2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/04830

 

 

 

 

 

 

 

 

2025 05 29 191/ШШ2025/04830

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хэсэг, Стадион оргил,  дүгээр байр,  тоотод оршин суух, Хвогт Хад Б /РД:ЦД/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, ... газрын харьяа Н шү ши гү газхолбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1, өөрийн байранд байрлах, .. банк ХК /РД:5341469/

 

Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ба

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Бань хариуцагч Шйн шир гүй ергазрын харьяа Н шү ши гү газхолбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/00165 дугаар захирамжийн дагуу гүйцэтгэгдэж байгаа төлбөр авагч Тө б" ХК, төлбөр төлөгч Ал га ХХК-д холбогдох 4,498,502,450.53 төгрөг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан эрхийг зөрчиж байна.

Хариуцагчийн гаргасан тогтоол болон мэдэгдэх хуудасны үндэслэл буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт ...Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх... эрхийг Шйн шир гүй ергазарт олгосон.

Энэ нь зөвхөн хуульд заасан дараах үндэслэл бүрдсэн тохиолдолд хэрэгжих эрх зүйн зохицуулалт буюу төлбөр төлөгч нь эрэн сурвалжлагдаж байгаа эсвэл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэсэн дээрх 3 үндэслэлийн аль нэг бүрдсэн, уг нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд хэрэглэгдэх боломжтой арга хэмжээ буюу Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг хязгаарлах тусгайлсан зохицуулалт юм.

Гэтэл №22410348 дугаартай гүйцэтгэх баримт бичигт нэхэмжлэгч Х.Бг эрэн сурвалжилсан баримт байхгүй, төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж үзэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дахь хэсэгт заасан гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон, хөрөнгөө нуун дарагдуулсан байх, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад виз мэдүүлсэн, ашиг орлогоо өөр бусад этгээд рүү шилжүүлсэн зэрэг баримтгүй, эрх бүхий байгууллагаас тодорхойлсон тодорхойлолт болон албан бичиг огт байдаггүй.

Харин шийдвэр гүйцэтгэгчийг дуудсан хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан хөрөнгийн талаарх мэдүүлгийг үнэн зөвөөр өгч, төлбөр барагдуулах асуудлаар банктай уулзалт хийж төлбөрийг төлж байгаа болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан аль үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан нь ойлгомжгүй, хариуцагчаас үндэслэлээ нотолсон ямар ч баримтгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, зөвхөн 50 саяас дээш төлбөртэй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

№8605 тогтоолыг Х.Баболон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид огт танилцуулж байгаагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичигтэй танилцах үеэрээ олж мэдсэн тул Нийн шү ши гүй газраас 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор танилцуулж, хуулбар хувийг гаргаж өгсөн.

Тус тогтоолын 3-т ...тогтоолыг бүртгэлийн 22410348 дугаартай гүйцэтгэх баримт бичигт хавсаргаж, төлбөр төлөгчид танилцуулахыг 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай... гэж даалгасан байх боловч шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс танилцуулаагүй тул хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргана гэж заасны дагуу 14 хоногийн дотор шүүхэд хандаж энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн №8605 Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол-ыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Шйн шир гүй ергазрын харьяа Нийн шү ши гүй газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/00165 дугаар захирамжаар Ал га ХХК-аас 4,509,862.781 төгрөгийг гаргуулж Тө б ХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр үүсгэсэн бөгөөд төлбөр төлөгч Ал га ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Х.Бань бүртгэлтэй болох нь тогтоогдож, шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй... төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заасан бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 22410348/92 дугаар мэдэгдэх хуудсыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мд гардуулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулжээ.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу төлбөр төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан буюу хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь хуульд нийцсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт ...төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл төлөөлөгчид түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэнэ" гэж заасан дээрх заалт нь гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээс өмнөх хязгаарлалт тогтоох, эрх түдгэлзүүлэх ажиллагааг урьдчилан мэдэгдэх тухай заалт болно.

Төлбөр төлөгч "Ал гаХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хувийн хэрэгтэй танилцсан нь тус газарт гаргасан хүсэлт, тайлбар болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Төлбөр төлөгч Ал га ХХК болон түүний удирдах албан тушаалтан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш буюу 2022 оны 01 дүгээр сараас хойш хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байх бөгөөд Х.Бгийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль заасан үндэслэл, журмын дагуу албадлагын арга хэмжээг хэрэгжүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй Тө б ХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Төлбөр төлөгч Х.Баболон Ал га ХХК нь шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/00165 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргуулсан боловч тухайн захирамжид заасан барьцааны хөрөнгөөс өнөөдрийн байдлаар нэг ч хөрөнгийг худалдан борлуулж төлбөр төлөөгүй байгаа.

Тухайн үед шүүхэд гаргасан тус банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь зээлийн хүүг зогсоох башир арга байснаас цаашгүй заль мэх байсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тус бүр дээр нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож байгаагаас харагдаж байна.

Энэхүү нэхэмжлэлээс гадна Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 6 нэхэмжлэл гаргасан тухайлбал: Эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, Үнэлгээг хүчингүй болгуулах тухай, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн 6 нэхэмжлэлүүдийг тус тус гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шат бүхэнд түдгэлзүүлж зогсоож Төлбөр төлөхөөс санаатай зайлсхийж байна.

Улмаар нэхэмжлэгч Х.Бань төлбөр авагч Тө б ХК-тай уулзалт хийж төлбөр төлж байгаа мэтээр нэхэмжлэлийн үндэслэлээ гаргасан бодит байдалтай нийцээгүй байна. Төлбөр төлөгч Ал га ХХК нь шүүхийн шийдвэр гарч ШГА хийгдэж эхэлснээс хойш хугацаанд 53,000,000 төгрөг төлсөн нь тус банк тухайн компанийн үл хөдлөх хөрөнгийг түрээслэн Төв салбар тооцооны төв үйл ажиллагаа явуулдаг түрээсийн төлбөрийг суутган тооцдог дүн, мөн Ал грХХК-ийн тус банктай байгуулсан Батлан даалтын гэрээний баталгаа хөрөнгө болох орон сууцны үлдэгдэл төлбөрийг гуравдагч этгээд болох орон сууц захиалагч нар төлсөн дүн байдаг. Түүнээс тухайн төлбөр төлөгч Х.Баболон түүний эзэмшлийн компани төлбөр төлж шүүхийн шийдвэр гүйцэтгээд байгаа үйлдэл огт байхгүй.

Иймд Төлбөр төлөхөөс санаатай зайлсхийж, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад гарч болзошгүй этгээдэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдсэн ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн гэж төлбөр авагч буюу энэхүү хэргийн гуравдагч этгээд болох Тө бны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-5/, Х.Бгаас Нийн шү ши гүй газарт хүргүүлсэн хүсэлт /хх-47/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-48/, Тө б ХК-иас Алтай констракшн ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-49/, Дансны хуулга /хх-50-51/

 

4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ГХ2022/00580 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-22-23/, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/00165 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-24-32/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-35-36/, 2024.02.16-ны өдрийн 22410348/92 дугаартай Төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас /хх-37, 40/ Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-41/, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 8605 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-42/

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-15/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Бань хариуцагч Шйн шир гүй ергазрын харьяа Н шү ши гү газхолбогдуулан Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Х.Бгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ хариуцагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг нь зөрчсөн.

Гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгчийг эрэн сурвалжилсан баримт байхгүй, төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон, хөрөнгөө нуун дарагдуулсан байх, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад виз мэдүүлсэн, ашиг орлогоо өөр бусад этгээд рүү шилжүүлсэн зэрэг баримтгүй, эрх бүхий байгууллагаас тодорхойлсон тодорхойлолт болон албан бичиг огт байдаггүй. Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тогтоолыг гардаж авснаас хойш шүүхэд гомдол гаргасан гэж тайлбарлажээ.

 

3.Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр үүсгэсэн бөгөөд төлбөр төлөгч Ал га ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Х.Бд шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй байна.

2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 22410348/92 дугаар гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх мэдэгдэх хуудсыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мд гардуулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу төлбөр төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан буюу хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь хуульд нийцсэн. Төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш буюу 2022 оны 01 дүгээр сараас хойш хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээс өмнөх хязгаарлалт тогтоох, эрх түдгэлзүүлэх ажиллагааг урьдчилан мэдэгдэх тухай заалт болно.

Төлбөр төлөгч "Ал гаХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хувийн хэрэгтэй танилцсан нь тус газарт гаргасан хүсэлт, тайлбар болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна гэж татгалзсан.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргасан тайлбарын үндэслэлээ Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарснаас хойш төлбөр төлөгч нар барьцаа хөрөнгөөс өнөөдрийн байдлаар нэг ч хөрөнгийг худалдан борлуулж төлбөр төлөөгүй.

Тухайн үед шүүхэд гаргасан тус банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь зээлийн хүүг зогсоох башир арга байснаас цаашгүй заль мэх байсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тус бүр дээр нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож байгаагаас харагдаж байна.

Нэхэмжлэгч Х.Бань төлбөр авагч Тө б ХК-тай уулзалт хийж төлбөр төлж байгаа мэтээр нэхэмжлэлийн үндэслэлээ гаргасан нь бодит байдалтай нийцэхгүй байна. Төлбөр төлөгч 53,000,000 төгрөг төлсөн нь банкнаас төлбөр төлөгч компанийн үл хөдлөх хөрөнгийг түрээслэн Төв салбар тооцооны төв үйл ажиллагаа явуулдаг түрээсийн төлбөрийг суутган тооцдог дүн, мөн Ал грХХК-ийн тус банктай байгуулсан Батлан даалтын гэрээний баталгаа хөрөнгө болох орон сууцны үлдэгдэл төлбөрийг гуравдагч этгээд болох орон сууц захиалагч нар төлсөн дүн байдаг. Түүнээс тухайн төлбөр төлөгч Х.Баболон түүний эзэмшлийн компани төлбөр төлж шүүхийн шийдвэр гүйцэтгээд байгаа үйлдэл огт байхгүй гэжээ.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/00165 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч Тө б ХК-ийн 4,498,502,450.63 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Алтай гацуур ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2022 оны 02 дугаар сараас эхлэн 5 хувааж сар бүр 899,700,490.13 төгрөгөөр дараах хуваарийн дагуу 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 899,700,490.13 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 899,700,490.13 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 899,700,490.13 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор 899,700,490.13 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 899,700,490.13 төгрөгийг тус тус төлж барагдуулах,

төлбөрийг дээрх хуваарийн дагуу төлж барагдуулах тухай бүр захирамжид заасан барьцааны зүйлийг хэсэгчлэн чөлөөлөх ба хариуцагч Алтай гацуур ХХК нь төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч Тө б ХХК нь барьцаа хөрөнгийг барьцааны зүйлээс чөлөөлөхгүй, 200, 213 дугаар бүхий Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдэд заасан барьцаа хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

Хариуцагч нь төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч Тө б ХХК нь төлөгдөөгүй байгаа төлбөр болон барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар шүүхийн шийдвэр, захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх 24-33/

 

5.2 Төлбөр төлөгч Ал га ХХК дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ГХ2022/00580 дугаартай гүйцэтгэх хуудас гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. /хх 22-23/

 

5.3 Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 22410348/01 дугаар болон 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 22410348/02 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл-ээр төлбөр 4,510,862,781 төгрөгийг төлөхийг мэдэгдэж, төлбөр төлөгчөөс мэдэгдэх хуудсыг хүлээн авсан байна. /хх 35-36/

 

5.4. Улмаар 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 22410348/92 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх мэдэгдэх хуудас-ыг ээж Т.Цэрмаа гэх хүнд хүлээлгэн өгч, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 22410348/92 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх мэдэгдэх хуудас-ыг Х.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мд танилцуулж, энэ талаар Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлдээ тусгажээ.

 

5.5. Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 8605 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол-оор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасныг үндэслэн төлбөр төлөгч Ал га ХХК-ийн гүйцэтгэх захирал Хадбаасангийн Батбаасангийн гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн үйл баримтууд талуудын тайлбар, тогтоолоор тогтоогдсон байна.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно, 59.1.1-т эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, 59.1.2-т хөрөнгөө нуун дарагдуулсан, 59.1.3-т төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэж зохицуулжээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх эрхтэй хэдий ч хуульд заасан эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй үндэслэлийн аль нэг нь бүрдсэн тохиолдолд энэхүү гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг авахаар байна.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-т заасныг баримталсан байх бөгөөд хариуцагч талаас төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй, төлбөр төлөхөөс зайлсхийсэн гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас нэхэмжлэгч нь төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн үйл баримт тогтоогдоогүй гэж үзлээ.

Тодруулбал, нэхэмжлэгч нь гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй хэдий ч ашиг орлогоо мэдүүлээгүй, бусдад шилжүүлсэн, хөрөнгөө нуун дарагдуулах зэргээр төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Төлбөр төлөгчөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан шүүхэд 6 удаа нэхэмжлэл гаргасан талаар тайлбарлах боловч хуульд заасан журмын дагуу төлбөр төлөгчөөс шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлж буй үйлдлийг шууд төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн үйлдэл гэж дүгнэх боломжгүй.

 

8. 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 8605 дугаар тогтоолын 3 дахь заалтаар тогтоолыг бүртгэлийн 22410348 дугаартай, гүйцэтгэх баримт бичигт хавсаргаж, төлбөр төлөгчид танилцуулахыг 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ц.От даалгаж, 4 дэх заалтад Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд тогтоолыг эс зөвшөөрвөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй талаар дурдаж, шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч талаас 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Нийн шү ши гүй газарт хүсэлт гаргаснаар дээрх тогтоолтой танилцаж, хуулбарлан авсан гэсэн бол хариуцагч талаас тогтоолыг танилцуулаагүй, мэдэгдлийг танилцуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хувийн хэрэгтэй танилцуулдаг байсан, нарийн тэмдэглэлээр баталгаажуулж, танилцуулсан зүйл байхгүй гэж тайлбарлав.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч талаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хувийн хэрэгтэй танилцсан, шийдвэр гүйцэтгэгчээс тогтоолыг танилцуулсан үйл баримт тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

 

9. Иймд нэхэмжлэгч Х.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 8605 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

10. Нэхэмжлэгч Х.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул түүнээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шйн шир гүй ергазрын харьяа Нийн шү ши гүй газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Бгийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 8605 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шйн шир гүй ергазрын харьяа Нийн шү ши гүй газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдв.эрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ