| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 319/2025/00426/И |
| Дугаар | 319/ШШ2025/00345 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 319/ШШ2025/00345
202******* 0******* 23 319/ШШ202*******/0034*******
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь ******* дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Сүхбаатарын талбай-02, Сентрал Тауэр, 8 давхарт байрлах, 636*******744 регистрийн дугаартай, “Токи ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* ******* ******* ******* *******-******* ******* , д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: "6,041,48*******.0******* төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг 202******* оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 202******* оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 319/202*******/00324/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Суянхүү нь Токи ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2024-07-02-ны өдөр 3*******2024070226261 тоот гэрээний дагуу байгуулж Iphone 1******* Pro 128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 4,9*******0,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.
ЗГ2024070226261 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 4,824,266.7******* төгрөг, үндсэн хүүнд 1,19*******,889.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 21,328.84 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 6,041,48*******.0******* төгрөгийг хариуцагч Суянхүү ээс гаргуулж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК нь хариуцагч С.д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт нийт 6,041,48*******.0******* төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 6,041,48*******.0*******төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 202******* оны 0******* дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******8 дугаар зүйлийн 7*******8.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,014 төгрөгийн тал хувь болох *******6,*******07 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох *******6,*******07 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч С.ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох *******6,*******07 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
4. Хариуцагч С. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйл, 7*******8 дугаар зүйлийн 7*******8.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт нийт 6,041,48*******.0******* төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,014 төгрөгийн тал хувь болох *******6,*******07 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох *******6,*******07 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч С.ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох *******6,*******07 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН