Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 0478

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Цэнд-Очир, улсын яллагч  М.Эрдэнэзаяа, шүүгдэгч Б.Х  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Гурван овогт Б Х холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1806009710322 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                        Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт Б Х,  19  оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Х   аймгийн Б суманд    төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн  дунд   боловсролтой, мэргэжилгүй,  Их сургуулийн Хууль зүйн нэгдүгээр курст суралцдаг, ам бүл 4,  эгч, эхнэр, нэг хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо   дугаар хороолол  дугаар байрны  тоотод  түр  оршин суух хаягтай, Х аймгийн   гэсэн хаягт бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:СВ

       

                       Холбогдсон хэргийн талаар:

          Б.Х нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  түргэн хоолны газарт О.Г ай фон-6 маркийн гар утасны нууц кодыг тайлуулна гэж авч яван бусдад зарж итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би нэмж тайлбар хийхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

     Шүүгдэгч  Б.Х   мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ:  Би хичээлийнхээ хажуугаар гар утасны баттерей солих, дэлгэц солих зэрэг ажил хийж мөнгө олдог юм. Фейсбүүкээр гар утас засах зар тавьж, холбогдсон хүмүүсийн гар утсыг авч янзалдаг. Өөрийнхөө засаж янзалж чадахгүй гар утсыг таньдаг хүмүүст өгч хямдхан засуулж ашиг олдог юм. 2017 оны 10 дугаар сарын сүүлээр О гэх эмэгтэй хүн фейсбүүкээр холбогдоод Ай Поне-6 загварын гар утасны дэлгэцний код гаргуулна гэсэн байсан. Тэгэхээр нь би 200.000 төгрөгөөр гаргана Хятад руу явуулж кодыг гаргана урьдчилгаа 100.000 төгрөг өг гэсэн. 2017.10.29-ны өдөр О гэх эмэгтэй хүний хүү болох залуутай Баянзүрх дүүргийн  дугаар хороонд байрлах  түргэн хоолны газар уулзаж гар утас болон 100.000 төгрөгийг бэлнээр авсан. Би тэр хүүхдэд утсыг чинь 1 сарын дараа өгнө гэж хэлсэн. Би гар утсыг танил засварчин ахад өгсөн. Уг ах Хятад руу явна гэхээр нь утсыг өгч явуулсан. 15 хоногийн дараа байх нөгөө ах Хятад яваад ирлээ нөгөө утас чинь болохгүй байна гэсэн. Би хичээлтэй байсан учир утсыг авч чадахгүй нилээн удсан. Тэгээд нэг өдөр нөгөө ах дээр очоод утсаа авах гэтэл дэлгэцийг нь өөр утсанд тавьчихсан гээд надад 50.000 төгрөг өгсөн. Би тэгээд нөгөө эгчид утсаа ав би мөнгийг чинь өгий гэж хэлээд нилээн удсан ба надад мөнгөний боломж гараагүй юм гэжээ. /хх-ийн 12/               

          Хохирогч  О.Г мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай ээж О 2017 оны 8 дугаар сард Теди төвийн гадна талаас Ай Поне 6 маркийн шаргал өнгийн хуучин утсыг 400.000 төгрөгөөр худалдаж авч надад өгсөн юм. Би гар утсыг хэрэглэж байхдаа программ татахад ID хаяг шаардсан. Тэгээд утсаа форматлахад дахин нээгдэхгүй нөгөө хаягаа нэхээд байсан. Тэгэхээр нь би Теди төв орж асуухад гаргах хүн байхгүй байсан. 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр фейсбүүкийн гар утасны худалдаа группд орж хүмүүсээс асууж дост бичихэд тэр өдөртөө Б.Х гэх хаягаас би Хятад явж код гаргадаг юм урьдчилгаа 100.000 төгрөг гар утастай авна гэж бичсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд 2017.10.29-ний өдөр тэр залуутай Сансарын Тунелийн ойролцоо байх  түргэн хоолны газар уулзахад миний үеийн залуу байсан. Өөрийгөө Х гэдэг гээд манай ах Хятад явж код гаргадаг юм би гар утаснуудыг цуглуулж өгдөг юм гэсэн. Би тэр залууд гар утсаа 100.000 төгрөгийн хамт өгсөн. 14 хоногийн дараа нөгөө залуу над руу яриад чиний утасны код гараагүй гар утас чинь буцаад ирсэн маргааш ирж утсаа аваарай гэсэн. Түүнээс хойш янз бүрийн шалтаг хэлээд утас өгөхгүй байсан. Хамгийн сүүлд ярихад цагдаадаа өг гэхээр би өргөдлөө гаргасан гэжээ. хх-н 7-10/   

          Гэрч  Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Миний хүү Г 2017 оны 8 дугаар сарын сүүлээр Теди төвийн гадна хүнээс 400.000 төгрөгөөр Ай Поне-6 загварын шаргал өнгийн гар утас хуучнаар нь худалдаж авсан юм. Уг утсыг ашиглаж байхдаа апплейкешн, тоглоом татах гэхэд болохгүй байсан тул форматлуулсан. Тэгэхэд гар утас нь код шаардаад байсан. Ингээд фейсбүүкээр гар утасны код гаргуулна гэж холбогдсон. 2017 оны 10 дугаар сарын сүүлээр манай хүү ээжээ засах хүн олчихлоо 200.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би Хй ярихад тиймээ эгчээ 250.000 төгрөг болно гэсэн. Тэгээд би 100.000 төгрөгийг нь өгий утсаа засуулсаны дараа 100.000 төгрөгийг нь өгий гэж тохирсон. Х 14 хоногийн дотор янзалж өгнө гэсэн боловч 20 гаруй хоносон. Гэтэл нэг өдөр утасдаад кодыг гаргаж чадаагүй дансаа явуулчих мөнгийг нь буцаая гэсэн. Гэтэл түүнээс хойш бүр ч худлаа яриад байсан болохоор цагдаад өргөдлөө өгсөн гэв.  / хх-н 11 /   

          Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Миний дүү Б Х 1998 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймагт төрсөн. Айлын отгон хүүхэд байгаа юм.  Бид хоёр эцэг эхээсээ хоёулаа юм. 2005 онд Улаанбаатар хотод өвөө эмээ дээрээ ирж байсан. Эхнэр болох А 2017 оноос хойш амьдарч байгаа юм. Дуугүй талдаа хир баргийн зүйл яриад байдаггүй юм. Багаасаа боксоор хичээллэсэн болохоор бие бялдар сайтай. 2017 оны зунаас гар утас зардаг хүнтэй нийлээд гар дотуур их явдаг болсон гэжээ. / хх-н 14/  

          Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Теди төвийн 2 давхарт гар утасны засвар ажиллуулдаг юм. 2018 оны 1 дүгээр сарын үед санагдаж байна ажил дээрээ байж байхад 1997, 1998 оны орчим төрсөн баймаар насны залуу ирээд утсаа усанд унагаачихсан гээд үзүүлсэн. Уг залуу нь өмнө нь надтай Х В гэсэн хаягнаас холбогдож байсан ба хаягнаасаа усанд уначихсан гар утас засах уу гэхээр нь би бараг боломжгүй байдаг юм даа гэж хэлж байсан. Гэтэл өөрөө ирээд утсаа үзүүлсэн. Надад Хятад явна энэ тэр гэж яриагүй гэжээ. /хх-н 58-59/

          Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний хүү Х айлын бага хүүхэд байгаа юм. Дээрээ 1 эгчтэй. Зөв хүмүүжилтэй хүүхэд байгаа юм. Их төлөв даруухан зантай. Боксын спортоор хичээллэдэг юм гэжээ. / хх-н 60/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 15/

          Дамно  компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 16-18/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан  тэмдэглэл /хх-н 19-20/

          Ц.А гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-н 36-41/

           Б.Х хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-56-57/

            Б.Х эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 51-55,69-70/

     Б.Х иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-н 22/, оршин суугаа газрын тодорхойлолт  /хх-н 31-32/ , хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 33-50/ зэрэг болно.          

            Б.Х нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  түргэн хоолны газар  О.Г ай фон-6 маркийн гар утасны нууц кодыг 14 хоногийн дотор 200.000 төгрөгөөр тайлуулж өгнө  гэж хэлэн урьдчилгаа 100.000 төгрөг  авч яваад код нь гаргагдахгүй болохоор нь  бусдад зарж өөрт нь гар утасныхаа кодыг гаргуулахаар итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

          Хохирогч  О.Г  мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн … 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр фейсбүүкийн гар утасны худалдаа группд орж хүмүүсээс асууж пост бичихэд тэр өдөртөө Б.Х гэх хаягаас би Хятад явж код гаргадаг юм урьдчилгаа 100.000 төгрөг гар утастай авна гэж бичсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд 2017.10.29-ний өдөр тэр залуутай Сансарын Тунелийн ойролцоо байх түргэн хоолны газар уулзахад миний үеийн залуу байсан. Өөрийгөө Х гэдэг гээд манай ах Хятад явж код гаргадаг юм би гар утаснуудыг цуглуулж өгдөг юм гэсэн. Би тэр залууд гар утсаа 100.000 төгрөгийн хамт өгсөн. 14 хоногийн дараа нөгөө залуу над руу яриад чиний утасны код гараагүй гар утас чинь буцаад ирсэн маргааш ирж утсаа аваарай гэсэн гэсэн мэдүүлэг хх-н 7-10/   

          Гэрч  Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … 2017 оны 10 дугаар сарын сүүлээр манай хүү ээжээ засах хүн олчихлоо 200.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би Х ярихад тиймээ эгчээ 250.000 төгрөг болно гэсэн. Тэгээд би 100.000 төгрөгийг нь өгий утсаа засуулсаны дараа 100.000 төгрөгийг нь өгий гэж тохирсон. Х 14 хоногийн дотор янзалж өгнө гэсэн боловч 20 гаруй хоносон. Гэтэл нэг өдөр утасдаад кодыг гаргаж чадаагүй дансаа явуулчих мөнгийг нь буцаая гэсэн гэсэн мэдүүлэг/ хх-н 11 /   

    Шүүгдэгч  Б.Х    мөрдөн шалгах ажиллагааны өгсөн ….2017 оны 10 дугаар сарын сүүлээр О гэх эмэгтэй хүн фейсбүүкээр холбогдоод Ай Поне-6 загварын гар утасны дэлгэцний код гаргуулна гэсэн байсан. Тэгэхээр нь би 200.000 төгрөгөөр гаргана Хятад руу явуулж кодыг гаргана урьдчилгаа 100.000 төгрөг өг гэсэн. 2017.10.29-ны өдөр От гэх эмэгтэй хүний хүү болох залуутай Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах  түргэн хоолны газар уулзаж гар утас болон 100.000 төгрөгийг бэлнээр авсан. Би тэр хүүхдэд утсыг чинь 1 сарын дараа өгнө гэж хэлсэн. Би гар утсыг танил засварчин ахад өгсөн. Уг ах Хятад руу явна гэхээр нь утсыг өгч явуулсан. 15 хоногийн дараа байх нөгөө ах Хятад яваад ирлээ нөгөө утас чинь болохгүй байна гэсэн. Би хичээлтэй байсан учир утсыг авч чадахгүй нилээн удсан. Тэгээд нэг өдөр нөгөө ах дээр очоод утсаа авах гэтэл дэлгэцийг нь өөр утсанд тавьчихсан гээд надад 50.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг зэрэг болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

          Б.Х дээрх үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Б.Х бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Хохирогч О.Г нь гар утасныхаа оронд өөр гар утас авч хохиролгүй болсон тул шүүгдэгчээс нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Б.Х нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гурван овогт Б Х бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар Б.Х 350  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Х нь нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Б.Х авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН