| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/00351/И |
| Дугаар | 316/ШШ2025/00433 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 316/ШШ2025/00433
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Д*********** тоотод оршин суух хаягтай ***** овогт Х.Б. /РД:......./, /утас-...../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ********** тоотод оршин суух хаягтай, **** долоон овогт Н.У /РД:********/ Утас:*****
Нэхэмжлэлийн шаардлага: “2,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “..Миний бие нь Н.У-тай болон эгчтэй нь танил найзууд юм. Н.У нь мөнгөний хэрэг байна чи надад аппликейшинээс зээл аваад өгөөч гэхээр нь 2023-оны 07-р сард "Соно" аппликейшинээс 1070 000 төгрөг, Нет аппликейшинээс 367 000 төгрөг зээл авч өгсөн. Н.У нь 2024 оны 07-р сарын 09-ний өдөр надтай ирж уулзаад мөнгө зээлээч мөнгө байна уу гэхээр нь надад мөнгө байхгүй ээ чи аппликейшнүүдээс авахуулсан өмнөх зээлээ төлөөч гэхэд бүгдийг нь удахгүй төлнөө удахгүй мөнгөтэй болчихноо чи бөгжөө тавиад мөнгө аваад өгчих би хугацаанд нь аваад өгье баталгаатай гэхээр нь түүнд итгэж "Б****" барьцаалан зээлдүүлэх газарт 2.9 гр жинтэй монетэн бөгжөө барьцаалан 300 000 төгрөгийг сарын 4.5%-ийн хүүтэйгээр түүнд зээл авч өгсөн. Н.У зээлээ төлөөөрэй эргэн төлөх зээлийн хугацаа нь болоод надруу зээлээ тел гээд утасдаад байна гэхэд удахгүй төлнө, өнөөдөр маргааш гэж худал хэлж төлөөгүй бөгөөд аргагүй нь эрхэнд би өөрөө төлсөн. Бөгж ч авч өгөөгүй 563 000 төгрөг өөрөө төлж бөгжөө авсан. Иймд Н.У-с 2 000 000 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Н.У нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Нямдаваа овогтой Уламбаяр миний бие нь Х.Б надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үр дагавар, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг төлөх талаар тайлбарлаж өгснийг ойлголоо...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Б-н нэхэмжлэлтэй Н.У-т холбогдох “2,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 23,475 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Х.Б-н нэхэмжлэлтэй Н.У-т холбогдох “2,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 23,475 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ