Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2025/00519

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2025/00519

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2025 06 10 103/ШШ2025/00519

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Cүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай си тауэрын 13 давхарт байрлах ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хорооллын ... дүгээр байрны .. тоотод оршин суух ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,742,437.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Зээлдэгч ******* нь манай компанитай 2022 оны 8 сарын 24-ний өдөр өдөр L24402146 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 7804084025 зээлийн дансны дугаартай, 1,751,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 457051100 банкны тоот дансанд, 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 7200005069 зээлийн дансны дугаартай, 5,199,700.00 төгрөгийн лизингийн зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 4202215742 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. 2025 оны 5 сарын 19-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2024 оны 3 дугаар сарын 21-ний зээлийн үлдэгдэлд үндсэн зээл 1,225,698.37 төгрөг, шимтгэл 24,163.62 төгрөг, үндсэн хүү 403,775.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,501.61 төгрөг, нийт: 1,727,138.85 төгрөг,

2. 2024 оны 3 дугаар сарын 18-ны зээлийн үлдэгдэлд үндсэн зээл 4,480,834.86 төгрөг, үндсэн хүү 1,396,989.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129,974.28 төгрөг, нийт 6,007,798.4 төгрөг.

Иймд зээлдэгч *******аас үндсэн зээлийн төлбөрт 5,706,533.23 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,800,764.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 203,475.89 төгрөг, шимтгэл 24,163.62 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 7,742,437.25 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* нь ******* ******* *******-ийн нэхэмжилж байгаа 7,742,437,25 төгрөгийг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,742,437.25 төгрөг / долоон сая долоон зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун гучин долоон төгрөг, хорин таван мөнгө / гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,829 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 69,414.5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******аас 69,414.5 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ