| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 319/2025/00318/И |
| Дугаар | 319/ШШ2025/00326 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 319/ШШ2025/00326
2025 05 16 319/ШШ2025/00326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* ******* *******, ******* ******* , ы нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөнсарнай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... ой миний бие 1967 оны 09-р сарын 12-ны өдөр ******* ******* Буянт ******* 2 дахь хүү болон төрсөн ******* ******* Буянт ******* 8 жилийн дунд сургуульд 1975 онд 1-р ангид орж 1983 оны 06 сарын 15-ны өдөр 8-р анги төгсөөд ******* ******* Буянт ******* Соёл нэгдлийн 2-р бригадад эцэг, эхийн хамт 1985 оны 5-р сарын 30-ны өдөр цэргийн албанд татагдаж 1988 оны 6 дугаар сарын 11-ний өдөр цэргийн албанаас халагдаж ирээд ******* ******* Буянт ******* соёл нэгдлийн 2-р бригадад эцэг, эхтэй хамт 1990 оны нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан.
Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Ийм учраас ******* ******* ЗДТГ-ын архивийн тасгаас 70-р дансны лавлагаа авч хэрэгт хавсаргав. Иймд Т.Дөрвөтхан намайг ******* ******* Буянт ******* соёлын нэгдлийн 2 Бригадад 1983 оны 06 сарын 10-ны өдрөөс 1985 оны 5-р сарын 30-ны өдрийг хүртэл 1988 оны 06 сарын 19-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-нийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгож өгнө үү... гэжээ.
2.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, ******* ******* Засаг даргын архивын тасгийн албан тоот, хавсралтууд, гэрч К.*******бай, С.Төлөубай нарын тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.
3.Шүүхээс: Улсын бүртгэлийн хэлтсийн 24/406 гэсэн албан тоот, хавралтаар ирүүлсэн ХААТР-7(А),15(А), ХААТР-21, ХААТР-1(А), ******* ******* цэргийн штабын 63 албан бичиг, хавсралтаар цэргийн жинхэнэ албанд татагчдын анкет, гэрч К.*******бай, гэрч С.Төлөубай нарт хууль сануулж, гэрчээр асуусан тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч Т.ы шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
3. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
3.1 ******* ******* нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 07 зөвлөлийн шийдвэрээр “1995-2000 онуудад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй байна” гэжээ.
3.2 ******* ******* Буянт ******* Засаг даргын тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2/180 дугаар албан бичигт “1990-2000 оны хоорондох мал маллаж байсан тухайн үеийн архивын баримт устсан /шатсан/ тул баримт олдохгүй байгаа нь үнэн болно” гэж бичигджээ.
3.8 ******* ******* Мөст суманд 1996 онд авахуулсан гэх фото зураг авагджээ.
3.9 ******* ******* Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 29/128 албан бичгээр ирүүлсэн ХААТР-1(А) маягтад “6.нэр” хэсэгт “9.Байнга оршин суудаг” хэсэгт “2-р баг” гэж, “14.Эрхэлдэг ажил” хэсэгт “Малчин” гэж бичигджээ.
3.10 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19 ******* ******* Буянт ******* Засаг даргын тодорхойлолтод “1995-2000 оны хооронд Хөхбэлчир багт мал маллан амьдарч байсан үнэн” гэж бичигджээ.
3.11 Нэхэмжлэгч нь 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгосон НДД №0658967 нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудас хэсэгт даатгуулагч “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д заасан нөхцөл болзлыг хангасан байх тул ажилласан болон нийгмийн даатгал шимтгэл төлсөн хугацааг 10 жил 3 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. Тухайн нөхөн тооцсон хугацаа нь 1990-2000 онуудад хамаарах тул нотлох баримтаар үнэлэв.
3.12. Гэрч К.*******бай мэдүүлэгт “Миний бие нь 1992 оноос 1994 онд ******* ******* Буянт ******* 2-р багийн Засаг даргаар ажиллаж байсан тул сайн таньж, мэднэ. Тухайн үед нь 8 дугаар анги төгсөхгүй сургуулиасаа гарч эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 2 жилийн цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн нэгдэл тарсны дараа компаний малыг 2 жил маллан амьдарч байгаад эхнэр хүүхэдтэйгээ тусдаа гарч өнөөдрийг хүртэл хувиараа мал маллан амьдарч байна” гэх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
Иймд дээрх баримтуудаар Буянт ******* Соёл нэгдэлд 1983 оны 06 сарын 10-ны өдрөөс 1985 оны 5-р сарын 30-ны өдрийг хүртэл 1988 оны 06 сарын 19-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иймд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд нэхэмжлэл гаргагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн ******* ******* Буянт ******* 1983 оны 06 сарын 10-ны өдрөөс 1985 оны 5-р сарын 30-ны өдрийг хүртэл 1988 оны 06 сарын 19-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-нийг дуустал дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан ой нь ******* ******* Буянт ******* соёлын нэгдлийн 2 дугаар бригадад 1983 оны 06 сарын 10-ны өдрөөс 1985 оны 5-р сарын 30-ны өдрийг хүртэл 1988 оны 06 сарын 19-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-нийг дуустал тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН