Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 319/ШШ2025/00362

 

 

 

 

 

 

 

 

2025          05           27

                           319/ШШ2025/00362

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* *******-******* ******* ******* , ПД740415*******9 , ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ******* ******* 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Уранбилэгт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: "1,647,33******* төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 319/2025/00427/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.ын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Би ******* ******* ******* ******* 2 дугаар цэцэрлэгт 2011 онд анх ажилд орсон. Би 2011 онд ажилд орсноос хойш 2023 оны 10 дугаар сар хуртэл илүх цагийн хөлс авдаг байсан. Гэтэл, 2023 оны 11 дүгээр сараас эхлэн илүү цагийн хөлс өгөхөө зогсоосон. Өглөө 7 цаг 30 минутаас орой 17 цаг 30 минут хүртэл ажилладаг. Манай цэцэрлэгийн эрхлэгч өглөө 7 цаг 30 минутаас орой 17 цаг 30 минут болтол ажил гэж хэлдэг.

Миний цагийн бүртгэл дээр өглөө 7 цаг 30 минутаас орой 17 цаг 30 минут хүртэл цагийн бүртгэл байгаа.

Би 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал илүү цагаар ажилласан. Би сард 22 цаг илүү ажилладаг. Илүү ажилласан 22 цагийн 11 цагийн хөлсийг өгдөг. Харин үлдэгдэл 11 цаг илүү ажилласны хөлсийг өгдөггүй. Би нийт 14 сарын илүү цагийн хөлсөө аваагүй байна. 14 сараа 11 цагаар үржүүлбэл 154 цаг болж байна.

Миний нэг цагийн хөлс 10,697 төгрөг байгаа. 154 цагийн илүү цагийг 10,697 төгрөг 1,647,33******* төгрөг байна. Би нэг цагийн хөлсийг тодорхойлохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тушаалыг үндэслэн нэг цагийн хөлсөө тооцсон. Уг тооцооллоор би 2025 оны 1,2,3 сарын цалинг 2025 оны 1,2,3 сард ажилласан цагтаа хувааж гаргасан.

Иймд хариуцагч ******* ******* ******* ******* 2 дугаар цэцэрлэгээс миний илүү цаг ажилласны хөлс 1,647,33******* (2023.11.01-нээс 2025.03.31-ий өдрийг дуустал) төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д. нь хариуцагч 2-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Уранбилэгт холбогдуулан "1,647,33******* төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч Д. нь хариуцагч 2-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Уранбилэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ тус шүүхэд ирүүлсэн байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ. Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Д. нь хариуцагч “2-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Уранбилэгт” холбогдуулан 1,647,3************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д. нь хариуцагч 2-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Уранбилэгт холбогдуулан "1,647,3************** төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ. Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Д. нь хариуцагч “2-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Уранбилэгт” холбогдуулан 1,647,3************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

 

ШҮҮГЧ                                                  М.ЭРДЭНЭ-ОЮУН