Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 465

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          Улсын яллагч О.Багшбаяр,

         Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д овгийн Д-ийн Тт холбогдох эрүүгийн 1806 0192 40410 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Дүрслэх урлаг технологийн багш мэргэжилтэй, одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 52-02 тоотоод оршин суудаг, урд ял шийтгэлгүй, Д овгийн Д-ийн Т, /РД: ЛД90091316/.

 

          Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Шөлөндөө" хоолны газрын үүдэнд хохирогч Ю.Мөнхжаргалтай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

 Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ю.Мөнхжаргалын өгсөн мэдүүлэг /хх-15-16/, гэрч И.Дорждэрэмийн өгсөн мэдүүлэг /хх-33/, гэрч Н.Мөнхзулын өгсөн мэдүүлэг /хх-34-35/, шинжээч эмчийн №3013 дугаартай дүгнэлт /хх-18-19/, яллагдагч Д.Т ын өгсөн мэдүүлэг /хх-33/, шүүгдэгч Д.Т ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/, шүүгдэгч Д.Т ын ял шалгах хуудас /хх-27/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Шөлөндөө" хоолны газрын үүдэнд хохирогч Ю.Мөнхжаргалтай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ю.Мөнхжаргалын өгсөн: "...2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 40 минутын үед найз Халиун, Мөнхзул нартай уулзаад 1000 оюутны байрны хажууд байрлах Чка караокед ороод хүний 2 пиво уусан манай найз Халиун цай уусан. Тэндээс гараад өлсөөд байна хоол идье гээд Баянцээлийн гудамжинд байрлах "Шөлөндөө"-д орж хоол идсэн. Хоол идчихээд гарахад Шөлөндөөгийн шатан дээр үл таних 2 залуу зогсож байсан. Тэр хоёр залуугийн нэг нь Төмөрбаатар нь янхан, гичийнүүд хэдээр явдагийн мөнгө өгье гэхээр нь бид 3 маргалдсан. Манай найз Мөнхзулыг өшиглөөд шат руу түлхэж унагаасан. Тэгээд би салгачихаад утсаараа цагдаа дуудах гэтэл чи цагдаа дууддаг хэн бэ гээд миний зүүн шанаа руу 1 удаа гараараа цохьсон. Тухайн үед энгийн хувцастай цагдаа нар бололтой хүмүүс хүрч ирж туслаад хажууд байж байгаад цагдаа ирэхээр хүлээлгэж өгсөн. Цагдаа ирээд цагдаагийн пост руу явах хооронд цагдаагийн нүдэн дээр баруун хацар руу шанаадсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Тухайн үед 2 хацар битүү хавдчихсан, юм идэж зажилж болохгүй, тархи хөдөлсөн, шилэн хүзүү хөшсөн байдалтай байсан. Тэр хоёр залуу 2 лаа согтуу байсан, одоо миний бие өвдөж байгаа, үзүүлж харуулж эмчилгээ хийлгэмээр байна. Мөн бие өвдөөд 3 өдөр ажлаа хийж чадаагүй, өдрийн 35.000 төгрөгөөр цалинждаг" /хх-15-16/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч И.Дорждэрэмийн өгсөн: "...Сансарт буугаад "Парис" нэртэй бааранд 1 шил архи авч уугаад тэнд нилээн муудсан би яаж баарнаас гарснаа санахгүй байна, нэг мэдэхэд "Шөлөндөө" хоолны газарт хоол идэж байсан. Тэгээд гарч явахад 2 хүүхэнтэй маргалдаж байснаа санаад байна өөр зүйл санахгүй байна. Тэгээд цагдаа дээр ирээд ухаан орсон" /хх-33/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Мөнхзулын өгсөн: "...Би 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед Офицеруудын ордны ойролцоо тааралдаад Монелд байрлах Чка нэртэй караокед орсон. Халиунаа жирэмсэн гээд липтон цай уусан, Мөнхжаргал бид 2 дундаа 3 пиво уусан. Тэндээс гараад "Шөлөндөө" ороод хоол захиалаад идчихээд гарч байхад "Шөлөндөө"-гийн үүдэн дээр 2 залуу зогсож байснаа "өө муу янхнуудаа мөнгийг чинь та 3-г худалдаад авчихая" гэхээр нь би "чи одоо эмэгтэй хүнийг юу гээд байгаан" гээд эргээд харахад намайг шатны уруу өшиглөөд гар хөл 2-нь зэрэг орж ирээд түлхээд унагаачихсан. Халиунаа урд явж байгаад эргэж хараад яаж байгаа юм бэ? гээд ирэхэд тэр залуу түлхээд унагаасан. Мөнхжаргал тухайн үед цагдаа дуудах гээд гар утсаараа ярьж байсан чинь тэр залуу шанаа руу нь цохьсон. Тэгтэл цаанаас хоёр цагдаа ирээд Мөнхжаргалыг дахиад 1 удаа нүүрэн тус газар нь цохьсон. Тэр хоёр залуугийн нэг нь Төмөрбаатар бидний биед гар хүрсэн нөгөө залуу нь гар хүрээгүй" /хх-34-35/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад яллагдагч Д.Т ын өгсөн: “2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгаас итрсэн найз Дорждэрэмийн хамт Улаанбаатар хортод 00 цагийн үед ирээд Сансар дээр буугаар Парис нэртэй бааранд ороод бид 2 хоол идэхээр Шөлөндөө хоолны газарт орж хоол идээд гарахдаа шатан дээр 3 эмэгтэйтэй таараад манай найз Дорждэрэм нилээд согтуу байсан тэр 3 эмэгтэйтэй маргалдаад юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Тэр 3 эмэгэтэйтэй цаашаа бай гэд хэрэлдэж байснаа санаад байна. Тэгтэл тэр 3 эмэгтэй тал талаас үсдээд дайраад байсан тэгэхээр нь 1 эсэгтэйгийн гараараа түлхээд нэгийг нь гуя хэсэг рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэр үед танихгүй өндөр залуу ирээд салгаад намайг авч гараад байрны булан тойруулчихаад тэр хүн яваад өгсөн. Би Дэрмээг авах гээд буцаад очоод Дэрмээг аваад явтал цагдаа ирсэн. Цагдаагийн хажууд өндөр эмэгтэйгийн нүүрэн тус газар нь 1 удаа алгадчихсан. Цагдаагийн постонд ороход нүүр лүү цохьсон. Бид нар цагдаагийн хэлтэс дээр ирсэн тэр 3 эмэгтэй өргөдөл бичсэн. Тэр 3 эмэгтэй ч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний толгой тархи хөгндүүрлэсэн, ил харагдах шарх гэмтэл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” /хх-33/ гэх мэдүүлэг,

 

Шинжээч эмчийн №3013 дугаартай дүгнэлт:

1. Мөнхжаргалын биед зулайн хуйх, зүүн хацар, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

З. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

б. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-18-19/ гэх дүгнэлт,

                                                                                                         

- Шүүгдэгч Д.Т ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/,

- Шүүгдэгч Д.Т ын ял шалгах хуудас /хх-27/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Т нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Шөлөндөө" хоолны газрын үүдэнд хохирогч Ю.Мөнхжаргалтай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй  гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Д.Т т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Д.Т т 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн хохирогчид хохирол төлбөрөө төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч Д.Т  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Д овгийн Д-ийн Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Т ыг 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Т  нь шүүхээс оногдуулсан 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС