Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 318/ШШ2025/00311

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,   дүүрэг,  дугаар хороо, Тауэр, давхарт  тоотод байрлах, регистрийн дугаар, O.K ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Увс аймаг,     дугаар баг, дугаар гудамж,  тоотод оршин суух, регистрийн дугаар, Ч.Д т холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 401,450төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч O.K ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч O.KББСБ ХХК нь Ч.Д тай 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 75792 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000657666 тоот зээлийг ХААН банк дахь 5****42264 тоот дансанд зээлдэгч Ч.Д нь шилжүүлэн авсан. Хариуцагч Ч.Д нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 202 оны 04 дүгээр сарын 29-ны ний өдрийн байдлаар 2000657666 тоот зээл 2024 оны 12 сарын 01-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 300,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 179 хоногийн хүү 98,450 төгрөг, шимтгэл 3,000 төгрөг нийт хүү 98,450 нийт дүн 401,450 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 300,000 төгрөг, нийт хүү 98,450 төгрөг, шимтгэл нийлбэр 3,000 төгрөг бүгд нийлээд 401,450 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие O.KББСБ ХХК-аас авсан зээлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч O.K ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Дын тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч O.K ББСБ ХХК нь хариуцагч Ч.Д т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 401,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Д нь нэхэмжлэгч O.K ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 401,450төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие O.K ББСБ ХХК-аас авсан зээлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч Ч.Д нь нэхэмжлэгч O.K ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Хариуцагч Ч.Д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,693.50 төгрөгийн тал хувь болох 6,346.75 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн ***150000941 тоот данснаас 6,346.75 төгрөг, хариуцагч Ч.Д аас 6,346.75 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М банк ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч O.K ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 401,450 төгрөгийг төлж барагдуулахыг хариуцагч Ч.Д хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 6,346.75 төгрөг, хариуцагч Ч.Даас 6,346.75 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч O.KББСБ ХХК-д олгож, 6,346.75 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ