Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00483

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00483

Улаанбаатар хот

 

 

2025 05 30 103/ШШ2025/00483

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ........... оны ........... дугаар сарын ........-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, эрэгтэй, 30 настай, ******* *******-т ******* ажилтай, Багануур дүүргийн ....... дугаар хороо, .................. дүгээр гудамжны .....тоотод оршин суух, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... онд төрсөн, эрэгтэй, Багануур дүүргийн ... дугаар хороо, .. дүгээр байрны .. тоотод оршин суух, ******* ******* холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:

Хариуцагч:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч миний бие хариуцагч оос 1,300,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь соёолон насны хонь, ямаа тус бүр 1 толгойг өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлээ гэжээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 759 дугаар зүйлийн 759.1, 759.2 хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 1,300,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь соёолон насны хонь, ямаа тус бүр 1 толгойг нэхэмжлэгчд 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөө өгөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос 35,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ