Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2025/00512

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2025/00512

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.тунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн * дугаар хороо, ******* *******, * давхарт байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн * дүгээр хороо, ******* ******* * дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* *******- холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2,268,178 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Б.*******- нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ******* ХК-тай гар утас, төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж, Samsung A54 маркийн гар утсыг 1,798,000 төгрөгөөр худалдан авсан ба төлбөрийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 74,917 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь лизингийн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй байх тул гэрээний 4.1-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 1,498,340 төгрөг, ярианы төлбөр 20,668 төгрөг, алданги 749,170 төгрөг нийт 2,268,178 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,хариуцагч Б.*******- нь худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2,268,178 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:

- 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 567,000 төгрөг,

- 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 567,000 төгрөг,

- 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 567,000 төгрөг,

- 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 567,178 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.-, хариуцагч Б.*******- гэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******- холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2,268,178 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.*******- нь 2,268,178 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 567,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 567,178 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 25,620 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******-эс улсын тэмдэгтийн хураамж 25,620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ