| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 149/2025/00061/И |
| Дугаар | 316/ШШ2025/00424 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 316/ШШ2025/00424
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ********* тоотод оршин суух, **** овогт Г.М /РД:********/-ийн нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Сэлэнгэ аймаг ********** тоотод оршин суух, ****** овогтой Б.Б. /РД:***********/
“21,640,966 төгрөг гаргуулах,” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Г.М, түүний өмгөөлөгч: Б.Г,
Хариуцагч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Миний бие Г. М нь Б. Б-тай оюутан цагийн танил бөгөөд 2024 оны 7 сараас одоог хүртэл хамтран амьдарсан. Б.Б нь миний нэр хүндэд халдан олон нийтийн сүлжээнд 2 удаа цахим пост оруулсан. Хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалан хамтын амьдралаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул түүний хэрэгцээнд зориулсан 27,933,966 төгрөгөөс 20,640,966 төгрөг гаргуулж авна. Б. Б нь 7,293,00 төгрөгийг миний хэрэгцээнд зарцуулсан гэж байгаа тул үнийн дүнгээс хасч тооцож байгаа болно. Бидний хамтын амьдралын хугацаанд би түүнд доорх байдлаар өөрөөсөө дараах мөнгө төгрөгийг түүнд зарцуулсан болно. Үүнд:Машин авахад нь: 12,875,000 төгрөг, Апп зээлэнд нь: 6,465,612 төгрөг, Зөвхөн дансанд нь: 4,076,000 төгрөг, Бусад хэрэглээнд: 4,517,354 төгрөг, өмгөөлөгчийн хөлс: 1,000,000 төгрөг болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Г.М нь оюутан байхдаа танилцсан. 2022 оноос Б.Б-д итгэж хэлсэн. Аав, ээжтэйгээ охин бид хоёрыг танилцуулсан. Энэ хүнтэй хамтран амьдрах хугацаандаа 210 crown утастай болсон. Надад утас авч өгсөн боловч шинэ утас лизиндэж авч өгсөн. Б.Б-с өмнөх 2 жилийн чатуудыг гаргаж миний нэр хүндэд халдсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, түрэмгий авир гаргадаг байсан. Чамд битүү гэмтэл учруулсан. Би маргааш нь цагдаад гомдол гаргаж шийдвэрлүүлсэн. Б.Б нь 1,700,000 төгрөгийн үнэлгээтэй хуучин хөргөгч авчирсан боловч хөргөгч доторх бүх зүйлээ аваад явсан. Эвлэрлээр 1 дэх удаа орохдоо чиний өмсөж байгаа бүх хувцас бүгдийг нь би авч өгсөн гэж хэлсэн. Цагаан сараар чамайг алчихсан байхад би 6 жил суугаад гараад ирнэ гэж хэлж байсан. Хамтран амьдрах хугацаанд Б.Б нь нийт үнийн дүнгээс хасаж болсон. Машин авахад 12,000,000 төгрөг, аппликэйшний зээл 4,715,350 төгрөг, 2 утас эвдсэн. Өөр хүний данс руу шилжүүлсэн. Машины урсгал зардалд зарцуулсан. Сэлэнгэ аймгийн Мандал суманд шүүх хурал болсон. Танайд очиж ярилцъя гэхэд чамайг энд алаад явчихна шүү гэж хэлсэн. Зүрхний гэмтлийн улмаас зүрхний бичлэг хийж байсан. Өөртөө итгэлгүй, хүний нүд рүү эгцэлж харч чадахгүй болсон. Б.Б нь энэ 7 хоногт та хувийн амьдралаа зохицуулж чадахгүй байж гэж хэлсэн. Энэхүү асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “...Би 21,640,966 төгрөгийг зөвшөөрөхөөр шийдлээ. Би Г.М-тэй даруухан, боломжийн бүсгүй байна гэж хардаг байсан. 2024 оны 08 дугаар сараас хамтран амьдарч байсан. Би 2014 онд хань ижлээ алдсан гэж хэлж байсан. Өсөхийн цагт аав, ээжээ алдах, өөдлөхийн цагт хань ижлээ алдах, үхэхийн цагт үр, хүүхдээ алдах хэцүү. Сэлэнгэ аймгийн н.Т гэх залуу залгадаг байсан. Машин тэргээ сайжруулъя. Байранд чинь засвар хийе гэж хоорондоо ярилцдаг байсан. Тэр залуу нь Г.М рүү ярьдаг байсан. Эвлэрүүлэн зуучлах гэсэн юмыг мэдэхгүй. Бид хоёр нэг удаа очиж үзсэн. Сална гэвэл шүүхээр нь очвол. Би мэдэхгүй байна. Тэр хүнд нь хүсэлт бичиж өгч байсан. Г.М-тэй вокзал дээр та хоёр тохиролцчихвол амар гэж хэлсэн. 11 цаг болж байхад Г.М хэлсэн. Энэ хүн намайг цохичихлоо гэж цагдаа дуудсан. Гэмтлийн зэрэг тогтоогдож байгаагүй. Үүрүүл дээр сууж байхад намайг шүүх хуралд оруулж, 3,000,000 төгрөгөөр торгуул төлж байсан. Би Г.М гэх бүсгүйд буруу өгөхгүй. Миний ч буруу байгаа. Би 21,640,966 төгрөгийг нь хүлээн зөвшөөрч байна...
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г: “…Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учраас хэлэх саналгүй...” гэжээ.
Нэхэмжлэл, зохигчийн гаргасан тайлбар, хариуцагчийн хүлээн зөвшөөрөл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчийн гаргасан тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,155 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, 266,155 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Г.М-д олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 106, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох 21,640,966 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,155 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, 266,155 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Г.М-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ