| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00538/И |
| Дугаар | 103/ШШ2025/00504 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2025/00504
| 2025 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 103/ШШ2025/00504 | Улаанбаатар хот |
2025 06 05 103/ШШ2025/00504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ............ оны ..................дүгээр сарын .............-ны өдөр төрсөн, эмэгтэй, .......... настай, Багануур дүүргийн ..... дугаар хороо, Жаргалантын ....дугаар гудамжны .... тоотод оршин суух, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... оны ......... дугаар сарын .......-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, эрэгтэй, .... настай, ******* ажилтай, Багануур дүүргийн ,,,,,,,,дугаар хороо, Залуусын 1,,,,,,,,дүгээр гудамжны ........ тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Тогос-Уулын .....дугаар гудамжны ....тоотод оршин суудаг, ******* ******* ******* ******* холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Л.******* холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алимаа овогтой миний бие нь 2020 онд овогтой танилцаж хамтран амьдрах болсон бөгөөд намайг хөгжлийн бэрхшээлтэйн улмаас албан ёсоор гэрлэлт батлуулахыг хойшлуулж аргацааж явдаг байсан. нь намайг жирэмсэн 8 сартай байхад өөр хүнтэй нууцаар уулзаж байгаад мэдсэний улмаас хэрүүл маргаан байнга үүсгэж таарч тохирохгүй байсан учир салж тус тусдаа амьдрах болсон. 2022.05 дугаар сард салж 2022.06.23-ны өдөр хүү овогтой төрүүлсэн. Тэр үеэс хойш одоог хүртэл хүү маань миний асрамжинд өсч байна. Одоо тусдаа амьдралтай бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул хүү овогтой Чингүүнд тэтгэлэг гаргуулж өгнө үү. Би өөрөө биеийн эрүүл мэндийн байдал муу, унаж татдаг өвчтэй, ээжийнхээ асрамжинд байдаг гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие ******* гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Хүү Чингүүн нь миний хүүхэд мөн, маргах зүйлгүй. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Өвөл хүүдээ куртик, гутал авч өгсөн гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: Багануур дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, их эмч тодорхойлолт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч А.******* хариуцагч Л.******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан, намайг жирэмсэн байхад өөр хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн учраас 2022 оноос тус тусдаа амьдрах болсон, эргэж амьдрах боломжгүй учраас хүүхэддээ тэтгэлэг гаргуулна гэж тодорхойлсон бол хариуцагч нь миний хүүхэд мөн, хүүхэддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн хариу тайлбарыг шүүхэд өгсөн.
3.Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2020 оноос хамтран амьдарч байгаад хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2022 оноос буюу хүүхдээ төрөхөөс өмнө тус тусдаа амьдарч эхэлсэн, хүүхэд эхийн асрамжид одоог хүртэл эрүүл саруул, өсөн бойжиж байгаа болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.
4.Хүү төрмөгц гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүйн улмаас хүүхдээ эх гээр овоглож төрсний гэрчилгээ авсан байх бөгөөд хариуцагч нь өөрийн хүүхэд гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
5.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүү Ж. төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүснэ.
6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг гээс тэтгэлгийг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
7.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар гээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
8.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.
9.Талууд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хуульд заасан дээрх эрх, үүрэг зохигчдод хэвээр үлдэх бөгөөд эцэг эх тодорхой шалтгаанаар тус тусдаа амьдрах болсноор хүүхдийн эрх, ашиг сонирхол хамгийн ихээр хөндөгдөж, эцсийн үр дүнд хүүхэд хойд эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжих, төрсөн эцэг эхийн хайр халамжаар дутах, эцэг эхээ санагалзан бэтгэрэх, сэтгэл санааны хямралд орох, хичээл сурлагадаа муудах зэргээр хохирч үлддэгийг эцэг эх анхаарвал зохино.
10.Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчид маргах эрхтэй хэдий ч хариуцагч нь асрамжийн асуудлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн болно.
11.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гээс 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 06 дугаар сарын 23-нд төрсөн Ж. 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг ******* ******* ******* гээс сар бүр гаргуулан эх д олгосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гээс 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ