| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/03645/И |
| Дугаар | 192/ШШ2025/04584 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/04584
| 2025 оны өдөр | 05 сар 29 р 192/ШШ2025/04584 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А***
Хариуцагч: ***
Сургалтын төлбөр болон бусад хэрэглээнд зориулж 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний охин **** нь 2024 оны 10 дугаар сарын 31-нд 18 нас хүрч хуулийн дагуу авдаг хүүхдийн тэтгэлэг дууссан. Охин маань сурлага, урлагт өндөр амжилттай суралцаж 16 насандаа сургуулиа төгсөж, 18 насанд хүрэхдээ Их сургуулийн 2-р курсэд суралцаж байсан. Одоо охин маань Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 3 дугаар курст суралцдаг бөгөөд би 2 жилийн сургалтын төлбөрийг төлчихсөн. Үлдэх 2 жилийн сургалтын төлбөр, хэрэглээний зардал, сургалтын явцад гарах зардал зэргийг бодож тооцоолоод эцгээс нь 30,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Энэ олон жилийн хугацаанд ***аа нь эцэг хүний үүргээ ухамсарлаж нэг ч удаа охинтойгоо уулзаж байгаагүй. Хүүхдийн тэтгэлгийн мөнгөнөөс өөр мөнгө өгч байгаагүй. Тиймээс охины сургалтын төлбөр, бусад сургалтын зардалд 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: *** миний бие нэхэмжлэгч****2005 онд танилцаж, улмаар дотно харьцаанд орж охин ***006 оны 10 дугаар сарын 31-нд төрсөн. Бид тухайн үед хамтран амьдрах талаар ярьж хэлэлцэж байгаагүй тул 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1238 дугаартай шүүхийн шийдвэрээр охин ***18 нас хүртэлх хугацаанд хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгэх шүүхийн шийдвэр гарсан. Миний бие уг шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлж, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн төлж дуусгасан. *** нь 2024 оны 10 дугаар сарын 31-нд 18 нас хүрч, насанд хүрсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. **** гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1238 дугаар шүүхийн шийдвэр, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн тодорхойлолт, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа,
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 24-9/77 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** холбогдуулан охин *** сургалтын төлбөр болон бусад зардалд 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ охин *** дээд сургуулийн сургалтын төлбөр бусад зардалд 30,000,000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ охин ***г насанд хүрсэн гэж тайлбарлана.
Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1238 дугаар шийдвэрээр 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охи*** эцэг нь *** болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлж шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг эцэг ***төлж байсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 24-9/77 тоот тогтоол, зохигчийн тайлбараар тогтоогдож байна..
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар түүний эцэг, эх, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заажээ.
Нэхэмжлэгчийн охин М*** нь 2024 оны *** 18 нас хүрсэн, мөн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2 дугаар дамжаанд суралцдаг, хөдөлмөрийн чадвартай болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.
Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно гэж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгүүдэд эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, тэтгэлэг авагч хүүхэд суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол эцэг, эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй байхаар зохицуулсан байна.
Өөрөөр хэлбэл сургалтын болон бусад нэмэлт зардлыг нэхэмжлэх эрх нь тэжээн тэтгүүлэгч буюу 18 нас хүрээгүй хүнийг асрамждаа байлгаж байгаа этгээдэд хамаарахаар байгаа бөгөөд насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай хүнийг тэжээн тэтгүүлэгч гэж үзэх боломжгүй юм.
Мөн нэхэмжлэгч нь шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн үнэ 30,000,000 төгрөгийг охин *** 2 жилийн сургалтын төлбөр, зөөврийн компьютер, хувцас зэрэгт зарцуулна гэж тайлбарласан болно.
Иймд нэхэмжлэгч **** сургалтын төлбөр болон бусад хэрэглээнд зориулж 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
115 115.1, 115.2.3, 116, 118 :
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ***ь хариуцагч ****сургалтын төлбөр болон бусад хэрэглээнд зориулж 30,000,000 /гучин сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ул сөн 307,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. 120 120.2 , 뺺, 㺺 наас хойш 14 Нийслэлийн болохыг .
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ