| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/01543/И |
| Дугаар | 192/ШШ2025/05071 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/05071
| 2025 оны өдөр | 06 сар 12 р 192/ШШ2025/05071 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т**
Хариуцагч: **
960,690,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга:*** ХХК-тай байгуулсан 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №02/2025 тоот шаардах эрх шилжүүлэх тухай гэрээг үндэслэн уг нэхэмжлэлийг гаргаж байна. *** ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр №22/05 дугаартай нүүрс тээвэрлэлтийн гэрээг байгуулсан ба тус гэрээгээр ** ХХК нь захиалагч талын нүүрсийг *** Говьсүмбэр аймгийн Чойр өртөө болон Төв аймгийн Мааньт өртөөнд тээвэрлэхээр тохиролцсон. Захиалагч болох ***ХХК-иас нүүрс тээвэрлэлтийн гэрээнд заасан төлбөр болох 3,241,041,250 төгрөгийг ***4 тоот дансанд 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байдаг. *** ХХК нь дээрх нүүрс тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулж тээвэрлэлтийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 960,690,400 төгрөгийг ***ын Худ*** тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл Ч***К-тай 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр №2205 тоот нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулсан *** ХХК нь *** ХХК-д холбогдуулан нүүрс тээвэрлэлтийн гэрээний төлбөрт төлсөн нийт 3,241,041,250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №05568 дугаар шийдвэрээр **** ХХК-иас 3,241,041,250 төгрөгийг гаргуулж, *** ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэр хуулийн хүчинтөгөлдөр болсон байна. Өөрөөр хэлбэл Ю****ХХК-д шилжүүлсэн 3,241,041,250 төгрөгийн тээвэрлэлтийн ажлын хөлснөөс 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 960,690,400 төгрөгийг БНХАУ-ын иргэ***д шилжүүлсэн боловч ямар нэгэн нүүрс тээвэрлэлт хийгдээгүй бөгөөд БНХАУ-ын *** нь дээрх мөнгөн хөрөнгийг ***ХХК-д буцаан төлөөгүй байдаг. Иймд БНХАУ-ын иргэн***с 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн 960,690,400 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: БНХАУ-ын иргэн *** нь Ч** нийлүүлэх түүнтэй холбоотой тээвэрлэлтийн ажил гүйцэтгүүлэхээр хамтран ажиллаж, ашиг орлогоо хувааж авахаар болсон. Тухайн үед ***ХК нь өөрийн *** тоот данснаас 960,690,400 төгрөгийг хариуцагчийн ***0 тоот дансанд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн. Дээрх мөнгийг өөрийн ***тоот данснаасаа 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 50,000,000 төгрөгийг *** ХХК-ийн данс руу, 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 375,000,000 төгрөгийг ***ХХК-ийн*** тоот данс руу, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 9,000,000 төгрөгийг иргэн ***3 тоот данс руу, хариуцагч өөрийн ***н ХХК-ийн захирал *** мэдсээр байж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 960,690,400 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/2025 дугаар шаардах эрх шилжүүлэх гэрээ, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/05568 дугаар шийдвэрийн хуулбар, Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1501 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т****д холбогдуулан 960,690,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
**** ХХК нь ***ХК-тэй 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 01/2025 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, БНХАУ-ын иргэн ***60,690,400 төгрөгийг шаардах эрхийг шилжүүлэн авчээ.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлд шаардах эрхээ шилжүүлэх,эрхээ шилжүүлэгч, эрх шилжүүлэн авагч, үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийг торхойлсон ба дээр дурдсан гэрээ нь хуулийн энэ зүйлд заасан зохицуулалтад нийцсэн байна.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ шаардах эрхээ шилжүүлэгч ***ХХК нь тээвэрлэлтийн ажил гүйцэтгүүлэхээр хариуцагч **** амаар хэлэлцэн тохирч түүнд 960,690,400 төгрөг шилжүүлсэн, гэрээ биелэгдээгүй тул хариуцагчаас буцаан гаргуулна гэж , хариуцагч мөнгийг шилжүүлэн авсан тухайд маргаагүй, харин татгалзлын үндэслэлээ мөнгийг бусад этгээдэд шилжүүлэн өгсөн гэж тус тус тайлбарласан болно.
Нэхэмжлэгч нь шаардлагаа нотлохоор *** ХХК-ийн Худалдаа, хөг*** тоот данснаас мөн банк дахь ****0 тоот дансанд 960,690,400 төгрөг шилжүүлсэн баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/05568 дугаар шийдвэрийг гарган өгсөн.
****н ХХК-иас нүүрс тээвэрлэлтийн үүргээ биелүүлээгүй тул гэрээний төлбөрт шилжүүлсэн 3,241,041,250 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд шүүхийн шийдвэрт хариуцагч ***ай холбоотой ямар нэг маргаан, баримтын тухай дурдаагүй байна. /хх-ийн 44, 69 /
Талуудын тайлбараас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний /нүүрс тээвэрлэх/ харилцаа үүссэн, нэхэмжлэгч ажлын хөлсийг хариуцагчид шилжүүлэн өгсөн ч хариуцагч хэлэлцэн тохиролцсон ажлыг гүйцэтгээгүй тул гэрээнээс татгалзаж, буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх, нотлох үүрэгтэй.
Хариуцагч нь татгалзаж байгаа үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг бусад этгээдэд хэсэгчлэн шилжүүлсэн гэж тайлбарласан ч хэний заавраар, юуны төлбөрт шилжүүлсэн болохоо нотлох баримыг гарган өгөөгүй, нотлоогүй болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч ****аас 960,690,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Таг царам ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
115 115.2.1, 116, 118 :
1. 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 хариуцагч ****-гаас 960,690,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** ХХК-д олгосугай.
2. 7 7.1.1, 56 56.1 дэх хэсэгт ийн 4,961,405 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 4,961,405 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. 120 120.2 , 뺺 㺺 14 ь.
, د .ѯ