Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 499

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          Улсын яллагч Ч.Алтансүх,

         Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н заан овогт Э-ийн Б д холбогдох эрүүгийн 1806 0135 10527 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсгийн Улаанхуарангийн 2085 тоот хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 48 б байр 25 тоотод түр оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд нь ял шийтгагдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /регистрийн дугаар ДЖ81112315/, Н заан овогт Э-ийн Б ,

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Э.Б нь согтуугаар 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Аялгуу" нэртэй караокед үйлчлүүлж байсан иргэн З.Алдарбаярыг "мөрлөж гарлаа" гэсэн шалтгаанаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч З.Алдарбаярын мэдүүлэг /хх-31-32/, гэрч З.Жамбалдоржийн мэдүүлэг /хх-40/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт №2134 /хх-44/, гэрч З.Мөнхбатын мэдүүлэг /хх-33-34/, шүүгдэгч Э.Б-ийн  ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-36/, шүүгдэгч Э.Б-ийн  ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47/, шүүгдэгч Э.Б-ийн  ийн ял шалгах хуудас /хх-48/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Э.Б нь согтуугаар 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Аялгуу" нэртэй караокед үйлчлүүлж байсан иргэн З.Алдарбаярыг "мөрлөж гарлаа" гэсэн шалтгаанаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч З.Алдарбаярын өгсөн: "Би 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Аялгуу" караокед найз Алтанцогийн хамт үйлчлүүлсэн.” “..ганцаараа гарч коридорт явтал үл таних залуу намайг шүргээд би яаж байна гэхэд чи харин өөрөө яаж байна гээд би буцаад өрөөрүүгээ эргэн ороод сууж байтал араас нөгөө залуу орж ирэн бид 2 маргалдаж заамдалцахад миний үснээс татаж би тавиултал хувцаснаас зулгааж чирэн өрөөнөөс гарч өөдөөс харсан өрөө рүү оруулаад миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж миний хиймэл шүд газар унаж амнаас цус гарч мөн баруун талын чих самардаж шалбалж энэ үед манай найз Алтанцог орж ирэн өрөөнд байсан залуучууд салгасан." /хх-31-32/ гэх мэдүүлэг,

           

Мөрдөн байцаалтад гэрч З.Жамбалдоржийн өгсөн: "...Б  ганцаараа гарч яваад буцаж орж ирэхдээ үл таних нэг залуутай заамдалцаад өрөөнд орж ирэн хоорондоо хэрэлдээд юунаас болсныг нь ойлгоогүй..." /хх-40/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2134 дугаартай дүгнэлт:

 

1. З.Алдарбаярын биед тархи доргилт, баруун чихний дэлбэн, дагзны зүүн хажуу хөхлөг сэртэн, зүүн гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт,зүүн дээд 2-р шүдний сулрал, дээд уруул, доод уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-44/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Мөнхбатын өгсөн: ”… Батцэнгэл билүү би бас сайн санахгүй байна. Гаднаас 1 залуутай маргалдаж өрөөнд орж ирээд би салаад гарах гэтэл дээрх үл таних залуугийн хиймэл шүд газар унасан бололтой байхаар нь би авч халаасандаа хийгээд дараа нь хүний шүд хугарсан хэрэгт орж болзошгүй гэж тухай үед бодоод аваад уг баарнаас гараад гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-33-34/,

 

Шүүгдэгч Э.Б-ийн  ийн гэрчээр өгсөн: “… би гадагш тамхи татахаар ганцаараа гараад тамхиа татаад буцаж ороход үл таних согтуу залуу намайг мөрлөөд зөрсөн. Би хүүе гэх завдалгүй эсрэг талын өрөө рүү яваад 1 залуу орчихсон. Ингээд араас нь орж дүү яагаад мөрлөөд байна гэтэл хэн бэ гээд босоод ирэхээр нь би татаад бид өрөөнөөс бие биенээ татаж би чирэн эсрэг талын өрөөнийхөө өрөө рүү оруулж бид 2 хэрэлдээд би уурандаа нүүрэн тус газар 1 удаа цохьсон. Тэгтэл Мөнхбат ах хажуугаар орж ирэн салгаад нөгөө залуу миний шүдийг хуга цохьчихлоо гээд орилж агсан тавиад бид нар уг баарнаас бүгдээрээ явъя гээд гаргаад би гэртээ шууд харьсан. Манай хэд яаж явсаны сайн мэдэхгүй байна. Би өөрөө такси бариад явсан.” /хх-36/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Б-ийн  ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47/,

Шүүгдэгч Э.Б-ийн  ийн ял шалгах хуудас /хх-48/ зэрэг болно.

 

        Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Э.Б нь согтуугаар 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Аялгуу" нэртэй караокед үйлчлүүлж байсан иргэн З.Алдарбаярыг "мөрлөж гарлаа" гэсэн шалтгаанаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид бусад төлөх төлбөргүй, хохирогчид хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Хохирогч нь шүүгдэгчид гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Э.Б  холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Э.Батцэнгэл 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн хохирогчид төлөх төлбөргүй байна. 

Шүүгдэгч Э.Батцэнгэл нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Н заан овогт Э-ийн Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Батцэнгэлийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Батцэнгэл нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Батцэнгэл нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Батцэнгэл нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Б  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС