Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 316/ШШ2025/00423

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү би,

 

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны Төв байр “Хас банк” ХК /РД:********/, утас-*******-ийн нэхэмжлэлтэй,

 

             Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум 2 дугаар баг, ********тоот хаягт, оршин суух хаягтай, Боржигон овогт Нарантуулын Өлзийнаран /РД:********, утас:********/-д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 12,426,367 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад:  

 

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч “Хас банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... "Хас банк" ХК нь харилцагч Н.Ө-н цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421-1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно" 421-2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, сэхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулсан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц, код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ" гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2010115608 дугаартай зээлийн гэрээ байгуулан 11,500,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 516,993.04 төгрөгийг төлсөн. "Хас банк"-ны зүгээс зээлдэгчийг зээл төлөөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хуваарьт төлөлтөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Иймд хугацаа хэтэрсэн хоног 152, зээлийн үлдэгдэл 11,116,666.67 төгрөг, хүү 961,765.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,236.31 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 12,094,668.13 төгрөг, бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 12,426,367 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

      Хариуцагч Н.Ө нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Миний бие Н овогтой Ө Хас банкны 12,426,367 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Мөн шүүх дээр ирсэн нэхэмжлэлтэй танилцлаа.

  • 2025.06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг
  • 2025.07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг
  • 2025.08 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг
  • 2025.09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж, 2025 оны 10, 11 дүгээр сард үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үр дагавар болон улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхийг ойлголоо…”  гэжээ.

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

           “Хас банк” ХК-ийн, Н.Ө-д холбогдуулан гаргасан “Гэрээний үүрэгт 12,426,367 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.  

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч  байгаа болох нь түүний шүүхэд гаргасан дээрх  тайлбараар нотлогдож байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213,800 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 106,900 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 106,900 төгрөгийг төрийн сангийн ******** тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Хас банк” ХК-ийн, Н.Ө-д холбогдуулан гаргасан “Гэрээний үүрэгт 12,426,367 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213,800 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 106,900 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 106,900 төгрөгийг төрийн сангийн 1**********1 тоот данснаас буцаан  гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                                    ШҮҮГЧ                            Р.БАЯРХҮҮ