| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/00346/И |
| Дугаар | 316/ШШ2025/00415 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 316/ШШ2025/00415
| 2025 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 316/ШШ2025/00415 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл би,
Нэхэмжлэгч: **** нэхэмжлэлтэй,
Хариуцагч:**** холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,861,725 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан үзэж,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...*** нь *** 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 140000827650 дугаартай, зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн ***дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно.*** нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 2 удаагийн хүсэлтээр нийт 1,000,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.*** зүгээс **** зээлийн гэрээний үүргийг шаардахад өнгөрсөн хугацаанд нийт 15,000 төгрөг төлсөн ба түүнээс хойш огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар *** үндсэн зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 721,754 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139,971 төгрөг, нийт 1,861,725 төгрөг байна. *** нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул *** нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,861,725 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ[1].
Хариуцагч *** шүүхэд гаргасан тайлбартаа:...*** нь *** надад холбогдуулан 1,861,725 төгрөг гаргуулах нэхэмжлэх гаргасныг хүлээн авч танилцлаа. Үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.Үнийн дүн дээр маргахгүй[2] гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*** нь **** холбогдуулан Зээлийн гэрээний дагуу 1,861,725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь 1,861,725 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй, нийцсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар **** нэхэмжлэлтэй *** холбогдох Зээлийн гэрээний дагуу 1,861,725 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,738 төгрөгийн тал хувь болох 22,369 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 22,369 төгрөгийг Төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ