| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00810/И |
| Дугаар | 317/ШШ2025/00753 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 317/ШШ2025/00753
2025 05 29 317/ШШ2025/00753
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Х ХК,
Хариуцагч: Н.Т,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 48,537,977.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Н.Т-дхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48,537,977.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Х ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х ХК нь харилцагч Н.Тын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2010115386 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 4,999,999.98 төгрөг, зээлийн хүүнд 3,239,665.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,843.84 төгрөгийг төлсөн. Гэрээний хугацаа 2027 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дуусах боловч сар бүр төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна. 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр 45,000,000.02 төгрөг, зээлийн үндсэн хүү 3,479,292.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,684.93 төгрөг, нийт 48,537,977.87 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 48,537,977.87 төгрөгийг хариуцагч Н.Таас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Н.Т нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 48,537,977.87 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Үүнийг 2025 оны 07 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 08 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 09 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 10 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 11 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 12 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 01 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 02 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 03 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 04 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 05 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 06 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 07сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 08 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 09 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 10 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 11 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 12 сарын 10-ны өдөр 28,000,000.02 төгрөг,
2027 оны 01 сарын 10-ны өдөр 3,537,977.85 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 318,208 төгрөг төлсөн баримт, Х ХК-иас А.Амарзаяад олгосон итгэмжлэл, Х ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 08 сарын 28-ны өдрийн 2010115386 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Н.Тын 2010115386 дугаартай дансны хуулга, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Н.Т нь 2024 оны 08 сарын 28-ны өдрийн 2010115386 дугаартай зээлийн гэрээг Х ХК-тай байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 365 хоногийн хугацаатай байгуулан зээл авсан, тус зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Н.Т-дхолбогдуулан 48,537,977.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 48,537,977.87 төгрөгийг төлөхөө зөвшөөрч, үүнийг 2025 оны 07 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 08 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 09 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 10 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 11 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 12 сарын 10-ны өдөр 28,000,000.02 төгрөг, 2027 оны 01 сарын 10-ны өдөр 3,537,977.85 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,640 төгрөгийн тал хувь 200,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 200,320 төгрөгийг, хариуцагч Н.Таас 200,320 төгрөгөөр тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгох нь зүйтэй байна.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Н.Т нэхэмжлэлийн шаардлага болох 48,537,977.87 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үүнийг 2025 оны 07 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 08 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 09 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 10 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 11 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 12 сарын 10-ны өдөр 28,000,000.02 төгрөг, 2027 оны 01 сарын 10-ны өдөр 3,537,977.85 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,640 төгрөгийн тал хувь 200,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 200,320 төгрөгийг, хариуцагч Н.Таас 200,320 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА