ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.ад холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт нийт 999,563 (есөн зуун ерөн есөн мянга таван зуун жаран гурав) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн .1.1-д зааснаар нэхэмжлэгчийн *******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,539.51 төгрөгийн тал хувь болох 14,269.55 төгрөгийг *******ын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 14,269.55 төгрөгийг *******ын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч М.аас *******ын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,269.55 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 ******* зүйлийн 5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар хэргийг хялбаршу*******ан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН