| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0367/э |
| Дугаар | 0416 |
| Огноо | 2018-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 0416
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: А.Цэнд-Очир
улсын яллагч: И.Ариунсанаа
шүүгдэгч нарын өмгөөлөгч : Г.Батбаяр
шүүгдэгч Л.Э төлөөлөгч: И.Ж
шүүгдэгч: М.Т, шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт М Т, О овогт Л Э нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806013740327 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт М Т, 1 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт Баянзүрх дүүргийн дүгээр хороо дугаар гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:УК
2. шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О овогт Л Э, 20 оны 5 дугаар сарын 29-ний өдөр О аймагт төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн дүгээр хороо Холбоотолгойн дүгээр гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:Ф
Холбогдсон хэргийн талаар:
М.Т, Л.Э нар нь бүлэглэн 20 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн дугаар хороо шатахуун түгээх газрын орчимд Г.Э М.Т найзын гар утсыг авсан гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Өмнө өгсөн мэдүүлгүүд үнэн зөв гэв.
Өсвөр насны шүүгдэгч Л.Э ш үхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөн нэмж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд үнэн зөв гэв.
Шүүгдэгч Л.Э хууль Ж: Миний бага хүү. хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрч байна. Хэрүүл зодоон хийдэггүй сайн хүүхэд юм.Сурлагандаа гайгүй, хөлбөмбөг, сагсан бөмбөг тоглодог. гадуур дотуур явуулахгүй, хяналтандаа байлган гэж бодож байна гэв.
Шүүгдэгч М.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хуучин найз охин Б нь нэг залууг маргааш уулзья гэж байна гэж хэлсэн. Тэр залуу нь өмнө нь нэг удаа уулзаж байсан гэсэн тэгсэн чинь уулзаж байх үедээ Б Г, А нарын утас нь алга болсон гэсэн. Тэгээд Э сэжиглэсэн юм байна лээ. Тэд нар цагдаагийн байгууллагад хандаагүй гэсэн. Тэгсэн чинь өчигдөр чат бичихээр нь маргааш уулзана гэхээр нь чи юу ч гэсэн уулзчих тэгээд би очий гэж хэлсэн юм. 2018 оны 2 дугаар сарын 6-ны 14.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шунхлай шатахуун түгээгүүрийн газрын гадна эхлээд Б дүү Н хамт Э уулзсан. Тэгээд уулзаж байхад нь би очоод чи намайг яасан гэнээ гээд очсон. Тэгээд Ш гэдэг бандиараа алуулна гэлүү гээд өөдөөс хэл амаар доромжлоод нүүр лүү салаавч гаргаад тулгаад байсан. Тэгэхээр нь би уурандаа ууруулых нь зүүн хэсэг рүү хүчтэй нэг удаа цохисон. Зугтаад гүйчихээр нь ба араас нь гүйж очоод дэгээдээд унагаачихсан юм. Гэтэл Э Э босгоод дагуулж яваад юм яриад байсан. Би тэндээ зогсож байгаад Бг дүүтэй нь явуулсан. Э өмнө нь манай найз охиныг татаж чангаагаад байсан болохоор би хардаж байсан. Манай найз охинд чиний найз залуугийн дэргэд гуйж байгаад чамтай үерхэнэ гэж хэлсэн байсан. Би Э зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон гэжээ. /хх-ийн 17/
Өсвөр насны шүүгдэгч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 12.30 цагийн орчимд найз Т над руу залгаад офицерүүдийн ордны ойролцоо уулзахаар болсон. Тэгээд уулзах газраа ирсэн чинь Т ахынхаа У гэж найзтайгаа ирсэн. Т найз охин Б мөн хүрч ирсэн. Гэтэл Э гээд өмнө нь Б хоёр найзых нь утсыг авсан залуу ирэх юм гэнэ гэсэн. Б ирэхдээ дүү Н хамт ирсэн. Тэгээд бид нарыг зогсож байсан чинь Э ирээд уулзсан. Эхлээд Т уулзсан. Би чихэндээ чихэвч хийсэн байсан болохоор ярьсан зүйлийг нь сайн сонсоогүй. Тэгтэл Э Т өөдөөс салаавч гаргатал Т Э ам руу нэг удаа хүчтэй цохисон. Би юм бодоод зогсож байтал Э зугтаасан. Тэгэхээр нь би араас нь гүйж очоод барьж аваад газар унагааж түүний биений зүүн хэсэг рүү өшиглөсөн. Тэр гараараа хаагаад байсан. Тэгэхээр нь би зүүн шанаа хэсэг рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд байж байтал намайг ажлаас дуудсан. Би тэгээд яваад өгсөн болохоор цаашаах асуудлыг мэдэхгүй байна. Т найз охин Б Э харилцаад байсан юм байна лээ тэгээд хоорондоо хувийн таарамжгүй харилцаатай болсон юм шиг байсан. Би Э зугтаахаар нь өөрийн мэдэлгүй араас нь гүйж очиж барьж аваад 1 өшиглөж, 1 удаа цохисон гэжээ. /хх-ийн 15
Хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 14.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн 4-96 тоот гэртээ байж байтал танил Б миний Э Э хаяг руу орж ирээд маргааш уулзий гэж бичсэн байсан. Тэгээд өнөөдөр 889 дугаарын утас руу 80 дугаарын утсаараа залгаад гараад ир Баянзүрх дүүргийн хажуу талын Шунхлай шатахуун түгээгүүрийн газар дээр уулзья гэхээр нь би хүрээд ирсэн. Тэнд уг эмэгтэй, 4 эрэгтэй, бас нэг эмэгтэйгийн хамт байж байсан. Арагшаагаа харсан чинь 4-5-уулаа гарч ирээд Т гэж залуу нь гараа атгаж байгаад хүчтэй амны зүүн хэсэг рүү шүдтэй хавсраад цохисон. Тэгээд чи яаж байгаан эвээр ярья л даа гэсэн чинь эвээр ярих чинь яасан юм гээд нэг танихгүй эрэгтэй хүүхэд дахиж нэмж хацрын баруун хэсэг рүү хүчтэй нэг удаа газар унагаж байгаад өшиглөсөн. Энэ асуудал 2017 оны 12 дугаар сард болсон асуудлаас болоод гарсан байх. Би Т найз охиныг нэг удаа гэрт нь хүргэж өгсөн юм. Гэтэл надаас 2 утас нэхээд байгаа юм. Уг нь тэр охин утсаа автобусанд суухдаа л хулгайд алдсан юм шиг байсан. Би цагдаад хэлээч гэхэд хэлэхгүй байсан. Т миний баруун хацар шанаа хэсэгт хүчтэй нэг цохисон. Тэрнээс болж жавьж язарсан. Дээд доод хоёр шүд хоёулаа өвдөж, цус их гарч байгаа. Өнд залуу нь намайг газар унагааж байгаад миний баруун хацар луу нэг удаа хүчтэй өшиглөсөн. Нэг удаа толгойн зүүн хэсэгт дэвссэн. Би гомдолтой байна гэжээ. /хх-н 5-10/
Гэрч Г.У мөрдөн шалгах ажиллгааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 14.00 цагийн үед хичээлээ тараад ангийхаа найз Т хамт Баянзүрх дүүрэг орсон. Тухайн өдөр би дүгээр сургууль дээр хүнтэй уулзах байсан тул Т хамт ирсэн юм. Т бас хүнтэй уулзана гэж байсан. Бид хоёр түр салаад би 14 дүгээр сургууль орж хүнтэйгээ уулзсан. Тэгээд Тн байсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шунхлай шатахуун түгээх станцын гадна очтол Т түүний хоёр найз залуутайгаа мөн 2 найз охины хамт байж байсан. 2 найз охин нь нэг эрэгтэй залуутай уулзаад байсан ба нэг залуутай нь Т муудалцаад байсан Уг залууг Т гараа атгаж байгаад хүчтэй нэг удаа цохисон. Гэтэл нөгөө залуу зугтаахад араас нь өндөр залуу гүйж очоод барьж аваад газар унагаасан ба унасан хойно нь цээжинд нь нэг удаа өшиглөсөн. Би уулзах хүн рүүгээ явчихаад эргээд иртэл Т түүний найз нөгөө зодуулсан залуу нар байсан. Тэд нар цагдаа руу явсан гэжээ. / хх-н 11-12/
Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол / хх-н13/
И.ЖЛ.Э хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байна.
Гэрч И.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Э нь миний төрсөн хүү байгаа юм. Хагас өнчин юм. Аав нь хүүгээ 5 настай байхад нь өнгөрсөн. Дээрээ нэг эгчтэй юм. Миний хүү их зөөлөн зантай, миний үгэнд их сайн ордог юм. Э гэж залууг зодсон талаараа надад хэлээгүй. Э надад туслах гээд л хичээлийхээ хажуугаар ажил хийдэг юм гэжээ. / хх-н 21-22/
Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Т миний бага хүүхэд байгаа юм. Аав нь 5 настай байхад нь салаад өөр хүнтэй суугаад явчихсан юм. Би хоёр хүүхдээ өөрөө өсгөсөн. Т миний үгэнд их сайн ордог. Илүү дутуу зангүй, гадуур тэнээд байдаггүй юм. Хичээлдээ их сайн. Цагдаагийн сургуульд орно гэж ярьдаг юм гэжээ. / хх-н 23-24/
Насанд хүрээгүй гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 4-ны өдрөөс эхлээд таньдаг Э гэдэг хүүхэд залгаад уулзая гээд байсан. Гэтэл Т утасных нь дугаарыг өгчих уулзий гэсэн. 2018 оны 2 дугаар сарын 5-ны орой Э би маргааш буюу 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр уулзахаар болсон. Энэ талаараа би Т хэлсэн. Тэгээд маргааш нь Баянзүрх дүүргийн хажуу талын Шунхлай шатахуун түгээх станцын хажуу талд Н, Т түүний найз Э У, Э нарын хамт Э уулзсан. Би холоос хараад зогсож байсан. Гэтэл Т, Э, У, Э нар Э тойроод зогсцгоосон. Т Э ам руу нэг удаа цохитол Э зугтаагаад гүйтэл Э барьж аваад газар унагаагаад нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Э Э аваад доошоо уруудаад явчихсан. Э цагдаа дуудаад байсан. Э, Н бид 3 автобусанд суугаад явчихсан. Би 2017 оны 12 дугаар сард шинэ жилээр Э танилцсан. Бид нар хамт явж байгаад А, Г хоёрын утас алга болчихсон юм. Тэгээд тухайн үед хайгаад олоогүй гэжээ. / хх-н 19-20/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 26-27/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2374 тоот шинжилгээ/ Дүгнэлтэд:
1.Г.Э биед баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. хх-ийн 28/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт/хх-н 29-31/
М.Т эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 32-35/
Л.Э эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 36-38/
М.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 40/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 39/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 41/
Л.Э төрсөний гэрчилгээний хуулбар /хх-н 53/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 52/, Баянзүрх дүүргийн дугаар хорооны тодорхойлолт /хх-н 56/ хохирогч Г.Э хохирлын мөнгөнд 500.000 төгрөг төлсөн баримт /хх-н 59-60/ зэрэг болно.
М.Т, Л.Э нар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн дугаар хороо Шунхлай шатахуун түгээх газрын орчимд Г.Э М. найзын гар утсыг авсан гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
Г.Э биед баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2374 тоот дүгнэлт /хх-ийн 28/
Хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Т гэж залуу нь гараа атгаж байгаад хүчтэй амны зүүн хэсэг рүү шүдтэй хавсраад цохисон. Тэгээд чи яаж байгаан эвээр ярья л даа гэсэн чинь эвээр ярих чинь яасан юм гээд нэг танихгүй эрэгтэй хүүхэд дахиж нэмж хацрын баруун хэсэг рүү хүчтэй нэг удаа газар унагаж байгаад өшиглөсөн. Түмээ миний баруун хацар шанаа хэсэгт хүчтэй нэг цохисон. Тэрнээс болж жавьж язарсан. Дээд доод хоёр шүд хоёулаа өвдөж, цус их гарч байгаа. Өндөо залуу нь намайг газар унагааж байгаад миний баруун хацар луу нэг удаа хүчтэй өшиглөсөн. Нэг удаа толгойн зүүн хэсэгт дэвссэн. Би гомдолтой байна гэсэн мэдүүлэг /хх-н 5-10/
гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Т Э ам руу нэг удаа цохитол Э зугтаагаад гүйтэл Э барьж аваад газар унагаагаад нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Э Э аваад доошоо уруудаад явчихсан. Э цагдаа дуудаад байсан гэсэн мэдүүлэг / хх-н 19-20/
Гэрч Г.У мөрдөн шалгах ажиллгааны үед өгсөн … нэг залуутай нь Т муудалцаад байсан Уг залууг Т гараа атгаж байгаад хүчтэй нэг удаа цохисон. Гэтэл нөгөө залуу зугтаахад араас нь өндөр залуу гүйж очоод барьж аваад газар унагаасан ба унасан хойно нь цээжинд нь нэг удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг / хх-н 11-12/
Шүүгдэгч М.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Б дүү Н хамт Э уулзсан. Тэгээд уулзаж байхад нь би очоод чи намайг яасан гэнээ гээд очсон. Тэгээд Ш гэдэг бандиараа алуулна гэлүү гээд өөдөөс хэл амаар доромжлоод нүүр лүү салаавч гаргаад тулгаад байсан. Тэгэхээр нь би уурандаа ууруулых нь зүүн хэсэг рүү хүчтэй нэг удаа цохисон. Зугтаад гүйчихээр нь ба араас нь гүйж очоод дэгээдээд унагаачихсан юм. Энхтулга өмнө нь манай найз охиныг татаж чангаагаад байсан болохоор би хардаж байсан. Манай найз охинд чиний найз залуугийн дэргэд гуйж байгаад чамтай үерхэнэ гэж хэлсэн байсан. Би Энхтулгын зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/
шүүгдэгч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Э Т өөдөөс салаавч гаргатал Т Э ам руу нэг удаа хүчтэй цохисон. Би юм бодоод зогсож байтал Э зугтаасан. Тэгэхээр нь би араас нь гүйж очоод барьж аваад газар унагааж түүний биений зүүн хэсэг рүү өшиглөсөн. Тэр гараараа хаагаад байсан. Тэгэхээр нь би зүүн шанаа хэсэг рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд байж байтал намайг ажлаас дуудсан. Би Э зугтаахаар нь өөрийн мэдэлгүй араас нь гүйж очиж барьж аваад 1 өшиглөж, 1 удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
М.Т, Л.Э нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
М.Т, Л.Э нар нь бусдад төлөх төлбөргүй болно.
М.Т, Л.Э нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт М Т, О овогт Л Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Т, Л.Э нарыг тус бүр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Т, Л.Э нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. М.Т, Л.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Т, Л.Э нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.Т, Л.Э нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж М.Т, Л.Э нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН