| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01073/И |
| Дугаар | 309/ШШ2025/00512 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 309/ШШ2025/00512
| 2025 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 309/ШШ2025/00512 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.*******ай 2012 онд танилцсан бөгөөд 2012 оноос гэр бүл болон хамтран амьдарч 2014 оны 05 сарын 07-ны өдөр *******, 2018 оны 02 сарын 18-ны өдөр *******, 2021 оны 03 сарын 20-ны өдөр нар нь төрсөн. 2021 оны намар 3 хүүхдийн эцэг эх болсон бидний харилцаа хөндийрч, таарч тохирохгүй болж өөр эмэгтэйтэй болсон гэдгийг мэдсэнээс хойш бид хамт амьдрахаа больж би хүүхдүүдээ өөрөө өсгөж байна. Энэ хугацаанд ******* нь биднийг эргэж тойрч байгаагүй бөгөөд ирсэн ч намайг байхгүй үед согтуу ирэхдээ хүүхдүүдтэйгээ уулзахдаа сэтгэлийг нь зовоогоод хэцүү байдаг. Би хоёр тийш болсон цагаас юу ч нэхэлгүй өдийг хүрсэн. Хүүхдүүддээ тэтгэмж тогтоолгож, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Миний бие нь хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх чадвартай болно. Тэмдэгтийн хураамж болон бусад зардлыг овогтой төлүүлэх хүсэлтэй байна. Иймд шүүхэд дараах шаардлагуудыг гаргаж байна. Үүнд: 2014 оны 05 сарын 07-ны өдөр төрсөн *******, 2018 оны 02 сарын 18-ны өдөр төрсөн *******, 2021 оны 03 сарын 20-ны өдөр төрсөн нарын эцэг ******* мөн болохыг тогтоож, хүүхдүүдийг миний асрамжид үлдээн эцэг *******аас хүүхдийн тэтгэмжийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: овогтой миний бие нь гэр бүлээ цуцлуулах, хүүхдийн тэтгэмж өгөх талаар тайлбар бичлээ. Миний хувьд гэрлэлтээ цуцлуулах бодолгүй байна. 3 хүүхдийнхээ ирээдүйг бодож байгаа. Энэ сална гээд өөрөө шийдвэрээ гаргаж байгаа бол надад 3 хүүхдийн тэтгэмж өгөх чадвар байхгүй. Би ажилгүй, мэргэжил боловсролгүй учир ажил олддоггүй. Надад өв хөрөнгө гэж байхгүй бүгдийг нь д үлдээсэн болно. Үнэхээр хүүхдийн тэтгэмжийг төлөх ёстой бол өөрийн биеэрээ төлөхөд бэлэн. Би гэрлэлтээ салгуулна. Харин хүүхдүүдийг суусан хүн нь тэжээн тэтгэнэ биз, би тэтгэлэг төлж чадахгүй гэв.
3. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг шинжлэн судлахад: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хм 4-р тал/, Гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хм 5-р тал/, Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хм 6-8-р тал/, Хүүхдүүд эрүүл бойжиж байгаа талаарх өрхийн эмнэлгийн магадлагаа /хм 9-р тал/, сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хм 10-р тал/, Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гарган шийдвэрлүүлсэн тухай баримт /хм 11-12-р тал/ зэрэг болно.
4. Хариуцагч хариу тайлбараас өөр нэмж гаргаж өгсөн нотлох баримт байхгүй.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.******* холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан байна.
Хариуцагч нь гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж маргадаг.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2012 оноос хамт амьдарсан байх бөгөөд тэдний дундаас 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр охин *******, 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүү *******, 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, сумын өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн эмнэлэгийн магадлагаа, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэрлэгчид нь 2021 оноос хойш тусдаа амьдраад 4 жил гаран болсон, гэрлэлтээ цуцлуулахаар харилцан ярилцаж тохиролцсон ба цаашид хамтран амьдрах боломжгүй гэж байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Хариуцагч нь хүүхдүүдийн төрсөн эцэг гэдгээ хариуцагч зөвшөөрдөг, мөн хүүхдүүдийн асрамжийн талаар маргадаггүй тул охин *******, хүү *******, хүү нарыг эх Г.******* асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Харин хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг төлөх чадваргүй, төлөхгүй, нэхэмжлэгчтэй суусан хүн тэжээн тэтгэх ёстой гэж хүүхдийн тэтгэлэгийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх иргэн бүр журамт үүрэгтэй гэж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус хуульчилсан тул хуульд заасан хэмжээгээр хүүхдүүдэд тэтгэлэг тогтоож эцэг *******аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлж байхаар шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба *******, хүү *******, хүү нарыг эх Г.******* асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагчийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа. Өөрөөр хэлбэл эцэг нь хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзаж байх, уулзуулж байх үүргийг талууд тэгш эдэлнэ гэж ойлгоно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлснөөр эцгийн үүрэг дуусгавар болохгүй ба хүүхдийн тэтгэлэг гэдэг нь хүүхдийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулагдах буюу амин чухал хэрэгцээт зүйлд зориулагдаж байгаа мөнгөн тэтгэмж юм. Иймд эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэж, хүмүүжүүлэх журамт үүрэгтэй ба хүүхдийн тэтгэлэгийг хугацаанд төлж байхыг хариуцагч *******, хүүхдийн тэтгэлэгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулж байхыг эх ******* нарт үүрэг болгох нь зүйтэй.
Мөн хүүхдийн тэтгэлэгийг хугацаанд нь төлөхгүй бол Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж хуульчилсан ба нэхэмжлэгчид нь алданги нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* / РД: , ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин ын , 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү ын , 2021 оны 3 сарын 20-нд төрсөн хүү ын нарыг эх Г.******* асрамжинд үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг *******аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хуулинд заасан эцэг эхийн үүрэг хэвээр хадгалагдах ба хүүхдийн өмнө хүлээсэн эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлж байх болон хүүхдийн тэтгэлэгийг хугацаандаа төлж байхыг эцэг *******, хүүхдийн тэтгэлэгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулж байхыг эх ******* нарт тус тус үүрэг болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Оюунсүрэнд үүрэг болгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ