Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 318/ШШ2025/00313

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот дүүрэг,  дүгээр хороо цогцолборт байрлах, регистрийн дугаар М.Ф ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Увс аймаг, , дугаар баг, дугаар гудамж, тоотод оршин суух, регистрийн дугаар, П.Г холбогдох, Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 249,467 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ф  ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Г нь М.Ф  ББСБ-тай 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 140000758131 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95****** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. П.Г нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 560,000 төгрөгийг сарын 3,0%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. М.Ф  ББСБ ХХК-ийн зүгээс П.Г зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардахад өнгөрсөн хугацаанд 579,700 төгрөг төлсөн ба түүнээс хойш огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар П.Г үндсэн зээлийн үлдэгдэл 186,987 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх 750 хоногийн зээлийн хүү 52,256 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,224 төгрөг нийт 249,467 төгрөг байна. П.Гнь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М.Ф  ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 249,467 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна  гэжээ.

 

Хариуцагч П.Гшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М.Ф  ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 249,467 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 149,467 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч М.Ф  ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан тайлбартаа: П.Г тайлбартай танилцлаа. Хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ф  ББСБ ХХК нь хариуцагч П.Г холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 249,467 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Ф  ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 249,467 төгрөгийг хариуцагч П.Г төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие М.Ф  ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 249,467 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 149,467 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагч П.Гнь нэхэмжлэгч М.Ф  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Хариуцагч П.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,134 төгрөгийн тал хувь болох 4,067 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 4,067 төгрөг, хариуцагч П.Г 4,067 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Ф  ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М.Ф  ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 249,467 төгрөгийг 2 хувааж 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 149,467 төгрөгийг төлж барагдуулахыг хариуцагч П.Гхүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 4,067 төгрөг, хариуцагч П.Г 4,067 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Ф  ББСБ ХХК-д олгож, 8,134 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ