| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00587/И |
| Дугаар | 103/ШШ2025/00511 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2025/00511
| 2025 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 103/ШШ2025/00511 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.тунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн * дугаар хороо, ******* *******, * давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн * дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,473,439 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Б.******* нь ******* ББСБ ХХК-тай 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ЗГ2024070226179 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээнүүдийг байгуулан IPhone15 Promax 256GB маркийн 5,838,000 төгрөгийн гар утсыг зээлээр худалдан авсан. 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2138930 тоот ******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 117,888 төгрөгийг зээлж авсан. Хариуцагч нь 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б.*******ээс үндсэн зээл 5,743,267 төгрөг, зээлийн хүү 1,689,771 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,400 төгрөг нийт 2,253,554 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,473,439 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:
- 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,246,000 төгрөг,
- 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,246,000 төгрөг,
- 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,246,000 төгрөг,
- 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,246,000 төгрөг,
- 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,246,000 төгрөг,
- 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,243,439 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.-, хариуцагч Б.******* гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,473,439 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь 7,473,439 төгрөгийг 2025 оны 06 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,246,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,243,439 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 67,262 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 67,262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ