Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 317/ШШ2025/00748

 

 

 

 

 

2025        05        29                                                 317/ШШ2025/00748

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Х ХК ,

Хариуцагч: С.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 15,393,769.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХК  нь хариуцагч 317/2025/00815/Ит холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,393,769.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Х ХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Б  нь 2024 оны 10 сарын 02-ны өдөр тус банктай 2010119096 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж 13,674,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээ зориулалтаар онлайн цалингийн зээл авсан. Цахим зээлийн гэрээ нь Хас банк нь харилцагч Саранцэцэг овогтой Бямбадолгорын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу 2024 оны 10 дүгээр сарын 02-ны өдөр 2010119096 дугаартай зээлийн гэрээ байгуулан 13,674,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, онлайн цалингийн зээл олгосон. 2010119096 зээлийн төлөлтөнд үндсэн зээл 0 төгрөг, хүүнд 13,030 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 нийт 13,030 төгрөгийг төлсөн байна. Х ХК -ийн зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчийн банкинд өгсөн утсаар холбогдож мэдэгдэж байсан боловч зээлдэгч нь 2024 оны 11 сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 171 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 15,393,769.25 төгрөгийг хариуцагч С.Б оос гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч С.Б  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х ХК -ийн нэхэмжилж байгаа 15,393,769.25 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа зөвшөөрч байна. 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 7,893,769.25 төгрөгийг төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд Х ХК -иас Э.Нарангэрэлд олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 234,919 төгрөг төлсөн баримтыг, Х ХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 10 сарын 02-ны өдрийн 2010119096 дугаартай зээлийн гэрээний хуулбар, С.Б ын 2010119096 дугаартай дансны хуулга, С.Б ын Х ХК -ийн 5005866496 дугаартай дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуулгыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч С.Б  нь 2024 оны 10 сарын 02-ны өдрийн 2010119096 дугаартай зээлийн гэрээг Х ХК -тай байгуулан 13,674,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Х ХК  нь хариуцагч С.Б т холбогдуулан 15,393,769.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,393,769.25 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 7,893,769.25 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно.

Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс  хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 15,393,769.25 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 7,893,769.25 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.

5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,919 төгрөгийн тал хувь 117,459.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 117,459.5 төгрөгийг, хариуцагч С.Б оос 117,459.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК -д олгох нь зүйтэй байна.

7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч С.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,393,769.25 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 7,893,769.25 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х ХК -д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,919 төгрөгийн тал хувь 117,459.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 117,459.5 төгрөгийг, хариуцагч С.Б оос 117,459.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Б.МАРИНА