| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 319/2025/00324/И |
| Дугаар | 319/ШШ2025/00296 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 319/ШШ2025/00296
2025 05 *******2 3*******9/ШШ2025/00296
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,
Нэхэмжлэгч: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Сентрал тауэр, 5 давхарт 5*******0 байрлах, “ ББСБ” ХХК (62076*******8) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******-******* 2******* , (ПЗ940**************0*******6) холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “5,*******96,443.90 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 3*******9/2025/003*******/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
*******. Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Цахим зээлийн гэрээний үүрэгт 3,507,654.4******* төгрөг, 7*******09867594 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт *******,677,789.49 төгрөг, нотариатын төлбөрт **************,000.0 төгрөг, нийт 5,*******96,443.90 төгрөгийг хариуцагч Ц.аас гаргуулж өгнө үү...” гэжээ.
2. Хариуцагч Ц. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулна…” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*******. Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК нь хариуцагч Ц.д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт нийт “5,*******96,443.90 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 5,*******96,443.90 (таван сая нэг зуун ерөн зургаан мянга дөрвөн зуун дөчин гурван төгрөг ерөн мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.*******, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн с******* *******00*******6000094******* тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,094 төгрөгийн тал хувь болох 49,047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 49,047 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 49,047 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
4. Хариуцагч Ц. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.*******, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт нийт 999,563 (есөн зуун ерөн есөн мянга таван зуун жаран гурав) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,094 төгрөгийн тал хувь болох 49,047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 49,047 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 49,047 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН