Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 316/ШШ2025/00437

 

 

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 316/ШШ2025/00437

Сэлэнгэ аймаг

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С*** аймаг, С******* сум ** дугаар баг ** дугаар хэсэг 5** оршин суух хаягтай Б******* овогт Э******* Б******* нэхэмжлэлтэй,/РД: 8******* /

Хариуцагч: С** аймаг, С******* сум, ** баг ** хэсэг 0*** тоотод оршин суух хаягтай, У******* овогт Л******* С*******, /РД: МН*******/

Хариуцагч: С*** аймаг, С******* сум, ** баг, С, ** хэсэг гудамж, 0** тоотод оршин суух хаягтай, Д овогт Б Н, /РД: М/ нарт холбогдох

4,523,867 төгрөг гаргуулах -ыг хүссэн нэхэмжлэлтэй, 316/2025/00357/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Л.С*******, Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл оролцов.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Л.С******* нь Б надаас 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 3,400,000 төгрөгийн үнэтэй гар утсыг 600,000 төгрөгийн үнэтэй таблет худалдан авахдаа урьдчилгаа 500,000 төгрөг төлж худалдан авсан байдаг. Үлдэгдэл төлбөр болох 3,500,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэйгээр хувь лизингийн нөхцөлөөр төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Зээлийн эргэн төлөлтийг 2025 оны 3 дугаар сарын 10-ний өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд төлж дуусгахаар тохиролцсон боловч Л.С******* нь зээлээ төлөхгүй байна. Л.С*******гийн зээлийн батлан даагчаар үеэл дүү гэж танилцуулсан Б.Н орсон бөгөөд зээлийн гэрээ, батлан даатгалын гэрээг тайлбарлаж өгсөн байдаг. Л.С******* нь зээлээ төлөхгүй байгааr болон төлөхгүй бол гэрээнд заасны дагуу батлан даагчаас зээлийн төлбөрийг нэхэмжлэх талаар Б.Нт мэдэгдсэн. 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 44 хоногийн алданги 770,000 төгрөг 2 сар 13 хоногийн хүү 253,867 төгрөг үндсэн зээлийн үлдэгдэл 3,500,000 төгрөг нийт 4,523,867 төгрөг төлөхөөр байна. Л.С******* зээлээ удахгүй төлнө гэж хугацаа хойшлуулсан боловч хойшлуулсан хугацаандаа зээлээ төлөөгүй. Л.С******* нь авсан зээлээ төлөхгүй байгаа тул шүүхийн журмаар шийдвэрлэж надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай салбараас Б.Н батлан даалт гаргаж, Л.С******* нь утас худалдаж авсан. Иймд утасны үнэ 4.523.867 төгрөгийг энэ хүмүүсээс гаргуулж авна, надад эвлэрч хэргээ шийдүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэв.

 

Хариуцагч Л.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э.Б гаргасан 4.523.867 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг төлөхөд татгалзах зүйлгүй учир эвлэрч 2025 оны 06 дугаар сарын 25-ны дотор энэ мөнгийг төлж барагдуулна, гэв.

Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.С*******г утас авахад батлан даалт гаргаж өгсөн нь үнэн ,гэхдээ энэ нэхэмжлэл нь надад огт хамаагүй, Л.С******* нь 2025 оны 06 дугаар сарын 25-ны дотор энэ мөнгийг төлж барагдуулна гэсэн тул надад эвлэрэхэд татгалзах зүйл байхгүй гэв.

 

Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: А.Б нэхэмжлэлтэй Б.Н, Л.С******* нарт холбогдох 4,523,867 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Н, Л.С******* нар нь 4,523,867 төгрөгийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөрт багтаан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Л.С*******, Б.Н. Эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Б.Н, Л.С******* нарт холбогдуулан 4.523.867 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 4.523.867 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбар болон эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Б.Н, Л.С******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.523.867 төгрөгийг төлөхдөө дараах байдлаар эвлэрчээ. Үүнд: 1.Хариуцагч Б.Н, Л.С******* нар нь 4.523.867 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулах, 3.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлнэ гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Хариуцагч нарын энэхүү зөвшөөрсөн эвлэрлийн гэрээ нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд хуульд харшлах зүйлгүй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 759 дах хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Э.Б******* нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н, Л.С******* нарт холбогдох 4.523.867 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,332 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 43,666 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид анхааруулсугай.

4.Захирамжид зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ