Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 316/ШШ2025/00452

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 316/ШШ2025/00452

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, нэхэмжлэгч *** шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар *** нарыг тус тус оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: **** тоотод оршин суух хаягтай, ****/ нэхэмжлэлтэй, Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлтийн шаардлага:

Нэхэмжлэгч ****/ нь 1989 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн ***зоо техникумд зоо техникч багшаар ажиллаж байсан хугацаа, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2.Хүсэлтийн үндэслэл:

Нэхэмжлэгч ****58 нас хүрсэн учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Сэлэнгэ аймгийн **** 1989 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл зоо-техникч багшаар ажилласан жил дутсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3.Хүсэлт гаргагчийн цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

1.Нэхэмжлэл[1], 2.Иргэний үнэмлэхийн хуулбар[2], 3.Тэмдэгтийн хураамж төлсөн баримт[3], 4.Архивын тодорхойлолт[4], 5.****инженер багшаар ажиллаж байхад нь **** зоотехникч багшаар хамт ажиллаж байсан талаар гаргаж өгсөн тодорхойлолт[5], *** овогтой *** хичээлийн диспетчерээр ажиллаж байхад нь **** зоотехникч багшаар хамт ажиллаж байсан талаар гаргаж өгсөн тодорхойлолт[6], 7.*** овогтой **** төв байрны нярав, кассаар ажиллаж байхад нь *** зоотехникч багшаар хамт ажиллаж байсан талаар гаргаж өгсөн тодорхойлолт[7], 8.Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар[8], 9.***сумын Ардын хурлын 1990 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн депутатын үнэмлэхийн хуулбар[9], 10.1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2 дугаар курсын зоо-мал эмчилгээний оюутанд САА-н ерөнхий зоотехникч **** хийж өгч байсан тодорхойлолт, гарын үсэг тамгатай эх хувиар[10], 11.Заах арга нэгдлийн дарга *** гарын үсэг, тамгатай Мал үржүүлэг, биологийн үндэс хичээлээр шалгалт авсан багш *** шалгалтын асуулт, материал[11], 12.Тойрох хуудас[12], 13.Сэлэнгэ аймаг дахь мал аж ахуйн үржил-селекцийн улсын станцын 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 33 дугаартай сум, САА-н ерөнхий мал зүйч нарт Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны түр зөвлөлийн зохицуулагч, нарийн бичгийн дарга, гишүүдэд Хөдөө аж ахуйн техникумын багш **** томилсон албан бичгийн эх хувь[13], 14.ХХАА-н сайдын 1993 оны тушаалын хавсралт 1995 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 622 дугаартай Тодорхойлолтод заагдсан ОХУ-ын Буриадаас Монгол Улсын хилээр оруулахыг зөвшөөрсөн бараа бүтээгдэхүүн болох няцалсан будаа 236 тонн, хорголжин тэжээл 100 тонн, өвс 100 тонн албан хэрэгцээнд Сэлэнгээс гаргах ажлыг *** даалгасан албаны дарга ****гарын үсэг, гаалийн байцаагчийн тамга бүхий баримт[14]зэрэг болно.

4.Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

15.****Сэлэнгэ аймгийн *** сумын *** инженер багшаар ажиллаж байхад нь *** зоотехникч багшаар хамт ажиллаж байсан талаар гэрчээр асуусан мэдүүлэг[15], 16.*** Сэлэнгэ аймгийн ***сумын **** хичээлийн диспетчерээр ажиллаж байхад нь *** зоотехникч багшаар хамт ажиллаж байсан талаар гэрчээр асуусан мэдүүлэг[16], 17.**** Сэлэнгэ аймгийн **** төв байрны нярав, кассаар ажиллаж байхад нь **** зоотехникч багшаар хамт ажиллаж байсан талаар гэрчээр асуусан мэдүүлэг[17] зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч *** нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2.Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:

-Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар[18]сургуулиа төгсөөд ажилд орж, Хөдөлмөрийн дэвтэр нээлгэж байсныг;

*** Сэлэнгэ аймгийн **** инженер багшаар ажиллаж байхад нь *** зоотехникч багшаар хамт ажиллаж байсан талаар гаргаж өгсөн тодорхойлолт[19], **** Сэлэнгэ аймгийн **** хичээлийн диспетчерээр ажиллаж байхад нь **** зоотехникч багшаар хамт ажиллаж байсан талаар гаргаж өгсөн тодорхойлолт[20], *** Сэлэнгэ аймгийн **** төв байрны нярав, кассаар ажиллаж байхад нь **** зоотехникч багшаар хамт ажиллаж байсан талаар гаргаж өгсөн тодорхойлолт[21]-оор Сэлэнгэ аймгийн А*** зоо техникумд 1989 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ****нар хамт ажиллаж байсныг;

-***сумын Ардын хурлын 1990 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн депутатын үнэмлэхний хуулбар[22]-аар Сэлэнгэ аймгийн **** суманд ажиллаж амьдарч оршин сууж, тус аймгийн сумаас депутатаар сонгогдож байсныг;

-1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2 дугаар курсын зоо-мал эмчилгээний оюутанд САА-н ерөнхий зоотехникч *** хийж өгч байсан тодорхойлолт, гарын үсэг тамгатай эх хувиар[23] дээрх онуудад тус сургуульд зоо техникийн багшаар ажиллаж оюутан сурагчдад багшийн хувиар тодорхойлолт хийж өгч байсныг;

-Заах арга нэгдлийн дарга *** гарын үсэг, тамгатай Мал үржүүлэг, биологийн үндэс хичээлээр шалгалт авсан багш **** шалгалтын асуулт, материал[24]-ыг үндэслэн тус сургуульд багшилж, оюутан сурагчдаас шалгалт авч байсныг,

-Тойрох хуудас[25] Сэлэнгэ аймгийн **** 1995 онд татан буугдах үед тойрох хуудас зуруулж байсныг;

-Сэлэнгэ аймаг дахь мал аж ахуйн үржил-селекцийн улсын станцын 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 33 дугаартай Сум, САА-н ерөнхий мал зүйч нарт Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны түр зөвлөлийн зохицуулагч, нарийн бичгийн дарга, гишүүдэд Хөдөө аж ахуйн техникумын багш **** томилсон албан бичгийн эх хувь[26] тус сургуулийн багшийн хувиар зохион байгуулах комисст томилогдон ажиллаж байсныг;

-ХХАА-н сайдын 1993 оны тушаалын хавсралт 1195 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 622 дугаартай Тодорхойлолтод заагдсан ОХУ-ын Буриадаас хилээр Монгол Улсын хилээр оруулахыг зөвшөөрсөн бараа бүтээгдэхүүн болох няцалсан будаа 236 тонн, хорголжин тэжээл 100 тонн, өвс 100 тонн албан хэрэгцээнд Сэлэнгээс гаргах ажлыг ****даалгасан албаны дарга ****гарын үсэг, гаалийн байцаагчийн тамга бүхий баримт[27] малд өгөхөөр няцалсан будаа, малын тэжээл, өвс зэргийг ОХУ-ын Буриадаас албан хэрэгцээнд авчирч байсан зэргийг;

-**** инженер багшаар ажиллаж байхад нь **** зоотехникч багшаар хамт ажиллаж байсан талаар гэрчээр асуусан мэдүүлэг[28], ***** хичээлийн диспетчерээр ажиллаж байхад нь **** зоотехникч багшаар хамт ажиллаж байсан талаар гэрчээр асуусан мэдүүлэг[29], **** төв байрны нярав, кассаар ажиллаж байхад нь ***зоотехникч багшаар хамт ажиллаж байсан талаар[30]***** нарыг тус тус гэрчээр асуусан мэдүүлэг зэрэг дээрх бичгийн нотлох баримтуудаар **** нь Сэлэнгэ аймгийн ***** 1989 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл зоо техникч багшаар ажиллаж, амьдарч байсан болох нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэсэн.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд ******нь 1989 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн ***** зоо техникч багшаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч **** эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч **** ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Хүсэлт гаргагч **** холбогдох Сэлэнгэ аймгийн **** баримт архивын сан хөмрөгт шилжин ирээгүй талаар гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 87 дугаартай Архивын тодорхойлолт[31]оор баталгаажуулжээ.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч **** онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч **** Сэлэнгэ аймгийн **** 1989 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зоо техникч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч **** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 


[1] Хавтаст хэргийн 1 дүгээр тал

[2] Хавтаст хэргийн 2 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 3 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 4 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 5 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 6 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 7 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 19 дүгээр тал

[10] Хавтаст хэргийн ... дугаар тал

[11] Хавтаст хэргийн ... дугаар тал

[12] Хавтаст хэргийн ...дугаар тал

[13] Хавтаст хэргийн ... дугаар тал

[14] Хавтаст хэргийн ... дүгээр тал

[15] Хавтаст хэргийн 29-30 дугаар тал

[16] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал

[17] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал

[18] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал

[19] Хавтаст хэргийн 5 дугаар тал

[20] Хавтаст хэргийн 6 дугаар тал

[21] Хавтаст хэргийн 7 дугаар тал

[22] Хавтаст хэргийн 19 дүгээр тал

[23] Хавтаст хэргийн ... дугаар тал

[24] Хавтаст хэргийн ... дугаар тал

[25] Хавтаст хэргийн ...дугаар тал

[26] Хавтаст хэргийн ... дугаар тал

[27] Хавтаст хэргийн ... дүгээр тал

[28] Хавтаст хэргийн 29-30 дугаар тал

[29] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал

[30] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал

[31] Хавтаст хэргийн 4 дүгээр тал