| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 319/2025/00455/И |
| Дугаар | 319/ШШ2025/00391 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 319/ШШ2025/00391
202******* 0******* 30 319/ШШ202*******/00391
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* ******* дахь ******* дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* *******-р ******* ******* ******* ******* (НШ640*******1070) хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Нохойжав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Э.Нохойжав нь 1964 онд төрсөн. 1972 онд 1-р ангид элсэн орж 1981 онд 8-р анги төгссөн.
1981 оноос 1983 онд Сэлэнгэ аймгийн Цагаан толгой дахь ХАА-н ТМС-ийг төгсөж Төв аймгийн САА-д хувиарлагдан Төв аймгийн САА-н даргын 1983 оны 07 дугаар сарын 0*******-ны 120 дугаартай тушаалаар 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тракторчингоор томилогдон ажилсан.
НАХЯ-ны сайдын 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 474 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 0130 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/32******* дугаар тушаалаар 06 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанаас халагдсан.
Цэргээс халагдаад Төв аймгийн САА-н даргын 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 134 дугаар тушаалаар 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн САА-н монтёроор түр томилогдон ажиллаж байгаад тус САА-н даргын 1988оны ******* дугаар сарын 2*******-ны өдрийн 70 дугаартай тушаалаар 1988 оны ******* дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн үндсэн монтёроор томилогдон 199******* онд САА Сүмбэр ******* болж өөрчлөгдөх хүртэл монтёроор ажилласан.
Э.Нохойжавын хөдөлмөрийн дэвтэр САА-н өөрчлөн байгуулалтын явцад үрэгдэж алга болсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал архивт шилжээгүй тул шүүхэд хандан ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Шүүхэд гарган өгч байгаа баримтуудыг үндэслэн Э. Нохойжавыг 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Төв аймгийн САА-д тракторчин, 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 199******* оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Төв аймгийн САА-д монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү…” гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Нохойжав нь 1964 онд төрсөн. 1972 онд 1-р ангид элсэн орж 1981 онд 8-р анги төгссөн. 1981 оноос 1983 онд Сэлэнгэ аймгийн Цагаан толгой дахь ХАА-н ТМС-ийг төгсөж Төв аймгийн САА-д хувиарлагдан Төв аймгийн САА-н даргын 1983 оны 07 дугаар сарын 0*******-ны 120 дугаартай тушаалаар 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тракторчингоор томилогдон ажилсан. Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 474 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 0130 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/32******* дугаар тушаалаар 06 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Цэргээс халагдаад Төв аймгийн Сангийн аж ахуйн даргын 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 134 дугаар тушаалаар 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Сангийн аж ахуйн монтёроор түр томилогдон ажиллаж байгаад тус Сангийн аж ахуйн даргын 1988 оны ******* дугаар сарын 2*******-ны өдрийн 70 дугаартай тушаалаар 1988 оны ******* дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн үндсэн монтёроор томилогдон 199******* онд Сангийн аж ахуй Сүмбэр ******* болж өөрчлөгдөх хүртэл монтёроор ажилласан.Э.Нохойжавын хөдөлмөрийн дэвтэр Сангийн аж ахуйн өөрчлөн байгуулалтын явцад үрэгдэж алга болсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал архивт шилжээгүй тул шүүхэд хандан ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Шүүхэд гарган өгч байгаа баримтуудыг үндэслэн Э.Нохойжавыг 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Төв аймгийн САА-д тракторчин, 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 199******* оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Төв аймгийн Сангийн аж ахуйд монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө гэх хүсэлтийг гаргаж байна гэв.
2.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 147 дугаартай албан бичиг, Төв аймгийн сангийн аж ахуйн даргын 1983 оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийн 120 дугаар тушаалын баталгаат хуулбар, Төв аймгийн сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 1*******-ны өдрийн 9******* дугаар тушаалын баталгаат хуулбар, уг тушаалын хавсралт, Төв аймгийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 134 дугаар тушаалын баталгаат хуулбар, Төв аймгийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 0******* дугаар сарын 2*******-ны өдрийн 70 дугаар тушаалын баталгаат хуулбар, Төв аймгийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 224 дугаар тушаалын баталгаат хуулбар, уг тушаалын хавсралт, Төв аймгийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 116 дугаар тушаалын баталгаат хуулбар, Төв аймгийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 14 дугаар тушаалын баталгаат хуулбар, уг тушаалын хавсралт, Төв аймгийн сангийн аж ахуйн даргын 1990 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 14******* дугаар тушаалын баталгаат хуулбар, уг тушаалын хавсралт, 202******* оны 0******* сарын 19-ний өдрийн хуулийн этгээдийн лавлагаа, 202******* оны 0******* сарын 1*******-ны өдрийн нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.
3.Шүүхээс: Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1(А), ХААТР-1*******(А), ХААТР-21(А) маягтууд, гэрч Б.Хашбатыг асуусан тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Э.Нохойжавын шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар Э.Нохойжавын ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
3.1. Төв аймгийн сангийн аж ахуйн даргын 1983 оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийн 120 дугаар тушаалын 1 дэх хэсэгт “...Э.Нохойжав, Ганболд нарыг 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн... томилон ажиллуулсугай.” гэж,
3.2. Төв аймгийн сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 1*******-ны өдрийн 9******* дугаар тушаалын хавсралтад “10.Э.Нохойжав туслах тракторчин” гэж,
3.3. Төв аймгийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 134 дугаар тушаалын 1 дэх хэсэгт “...Эрэвгээгийн Нохойжавыг 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн САА-д монтерээр... ажилуулсугай” гэж,
3.4. Төв аймгийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 0******* дугаар сарын 2*******-ны өдрийн 70 дугаар тушаалын 2 дахь хэсэгт “...Эрэвгээгийн Нохойжавыг 1988 оны ******* дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн үндсэн монтёроор... ажиллуулсугай” гэж,
3.*******. Төв аймгийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 224 дугаар тушаалын хавсралтад “27.Э.Нохойжав” гэж,
3.6. Төв аймгийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 116 дугаар тушаалын 1 дэх хэсэгт “...Э.Нохойжав нарын ээлжийн амралтыг 1988 оны 06 дугаар сарын 2*******-ны өдрөөс эхлэн Д.Нэргүйг ажлын 26 хоногоор, Э.Нохойжавыг ажлын 22 хоногоор тооцож олгосугай” гэж,
3.7. Төв аймгийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 14 дугаар тушаалын хавсралтад “30.Эрэвгээ Нохойжав” гэж,
3.8. Төв аймгийн сангийн аж ахуйн даргын 1990 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 14******* дугаар тушаалын хавсралтад “31.Эрэвгээгийн Нохойжав” гэж бичигджээ.
3.9. Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичгийн хавсралтаар ирүүлсэн ХААТР-1(А) маягтийн “6.нэр” гэх хэсэгт “Нохойжав” гэж, “14.ажилладаг байгууллага” гэх хэсэгт “ САА” гэж, “эрхэлдэг ажил” гэх хэсэгт “монтёр” гэж, “эрхэлж эхэлсэн он” гэх хэсэгт “1987” гэж,
-ХААТР-1*******(А) маягтийн “4.нэр” гэх хэсэгт “Эрэвгээ Нохойжав” гэж, “12.боловсрол” гэх хэсэгт “бүрэн бус дунд” гэж, “13.ажилладаг байгууллага” гэх хэсэгт “ САА-д” гэж, “14.эрхэлдэг ажил” гэх хэсэгт “цахилгаанчин” гэж тус тус бичигджээ.
3.10. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаанд “Эрэвгээ Нохойжав нь 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 474 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, ...1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн б/32******* дугаар тушаалаар 06 дугаар сарын 22-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ” гэж бичигджээ.
3.11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,
Гэрч Б.Хашбат “...Нохойжав бид хоёр Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн сангийн аж ахуйн трактор комбайны техник мэргэжлийн сургуулийг 37 дугаар грауппийн Чимэддорж *******шийн ангид сурч байсан. Э.Нохойжав нь сургуулиа төгсөөд Төв аймгийн Октябрийн сангийн аж ахуйд хувиарлагдан ажиллаж байсан...” гэх гэрчийн мэдүүлэг эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
Иймд дээрх баримтуудаар түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Э.Нохойжавын ******* аймгийн Зэрэг *******ын Хөдөлмөр нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл барилгачинаар, ******* аймгийн Зэрэг *******ын Хөдөлмөр нэгдлийн клубын дэргэдэх хөдөлмөр урлагийн хамтлагт 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дуучин бүжигчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
*******.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.6-д заасныг баримтлан ******* Эрэвгээн Нохойжавийг 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Төв аймгийн САА-д тракторчин, 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 199******* оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Төв аймгийн Сангийн аж ахуйд монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН